"Оскар"-ын 97 дахь удаагийн наадамд 10 төрөлд нэр дэвшсэнээрээ "Archinect" буюу "Харгислал" кино тэргүүлж байна. Уг киноны гол дүрд тоглосон Адриан Броуди саяхан болсон "Алтан бөмбөрцөг" кино наадмаас "Шилдэг гол дүрийн эрэгтэй" шагналыг хүртсэн. Уг шагналыг Адриан Броудиг хүртэхэд кино шүүмжлэгчид "Төгөлдөр хуур" киноноос хойш түүний бүтээсэн дүрүүдээс хамгийн шилээвэр нь боллоо хэмээн үнэлсэн. "Алтан Бөмбөрцөг" наадамд амжилттай оролцсон жүжигчин "Оскар"-ын наадмаас шагнал хүртэх магадлал өндөр байдаг.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Адриан Броуди "Харгислал" кинонд Унгар- Еврей гаралтай Холокостоос амьд үлдсэн Ласло Тотийн дүрийг бүтээсэн юм.
Шүүмжлэгчид түүний дүрээ маш нарийн мэдрэмжтэй гаргасныг онцгойлон сайшаасан байдаг. Адриан Броуди 2002 онд "Оскарын шилдэг эрэгтэй дүр"-ийн шагналыг хүртсэн "Төгөлдөр Хуурч" кинонд дүрээ амилуулахын тулд 14 кг турсан. Анх удаа "Оскар"-ын баримлыг гардахдаа Адриан Броуди 28 настай байсан бол 51 насандаа ийнхүү "Оскар"-ын баримлыг хоёр дахь удаа өргөх боломж гараад байна. Түүнийг "Оскар"-ын баримлыг хоёр дахь удаагаа өргөх эсэх нь ирэх гуравдугаар сарын 2-ны өдөр тодорхой болно.










