



















Энэ долоо хоногийн Ug.Mn-ийн ажил хэрэгч зөвлөгөөг “Хөөрхөн хүүхэн” киногоороо дэлхийд танигдаж, Эрин Брокович киногоороо "Оскарын баримал"-ыг гардсан Холливуудын супер од Жулиа Робертс өгнө. Түүний тухай илүү дэлгэрэнгүй бичих нь илүүц биз. Жулиа Робертс “Амьдрал бол хүн бүрт таалагдах тухай биш. Бусдын хүсэж байгаа зүйлийн эсрэг байсан ч хамаагүй өөрийнхөөрөө байх зоригтой байх юм. Өөрийнхөө төлөө эсвэл сонголтынхоо төлөө хэн нэгнээс уучлал гуйх хэрэггүй. Чамд чин сэтгэлээсээ хайртай хүмүүс л чамайг ойлгоно, ойлгохгүй байгаа хүн бол нээх хамаатай биш. Өөрийг чинь дэмжихгүй байгаа хүнтэй зууралдаж цагаа барах хэрэггүй гэдгийг би эрт ойлгосон. Өгөхөөсөө илүү авдаг хүмүүстэй хамт байхад амьдрал хэтэрхий богино. Өөртөө эелдэг хандаж, чамайг аз жаргалтай болгодог зүйлийг л сонго. Эцсийн эцэст чиний аз жаргал бол өөртөө тавьж буй хариуцлагатай байдал юм шүү дээ” хэмээн зөвлөсөн байна.

Харвардын их сургуулийн эрдэмтэд 100% шүүсэн ургамлын тос нь эрүүл мэндийн тэнцвэрт байдлыг дэмждэг болохыг тогтоожээ.

Хэлэлцүүлгээр хөдөө аж ахуй, уул уурхай, зам тээврийн салбарын тоног төхөөрөмжийн хэрэгцээ шаардлагыг хэрхэн хангах болон тулгамдаж буй асуудлын талаар оролцогчид саналаа илэрхийлж, боломж, гарцыг ярилцлаа.

---









