



















Энэ долоо хоногийн ажил хэрэгч зөвлөгөөг Грекийн алдарт бизнесмен, “Алтан Грек” хочтой, хөлөг онгоц эзэмшигч Аристотель Онассис (1906-1975) өгнө. Тэрээр газрын тосны танкир болон ачаа тээврийн, аялал жуулчлалын хөлөг онгоцны хаант улсыг үүсгэн байгуулсан юм. Ингээд түүний юу гэж зөвлөснийг сонирхоно уу.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Тэрээр бизнес эрхлэгчдэд хандан “Таны бизнес амжилтгүй байсан ч та өөрөө амжилттай яваа хүний зөв дүр төрхтэй байж сураарай. Энэ маш чухал зүйл юм шүү. Ихэнх хүмүүс хүнийг гадна талаас нь дүгнэх үзэгдэл нийгэмд маш их байдаг. Ажил төрөл, арилжаа наймаа муу байлаа гээд та уруу дорой харагдаж болохгүй. Тэгвэл таны бизнес хамтрагчид чинь таниас аажимаар зугтан дайжих болно. Сайн имиж – амжилтын тал” гэж зөвлөх байна. “Бас та хамгийн нэр хүнтэй байшингийн дээврийн хонгилд ч байсан хамаагүй амьдар, ганц кофе авч уусан ч хамаагүй хамгийн үнэтэй газраар өдөр болгон орж бай. Ингэж чадвал тань дээр хөрөнгө оруулагчид, будаа түүж идэхээр ирэх болжмор шиг л цуглах болно. Би өөрийн гэсэн бизнестэй болчихоод энэ аргыг хэрэглэж улам их амжилтанд хүрсэн юм шүү” гэж Аристотель Онассис зөвлөж байна.
Зөв имиж бүрдүүлж өөрийн гэсэн бизнесээ улам бүр өргөжүүлээрэй гэсэн үүднээс энэхүү зөвлөгөөг орууллаа. Амжилт хүсье!
Mr.Unuku




.jpg&w=3840&q=75)





