



















"e-Bay" өнөөдөр IT-ийн том компаниудын нэгд зүй ёсоор ордог. Энэ дуудлагын худалдаа “Amazon.com”-ын нэгэн адил “дотком”-уудын сүйрлээс өмнө байгуулагдсан бөгөөд түүнийг амжилттай туулж итгэлтэй урагшлан хөгжсөөр байна. e-Bay нь дэлхийд дээгүүр орох томоохон онлайн худалдаа төдийгүй өргөн тархсан “PayPal”, гар утасны үйлчилгээ болох “VоIP” болон “Skype” ашиглан төлбөр тооцоо хийдэг юм. Эдгээрийг тухайн үед санаачлан гаргаж ирсэн.
Программ зохиогчоос үйлдвэрлэгч болсон замнал
"e-Bay"-ийн анхны хувилбар 1995 онд бий болсон. Түүнийг Сан-Хосегоос гаралтай залуу программ зохиогч Пьер Омидьяр байгуулжээ. Тэр үед төслийг Хобби маягаар сонирхлын дагуу хийж “Auction Web” гэдэг энгийн нэр өгч байжээ. Түүхээс үзэхэд сайтыг Пьер, мөсөн чихрийн хайрцаг цуглуулах дуртай найз охиндоо зориулан бүтээсэн гэдэг яриа бий. Гэхдээ энэ сайхан түүх бодит байдалд төдийлөн нийцдэггүй. Энэ яриаг компанийн PR-чдийн нэг зохиосон юм.
Анхны дуудлага худалдаа байгуулагдсаны анхны өдрөөс эхлэн явагдаж эхэлсэн гэдэг. Гэхдээ үйл явдал бага зэрэг зөрөөтэй байдаг. Зарим мэдээгээр Пьер Омидьярын хөрш Жек түүнээс эвдэрхий лазерын принтер авсан байдаг. Өөр нэг мэдээгээр бол лазерын принтер биш лазерын саваа дохиур байсан гэдэг. Хэрэг дээрээ тэнд юу байсан нь чухал биш бөгөөд харин төсөл ажиллаж арилжаа хийж чадсан нь чухал юм.
Тэр үед залуу программист түүний хийсэн энэ бүтээл халгиж эхэлнэ гэж төсөөлөөгүй байжээ. Гэтэл ажил ундарлаа. “Auction Web”-рүү эд хогшил бүтээгдэхүүн авах эсвэл зарах гэсэн хүмүүсийн цуваа тасрахгүй байлаа. Омидьяр төслийн чухал давуу тал нь арилжааны шимтгэл авдаггүй байсанд оршино. Тэр үед бусад дуудлага худалдаа арилжааны 35%-ийг авдаг байв. Тэгээд ч тухайн үед Пьерт төслөө бизнесийн хэрэгсэл болгох санаа хараахан төрөөгүй байсан үе юм. Төслийн өсөлт Пьерын нүдийг нээлээ. Тэр үнэхээр хүнд хэрэгтэй хүний анхаарал татсан зүйл бүтээснээ ойлгов. Тэгээд тэр идэвхтэй ажиллаж эхлэсэн байна. Юуны өмнө тэр өөрийн төслийн үйл ажиллагааны гурван үндсэн зарчмыг тунхаглав.
“Бүх хүмүүс шударга түвшин сайн санаатай”
“Хүн бүр өөрийн хувь нэмрийг оруулах боломжтой”
“Илэн далангүй харилцаагаар хүмүүсийн сайн сайхан чанарууд илэрдэг”
“e-Вay”-ийн ажлын тойм нь эдгээр зарчим дээр суурилсан. “Auction Web” нь байгуулагдаад хоёр жил болоход АНУ-д хамгийн алдартай интернет дуудлага худалдаа болсон байв. Энэ үед бизнес явуулах зардал өсч, Омидьяр арилжаа бүрээс бүтээгдэхүүний үнийн 6%-ийн шимтгэл авахаас өөр аргагүй боллоо.
Түүнээс гадна 1997 онд Пьер компанийнхаа нэрийг өөрчлөхөөр шийдлээ. Тэр өөрийн зөвлөх фирмийн “Echo Bay Technology Group”-ийн нэрийг оролцуулан компаниа нэрлэхээр шийдсэн ч тэр үед алт олборлох компани “Echo Bay Mines” компанийн “EchoBay” нэр давхардах гээд байсан тул өөр сонголт хийх хэрэгтэй болов. Хамгийн боломжтой хувилбар нь “eBay” байсан гэж үзэн компаниа нэрлэжээ.
Бизнес нь өргөжсөөр байлаа. Пьерт, компанийн цаашдын өсөлтөд компанийг удирдах, бизнес-процессыг сайн мэддэг сайн хүн хэрэгтэй болов. Пьерт тийм хүнийг эрж талийгаач “Apple”-ийн Стив Жобсоос аваад олон компанийн удирдлагад ханджээ. Стив тэр үед “Apple”-д буцаж ирээгүй байсан болохоор өөр компаниудтай ажиллах янз бүрийн хувилбарыг судалж байжээ. Жобс “e-Bay”-г сонирхож байсан авч, Стив төрлөх компанидаа нэр төртэйгөөр эргэж ирэх болсон тул ажил хэрэг арилжааны төвшинд хүрсэнгүй. Чухам тэр үед Пьер тоглоом үйлдвэрлэгч “Hasbro”-гийн CEO Маргарет Уитманы тухай олж мэдэв. Тэр тухайн үедээ өөрийн маркетингийн мэдлэгийг таниулж чадсан онц сайн менежер гэдгээ харуулсан байлаа. “e-Bay”-ийн ажилтнуудтай олон дахин уулзаж, гэрээ хэлцэл хийсний дараа Уитман, “e-Bay”-д байгаа эрсдэлтэй төслийг барьж авахаар шийдэн дассан газраа орхихоор болсон байна.
Маргарет компанид ирсэн нь яг цагаа олсон үе байлаа. Энэ үед хүмүүс онлайн худалдааг бүгд сайн ойлгож мэддэг болсон үе байв. Бүр “Yahoo”, “News.com” зэрэг аваргууд ч ижил төстэй үйлчилгээг хүмүүст санал болгож эхлээд байжээ. Ялангуяа “Yahoo” шимтгэлгүй дуудлага худалдаа явуулснаар бусдаас цойлж гарлаа. Үүнд хариу цохилт хэрэгтэй байв. Хариу нь ч олдлоо. “e-Bay” орон нутгийн болон янз бүрийн дуудлага худалдааг дэлхийн өнцөг булан бүрээс авч байв. Мөн компани “AOL”-тэй гэрээ хийж “e-Bay”-ийн онцгой эрхт провайдер компани болов. Эцэст нь шимтгэлийн төлөлт нь “e-Bay”-д худалдан авагч ба худалдагчдыг зээлийн тооцоогоор хянах боломжийг олгодог. Энэ нь үйлчилгээнд итгэх итгэлийг нэмэгдүүлж өгсөн юм. Ер нь олонх хүмүүс дэлхийн аль ч өнцөг буланд бараа бүтээгдэхүүний дуудлага худалдаанд болгоомжтой ханддаг аж.
Хожим нэвтрүүлсэн шинэлэг зүйлүүд “e-Bay”-ийн хувьд нэн чухал байлаа. Нэгд барааны үнийг зээлийн картаар төлөх боломж нээгдэв. Хоёрт компани 2002 онд өргөн дэлгэрсэн төлбөрийн тогтолцоо “PayPal”-ийг авч хэрэгжүүлсэн нь “e-Bay”-ийн үйл ажиллагааг хэн ч зогсоох аргагүй болов. Харин Японд хамгийн өргөн тархсан дуудлага худалдаа нь “e-Bay” биш “Yahoo” болоод байгааг тэмдэглэх нь зөв байх.
Харин олон хүн Маргарет Уитманыг хичээхгүй байна гэж хэлдэг, энэ үндэслэлээрээ тэр халагдсан юм. Тэдний үзэж байгаагаар Уитман эгзэгтэй үеэр хэрэгтэй газраа ирсэн. Харин дараа нь “e-Bay” өөдөлж дэвшсэнгүй гэж үздэг. Үнэндээ тийм ч байж магадгүй юм. Энэ дуудлага худалдааны амжилт олох үндэс болсон сэдвийн талаар жаахан хожуу эргэж ярилцъя.
Харин одоо “e-Bay”-ийн CEO байхдаа Уитманы хийсэн тодорхой биш алхмуудыг авч үзье. 2005 онд тэр үүрэн холбооны зах зээлийн “VoIP” үйлчилгээ үзүүлдэг “Skype”-ийг худалдан авсан. Энэ ч “e-Bay”-ийн үйл ажиллагаанд цомхтгон, гар утаснаасаа худалдаанд оролцох боломж олгох явдал байв. Компанийн хувьд энэ нь бүтээмжтэй болсон эсэхийг хэлэхэд төвөгтэй юм. Сүүлд сураг сонсоход “e-Bay” 2.6 тэрбум ам.доллараар авсан “Skype”-аа “Microsoft”-д зарсан гэж дуулдсан.
Амжилттай бизнес загвар
Өнөөдөр “e-Bay” сайтаар илүүдэл эд зүйлээсээ салахыг хүссэн жирийн хүмүүсээс гадна, “e-Bay”-ийн бараа таваарыг зориуд худалдан авч, дамжуулан худалддаг жинхэнэ арилжаачид гарч ирэв. Тэдэнд ингэж ажиллах бүхэл бүтэн гурван арга бий. Нэгд жирийн дуудлага худалдаа бол, бараа таваар “e-Bay” сайтад тавигдсаны дараа хамгийн өндөр үнэ хэлсэн хүнд очдог. Хоёр дахь хувилбар нь бараа бүтээгдэхүүнийг тогтсон үнээр худалдаалах явдал. Ийм тохиолдолд барааны хажууд “Buy it Now” гэсэн товч байх ба товчлуурыг дарснаар та ямар нэг үнэ хаялцалгүй барааг шууд авч болно. Зөвхөн худалдагчийн нэхсэн үнийг л төлнө.
Гурав дахь хувилбар нь “Ad Formal” гэж нэрлэдэг “e-Bay Shop”-ын нэрийн барааны тасгуудыг байгуулдаг. Энэ тохиолдолд “e-Bay”-ийн бүтээгдэхүүнүүд цаг хугацааны хязгааргүй борлогдоно. Нэг ба хоёрдугаар хувилбар хамтдаа буюу тус тусдаа ашиглагдаж болно.
Хүмүүсийн яриагаар “e-Bay” хулхидах нь ховор гэнэ. Үүний нэг шалтгаан нь дуудлага худалдаанд ашиглаж байгаа арилжааны нэг хэлбэр юм. Энд худалдан авагч бүр худалдагчийн тухай сэтгэгдлээ үлдээх боломжтой. Хэрэв таны авах барааг явуулаагүй удаасан бол та тэр хүний тухай сэтгэгдлээ бичиж болох ба олон хүн арилжаа хийхийн өмнө түүнийг чинь судалж сургамж авна. “e-Bay” өнөөдөр дэлхийн 200 гаруй улс оронд үйл ажиллагаа нь хүрдэг томоохон компани болжээ. Эдгээр улс орнуудаас Хятад, Энэтхэг зэрэг улсад хурдацтай хөгжиж байгаа аж. Интернет худалдаагаар тухайн улс орны хуулиар зөвшөөрөгдсөн, мөн “e-Bay”-ийн хар дансанд ороогүй бүх бүтээгдэхүүнийг борлуулж болдог. Жишээ нь АНУ-д галт зэвсгийн наймаа, хар тамхи хориотой байдаг. Эцэст нь сайтууд дээр “e-Bay”-тай харьцах хөнгөвчилсөн олон янзын нэмэгдэл үйлчилгээнүүд байдаг юм. Эдний дотроос сэдэвчилсэн нийгэмлэг, блогууд олон төрлийн үйлчилгээнүүдийг тодруулж ярих хэрэгтэй юм.
-“e-Bay Pulse” үйлчилгээ нь “e-Bay”-ын цахим хуудас дээр хамгийн дэлгэрэнгүй хүсэлтийг хийх боломж олгож, бүтээгдэхүүний дэлгэрэнгүй мэдээллийг сайтаас харах боломж олгодог юм
-“e-Bay Express” нь дуудлага худалдааны бүрэн хэмжээний интернет дэлгүүр хийж болох нилээд сонирхолтой давхарга. Ашиглахад эвтэйхэн, нэн сонирхолтой.
-“Best of e-Bay”- “e-Bay”-д тавигдсан, ер бусын сонирхолтой бүтээгдэхүүнийг хайх үзэх хэлбэр. Ер нь онлайн дэмжих олон арга хэрэгсэл бий. Хүмүүс ч үүнийг идэвхтэй ашигладаг.
Жигтэй явдлууд
Тийм ээ. “e-Bay” танд сүнсээ худалдах (саявтархан нэг хүн сүнсээ худалдах гэж оролдсон боловч “e-Bay”-аас ийм төрлийн наймааг шууд хориглосон) боломж арай олгохгүй байх. Гэхдээ дэлхийн хамгийн том интернет дуудлага худалдаагаар юу эсийг зарж үрж болохов. Тухайлбал дэлхийн II дайнд оролцож явсан хөлөг онгоц зарагдаж байсан удаатай. Энэ хөлөг онгоцны худалдагч нь мөнгөөр гачигдсан Английн жижиг хотын захиргаа байв.
Харин 2005 онд бас нэг жигтэй явдал болсон юм. АНУ-ын Юта мужаас ирсэн Кэролэйн Смит гэгч дуудлага худалдаанд өөрийнхөө духыг тавьжээ. Тийм ээ үнэн шүү. Хэрэв худалдан авагч 10 мянган ам.доллар төлөх юм бол Кэролэйн өөрийнхөө духан дээр түүний зар сурталчилгааг тавих гэнэ. Тэгээд юу болсон гээч? “Golden Palace” онлайны казино энэ зар сурталчилгааны орон зайг худалдан авчээ.
“e-Bay”-ийн арилжаа хачин жигтэйгээс гадна ховор нандин бараагаар дүүрэн байдаг. “e-Bay”-ийн хамгийн өндөр үнэтэй арилжаагаар “MacLaren F1” автомашиныг 1.7 тэрбум ам.доллараар зарж байжээ. Хамгийн гол нь тэр машин шар өнгөтэй байсан бөгөөд дэлхийд шар өнгөтэй “MacLaren F1” ердөө ганц байдаг нь “e-Bay”-аар зарагдаж нэр хүндийг нь улам өндөрт өргөсөн билээ.
Орчуулсан: Ж.БАДАРЧ









