



















Сүүлийн 5 жилд хөрөнгө оруулалтын талаар их ярих болж, олон ч компаниуд "Монголын Хөрөнгийн Бирж" дээр хувьцаагаа олон нийтэд санал болгож (IPO) байна. Өнөөдрийг хүртэл олныг шуугиулсан муу үр дүн дагуулсан компанийн асуудал хөндөгдөөгүй байгаа нь хувьцаагаа олон нийтэд гаргасан тухайн компаниуд сайн явж байгаа гэх найдварыг төрүүлж байгаа юм. Гэхдээ хувьцаат компанийн асуудал цөөн жилд илэрдэггүй олон жилийн явцад илэрдэг. Харин бонд бол өөр. Эргэн төлөлтөө хийж чадахгүй тохиолдол гарвал хөрөнгө оруулагчдад шууд мэдэгддэг.
Иймээс л яг өнөөдрийн хувьд "Online" бизнес хийх үү? "Байшин" худалдаж авах уу? "Хувьцаанд" хөрөнгө оруулах уу? "Бонд" худалдан авах уу? Эсвэл банкны хадгаламжид хийх үү? гэсэн сонголттой хөрөнгө оруулагч тулгардаг. Таныг хөрөнгө оруулалтын зөв алхам хийгээсэй гэж "Хөрөнгө оруулагчийн хэзээ ч мартах ёсгүй 9 зүл"-ийг цувралаар хүргэж байна.
Ингээд хөрөнгө оруулагчийн хэзээ ч мартах ёсгүй 9 зүйлийн эхний 3-тай танилцана уу!
Нэг. Арван хүний ес нь чин сэтгэлээсээ хичээдэггүй
Уолл Стрийт бол АНУ-ын хамгийн IQ өндөртэй оюутнуудыг соронзон мэт татаж байдаг цөөн газрын нэг юм. Тэдний хамгийн эхний хүсэл юу байдгийг мэдэх үү? Тэдний нэг байсны хувьд хэлэхэд эдийн засгийн онолыг хамгийн үр өгөөжтэй байх шийдлийг олж дэлхийн эдийн засгийг улам хөгжүүлж амьдралыг улам сайхан болгох явдал байдаг юм. Хамгийн эхний хүсэл нь ийм байх тохиолдол улам цөөрсөөр байгаа. Одоо тэдний ихэнх нь хамгийн түрүүнд хурдан баяжиж ямар нэг нийгмийн бүлэг харьяалагдахыг хүсэх явдал юм. Гэвч дараагийн Уоррен Баффет болох арга зам тийм ч дардан биш байгааг түүх харуулсаар байна. Учир нь тэд баяжих тухай мөрөөдөж шуналдаа хөтлөгдөхөөс биш чин сэтгэлээсээ хийхгүй байгаа юм. Ганц тэд ч биш санхүүгийн харгис ертөнцөд орж байгаа хэн нэгэн түргэн баяжих хүсэлдээ автан мухар сохроор дайран орж дампуурсаар. Үнэндээ асар хурдан баяжих магадгүй цорын ганц зам байж санхүүгийн ертөнц бол удаан хугацаанд тэрбумтан болох арга зам билээ. Тиймээс удаан хугацаанд төлөвлөгөөтэй чин сэтгэлээсээ ажиллавал хэнд үр ашгаа өгөх юм.
Хоёр. Ирээдүйг таамаглах гэж оролдох.
Арван жилийн өмнө:
Грек асар хүчирхэг байлаа-Дампуурах шахсан
Оросыг дампуурна гэж байв-Хүчирхэг гүрэн болсон-Ахиад дампуурах дээрээ тулсан
Газрын тосыг баррель нь 13 ам.доллар болно гэв- 100 ам.доллар хүрсэн
AOL интернэт ертөнцөд ноёрхоно-Сураггүй болсон
АНУ өрөө 2009 онд төлж дуусгана-Өр нь дээд амжилтаа эвдээд улам өссөөр
Apple бол хамгийн наргиантай компани, амжилт олохгүй- Хамгийн том компани болсон
General Motors бүх цаг үеийн дэд амжилтаа эвдэнэ-Том ухралт хийсэн
Марк Зукерберг дунд сургуульд байв-Хэн ч түүний юу хийхийг таагаагүй
Фортуне сэтгүүл Энрон бол АНУ-ын хамгийн шилдэг нь-Дампуурсан
Дэлхийн шилдэг эдийн засагчид, шинжээчдийн таамгийг та харлаа. Гэтэл зарим трейдэрүүд тэднээс агуу таамгийг дэвшүүлж түүнийгээ батлах улайран санхүүгээрээ, өөр олон зүйлээрээ хохирдог нь гайхалтай үзэгдлийн нэг юм. Үүнийг тусад нийгмийн сэтгэцийн эмгэг болгож судлах хэрэгтэй юм.
Гурав. Хөрөнгө оруулахаас илүү хадгалж сурах
Хөрөнгө оруулалт хийх нь баяжих хамгийн шилдэг аргын нэг боловч амьдрал дээр нийт мөнгөн дүнгээр нь аваад үзэх зүгээр хадгалах нь хамгийн их баялаг бүтээж өгдөг байна. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулсан мөнгөний ихэнх нь дампуурч алга болдог бол хадгаламж байж л байдаг учраас буурь зааж үлдсэн хэрэг аж. Гэхдээ жинхэнэ мэргэжлийн шилдэг хөрөнгө оруулагчид “Банкид хадгалах нь хөрөнгө оруулалтын хамгийн арга ядсан хэлбэр” гэж дүгнэсэн байдаг. Гэтэл үнэндээ тэд өөрсдөө хадгаламж хуримтлал бий болгосоор ирсэн байх жишээтэй. Тэд ямар ч хүнд үедээ хадгаламжаа нэмэгдүүлсээр ирсэн гайхам тэвчээртэй. Магадгүй энэ л тэдний баяжих суурь нь болдог байх. Цэргийн онолд дайнд ялахын үндэс нь найдвартай ар тал гэдэг шүү дээ.
pipz









