



















Афганистан гаралтай орогнол хүсэгч Мюнхенд жагсаал хийж явсан ард иргэд рүү машинтайгаа дайрч халдлага үйлдсэн байна. Өнөөдөр буюу 2025 оны 2-р сарын 13-ны өглөө ХБНГУ-ын Бавари мужийн Мюнхен хотын төвд нэгэн машин үйлдвэрчний эвлэлийн жагсаал руу дайран орж, дор хаяж 28 хүнийг (үүнд хүүхдүүд ч багтана) бэртээж гэмтээсэн гэж эрх баригчид мэдээлсэн.
Бавари мужийн амбан захирагч Маркус Сөдерийн хэлснээр энэ хэрэг нь “санаатай халдлага байх магадлалтай” аж. Мюнхен хотын Цагдаагийн байгууллагын мэдэгдсэнээр уг осол өглөөний 10:30 цагийн үед болсон бөгөөд үйлчилгээний ажилчдын үйлдвэрчний эвлэл болох “Ver.di”-гийн зохион байгуулсан жагсаалын арын хэсэг рүү машин давхин ирж мөргөсөн байна.
“Бидний сэтгэл гэм зэмгүй хохирогчид, тэдний гэр бүлтэй хамт байна” гэж “Ver.di” эвлэл өөрсдийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгджээ.
Хэрэгтэн 24 настай Афганистан гаралтай орогнол хүсэгч болохыг эрх баригчид тогтоосон байна. “Жолоочийг хэргийн газар дээр саатуулсан бөгөөд одоогоор дахин аюул учруулахгүй” гэж цагдаагийн газраас мэдээлсэн ч хэргийн ард өөр хэн нэгэн байгаа эсэх нь тодорхойгүй байгаа юм.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Ослын дараа цагдаа нар хүмүүсийг тус бүсээс хол байхыг сануулж, түргэн тусламжийн ажилтнуудад чөлөөтэй ажиллах боломжийг бүрдүүлэхийг хүссэн байна. Ослын газраас тарж бутарсан хог, эвдэрсэн “Mini Cooper” маркийн автомашины зураг гэх мэт осолтой холбоотой зурагнууд олон нийтийн сүлжээнд тархаад байна.
“Би үнэхээр цочирдсон.Миний сэтгэл зүрх шархадсан иргэдтэй хамт” гэж Мюнхен хотын дарга Дитер Рейтер “Newsweek”-т өгсөн ярилцлагадаа хэлжээ. Тэрбээр цагдаагийн даргатай байнгын холбоотой байгаа бөгөөд хэргийн газарт биечлэн очихоор явж буйгаа мөн дурдсан байна.
Энэхүү халдлага нь “Мюнхений Аюулгүй Байдлын Бага Хурал”-ын өмнөх өдөр болж өнгөрлөө.
Уг хуралд АНУ-ын дэд ерөнхийлөгч JD Vance, Украйны ерөнхийлөгч Валадимир Зеленский-тэй уулзах төлөвтэй байгаа бөгөөд Европ дахь дайн, НАТО-ийн гишүүдийн батлан хамгаалах зардал зэрэг асуудлууд хэлэлцэгдэхээр төлөвлөгдсөн байна.










