



















Монгол Улсын анхны хоёр тэмдэгт буюу үсэгтэй мэдээ, мэдээллийн мэргэжлийн сайт болох www.ug.mn нь тогтмол ажиллаж эхэллээ. Бид хэвлэл мэдээлэл, нөлөөлөл, маркетинг, зар сурталчилгаа, зөвлөх үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулна.
1. Ерөнхий зарчим
Манай редакц нь үнэн бодит, хараат бус, тэнцвэртэй, хариуцлагатай сэтгүүлзүйг эрхэм зорилго болгоно. Нийтлэл бүр нь олон нийтийн мэдэх эрхийг хангаж, нийгмийн ашиг сонирхолд үйлчилнэ.
2. Үнэн бодит байдал - баримт
• Нийтлэлд ашигласан мэдээлэл нь баталгаатай эх сурвалжтай байна.
• Баримтыг санаатайгаар гуйвуулах, ташаа мэдээлэл түгээхийг хатуу хориглоно.
• Алдаа гарсан тохиолдолд нэн даруй засч, ил тод залруулна.
3. Хараат бус байдал
• Улс төр, бизнес, хувь хүний ашиг сонирхлоос ангид байна.
• Сурталчилгаа, захиалгат нийтлэлийг редакцийн агуулгаас тодорхой ялган тэмдэглэнэ.
• Сэтгүүлч нь хувийн ашиг сонирхол бүхий сэдвээр нийтлэл бичихээс зайлсхийнэ.
4. Тэнцвэр - олон талт байдал
• Маргаантай асуудалд олон талын байр суурийг тэнцвэртэй тусгана.
• Шүүмжлэлтэй мэдээлэлд өртсөн талд хариу тайлбар гаргах боломж олгоно.
• Нийгмийн бүлгүүдийг ялгаварлан гадуурхах, доромжлох агуулгыг нийтлэхгүй.
5. Ёс зүй- хүний эрх
• Хувь хүний нэр төр, нууцлал, хувийн орон зайг хүндэтгэнэ.
• Хүүхэд, эмзэг бүлгийн талаар мэдээлэхдээ онцгой анхаарна.
• Үзэн ядалт, хүчирхийлэл, өдөөн турхирсан агуулгыг хориглоно.
6. Ил тод байдал- хариуцлага
• Эх сурвалжийг аль болох нээлттэй, тодорхой дурдана.
• Уншигчдын шүүмж, санал хүсэлтийг хүлээн авч, хариуцлагатайгаар хандана.
• Энэ бодлогыг зөрчсөн тохиолдолд дотоод журмын дагуу хариуцлага тооцно.
7. Цахим орчин- хэвлэн нийтлэх
• Нийгмийн сүлжээнд түгээх агуулга нь редакцийн бодлоготой нийцсэн байна.
• Хуурамч мэдээ, нотлогдоогүй контентоос ангид байж, мэдээлэл шалгах зарчмы

Сайт нь:
“Тойм ҮГ”- Тойм хөтөлбөр
“Таныг 5 ҮГ-ээр”- Хөрөг видео болон зурган постер, рийлээр танилцуулах
“Үг-Блог”-Аян замын тэмдэглэл
“Үг-Солъёо”-Брэнд ярилцлага
“Эш ҮГ” Олон нийтэд хүргэх эшлэл
“Өнөөдрийн- Үг” Өдөр тумын мэдээллийн хөтөлбөр
“Үг-Газар дээрээс”-Хурал, форум, үйл явдлыг газар дээрээс нь шууд дамжуулна
“Эрдэмт-Үг”-Салбар бүрийн эрдэмтэн судлаачдын санаа гарц, шийдэл
“Хэлэлцэх ҮГ”-Асуудал дэвшүүлсэн агуулгаар хэлэлцүүлэг гарц шийдэл
“Сураг-Үг”-Шуугиан тарьж ярианы ажиг, болж магадгүй үйл явдал зэрэг нийтлэл, тойм, ярилцлага, мэдээллийн хөтөлбөр гэх мэт видео контентуудыг бэлтгэн үзэгчдэд хүргэхээр төлөвлөсөн. Мөн өөрийн
https://www.facebook.com/ugmnofficial page хуудсаар дамжуулан нийгмийг үнэн, бодит, олон талын эх сурвалж бүхий баталгаат мэдээ, мэдээллээр ханган болно.
Цаашид www.ug.mn сайтыг дотоодын тэргүүлэх, мэдээллийн технологийн давуу тал болон хиймэл оюун ухааны хөгжүүлэлт бүхий цогц платформ болгон үе шаттайгаар хөгжүүлэхээр төлөвлөөд байна. Бид сэтгүүлзүйн болон маркетингийн салбарт амжилттай ажилласан, мэргэжлийн, туршлагатай хамт олон бөгөөд сэтгүүл зүйн үндсэн зарчмыг баримтлан, харилцагчийн үнэ цэнийг нэмэгдүүлж, итгэлт хамтрагчид байхыг үргэлж зорино.
· “ҮГ Солъё”- Брэнд ярилцлага

· “Тойм ҮГ”- Тойм хөтөлбөр

· “Өнөөдрийн ҮГ”- Өдөр тутмын мэдээллийн хөтөлбөр

· ”Эш ҮГ”- Олон нийтэд хүргэх эшлэл

· “Таныг 5 ҮГ-ээр”- Хөрөг

· “Жавтий ҮГ”- Шүүмжлэлт ярилцлага

"Хэлэлцэх ҮГ"-Хэлэлцүүлэг

· “Эрдэмт ҮГ”- Салбар бүрийн эрдэмтэн судлаачдын санаа, гарц, шийдэл
