Энэ долоо хоногийн ажил хэрэгч зөвлөгөөг Холливуудын од, Оскарын шилдэг эрэгтэй дүрийн шагналт Дэнзил Вашингтон өгөх болно.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Тэрээр "Та нэг л удаа амьдарна. Тиймээс өөрийнхөө дуртай, хүсэл тэмүүлэлтэй зүйлээ хий. Мэргэжлийн хувьд эрсдэл хий. Бүтэлгүйтэхээс бүү ай. Томоор бүтэлгүйтэхээс ч бүү шантар, томоор мөрөөдөхөөс бүү ай. Гэхдээ зорилгогүй мөрөөдөл зүгээр л мөрөөдөл хэвээрээ үлддэг. Эцэстээ тэр нь урам хугаралт л авчирна. Тиймээс мөрөөдөлтэй бай, гэхдээ зорилго нь амьдралын зорилго, жилийн зорилго, сарын зорилго, өдрийн зорилго. Энгийн зорилго ч байсан болно. Гагцхүү зорилготой бай. Харин тэр зорилгодоо хүрэхийн тулд та өдөр бүр сахилга баттай, тууштай байх ёстой — зүгээр л мягмар гарагт хийгээд хэд хоног өнжих биш. Өдөр бүр хичээх хэрэгтэй. Өдөр бүр төлөвлөх хэрэгтэй. 'Бид бүтэлгүйтэхээр төлөвлөдөггүй, төлөвлөөгүй учраас бүтэлгүйтдэг' гэж үг бий. Хөдөлмөр үр дүнгээ өгдөг. Үнэхээр их хичээх нь амжиилттай хүмүүсийн хийдэг зүйл юм."
Дензил Вашингтон










