



















Өнөөдрийн ажил хэрэгч зөвлөгөөг Оросын тэрбумтан Роман Абрамович өгнө. Түүнийг Английн хөл бөмбөгийн “Челси” багийн эзэн байсан гэдгээр олон хүн мэдэх байх. 2010-аад онд тэр бол домог мэт яригддаг эр байлаа. Харин Украйны дайнаас хойш ОХУ-ын тэрбумтны мэдээлэл бараг үгүй болсон гэхэд болно. Роман Абрамовичид нууц үгүй бол өөр хэнд ч байх билээ дээ.
Тэрээр “Чалчаа хүн бизнес эхэлж чаддагүй. Аливаа бизнесийн үйл ажиллагаанд нууц гэж байдаг. Харин тэр нууцаа дотроо хадгалж чаддаг тэвчээртэй байх хэрэгтэй. Нууцаа бусдад сайрхах үүднээс чалчиж орхивол ямар бизнес байх билээ. Ер нь аливаа нууцыг гуравдагч этгээд мэдэж байвал тэр нууц биш. Тийм болохоор амжилтанд хүрэхийн тулд нууцаа хадгалах тэсвэр тэвчээрийг эхэлж сураарай. Тэгвэл та бизнесийн хамтрагчийнхаа итгэлийг олж, цаашдын ажил үйлс чинь улам өргөжих болно. Амархан байгаа биз гэхдээ яг амьдрал дээр энэ бол нилээд амаргүй даваа шүү. Учир нь таныг ямар нэгэн нууц мэдэж байгааг бусад хүмүүс бас мэдэж байдаг. Тэдгээр хүмүүс таны нууцад нэвтрэхийг элдвээр оролдох бөгөөд та тэрийг л тэсч гарч чадвал амжилт таны урд байна гэсэн үг” гэж зөвлөж байна. Эцэст нь уншигчиддаа “Хэнд ч битгий хэлээрэй гэсэн нууцыг, хэнд ч битгий хэлээрэй гэж, хэнд ч битгий хэлээрэй” гэж зөвлөе. (Бусад зөвлөгөөг энд дарж уншина уу)
Mr.Unuku










