



















ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙН ХЭЗЭЭ Ч МАРТАХ ЁСГҮЙ 9 ЗҮЙЛ (1-3) ЭНД ДАРЖ УНШИНА УУ!
Дөрөв. Эдийн засгийн мэдээ
24 цагийн мэдээний суваг, 24 цагаар төлөвлөгдсөн эдийн засгийн мэдээг бид байнга үзэж харж байдаг. Том шинжээчид мэдээ хэрхэн гарах талаар таамаг дэвшүүлж түүнийг шууд ярилцлагаар батлах гэж оролдоно. Үнэндээ хэзээ ч том хөдөлгөөн үзүүлж байгаагүй дотоодын эрчим хүчний салбарт таамаглаагүй өсөлт гарч Доу-Жонесийн индекс санаанд багтамгүйгээр унана. Ингээд BREAKING NEWS буюу Онц Яаралтай Мэдээ болж байгаа юм даа. Та ажигласан байх. Мэдээ гарахаас өмнө ханш хөдөлж эхлэх тохиолдол бишгүй байдаг. Эсвэл аль нэг мэдээг гарахаас өмнө хэн нэгэн түрүүлж зарлах тохиолдол бий. Саяхан гэхэд GOOGLE компанийн тайлан долоон цагийн өмнө зарлагдаж зах зээлд зах зээлийн бус хөдөлгөөн үүсгэж байлаа. Арилжаачид өдөр тутмын эдийн засгийн мэдээнд ач холбогдол өгдөг эсвэл огт хайхардаггүй гэсэн хоёр бүлэгт хуваагдана. Эдийн засгийн мэдээний талаарх тойм бичдэг Дерек Томпсон “Би сүүлийн хоёр жилийн дотор хэдэн зуун нийтлэл бичлээ. Энэ бүхнийг эргээд харахад ганц л өгүүлбэрт багтааж болохоор байжээ. Бүх зүйлс аажмаар сайжирч байна гээд хэлэхэд л хангалттай байжээ” гэсэн байдаг. Эндээс шинэ трейдэрүүд ойлгож авах ёстой зүйл бол эдийн засгийн мэдээ гэдэг хэн нэгний бас нэг тоглоом байдаг юм. Хамт тоглох, тоглогдох гэсэн хоёр сонголт л танд үлдэж байна. Хамт тоглож чадсан хэн нэг трейдэр ашигтай ажиллаж чадаж л байгаа. Гэхдээ тэр болгон нэг баг болж чаддаггүй билээ.
Тав. Мэдрэмжээ дагах нь онол үзсэнээс дээр үү?
Дэлхийн хөгжлийг урагшлуулж байдаг Массачусетстийн их Сургуулийн оюутан сансарт хиймэл дагуул хөөргөхдөө өчүүхэн зөрөө гаргахгүйгээр, бүгдийг онолын дагаа бүгдийг яс хэмжээ баримталж хийх ёстой. Тэгвэл яг тийм арга барилтай трейдэр маш олон бий. Тэд ашигтай арилжаа хийхийн тулд онолын мэдлэгтэй болж, илүү сайн суралцах ёстой гэж үздэг. Зах зээл онолоор хөдөлж байгаа учраас зарчмыг нь ойлгож авах ёстой гэсэн ойлголттой байдаг. Тэдний дунд хэзээ амжилтад хүрдэггүй нэгэн байхад оргилд нь гарсан хүмүүс ч бий. Оргилд нь гарагсад өөрийн арга барилаа бусдад заан түгээх гэж бус нийгмийн хайр хүндэтгэлийг хүлээх хэрэгцээгээ хангахын тулд онолын ном бичдэг юм. Хэрэв мөнгө олдог аргаа заагаад өгчихвөл бүгд тэр аргаар нь арилжаа хийгээд тэр арга нь зах зээлд үйлчлэхээ болино шүү дээ.
Нөгөө талд хөдөө мал маллаж байгаад ирсэн нэг нөхөр сууж байна. Зах зээлд юу болох нь бараг хамаагүй. Мэдрэмжээ арилжаанд оролцоно. Мэдрэмжийн арилжаа бол маш удаан хугацаанд бий болдог зүйл гэдгийг ойлгодоггүй. Анх арилжаанд орогсод шууд мэдрэмжийн арилжаа хийх гэж оролддог. Нэгэнт мэдрэмж суугаагүй юм чинь алдаад дуусна. Тэгээд онол үзэх хэрэгтэй юм байна гэж бодоод онол ном үзэж хатуу ширүүн амьдрал туулна. Ингээд цаг хугацааны шүүлтүүрийн дараа үнэхээр мэдрэмжтэй, мэдрэмж суусан нэг нь зах зээлд өөрийн мэдрэмжээр арилжаа хийж сурна. Тэдний арга бол олон янз байх учраас тийм гэх нэгдсэн онол байхгүй. Энэ чиглэлээр оргилд нь хүрсэн хүмүүсээс хэрхэн арилжаа хийх талаар асуувал тэд хэзээ ч тодорхой зүйл хэлж чадахгүй. Сайндаа л мэдрэх л хэрэгтэй дээ гэж хэлэх байх. Харин ихэвчлэн шинэхэн трейдэрүүдээс бүрдсэн нөхдүүдийн бүлгээс ихэвчлэн шантрагчид төрөн гардаг.
Уоррен Баффет “ Хөрөнгө оруулалт бол 160 IQ-тай залууг 130 IQ-тай залуу давж гарч чадах салбар” гэж хэлсэн байдаг. Амжилттай арилжаачид өөрийнхөө хэмжээг мэддэг, атрхиа үргэлж сэргэлэн (хоосон- дээр нь юм нэмж орох зайтай) байлгадаг, зарчмын дагуу арилжаа хийдэг гэдэг
Зургаа. Мөнгөнийхөө тухай ярь
Хөрөнгө оруулалт хийх гэдэг арилжаа хийх гэдэг бол хэзээ ч амар хялбар зүйл байгаагүй. Маш их мэдрэмж шаарддаг ажил. Таныг уурлуулж, нервтүүлж, айлгаж, сандаргаж эцэст нь цөхрөхөд хүргэж магадгүй. Шинэковуудын ихэнх шийдвэр эдгээр сэтгэлийн хөдөлгөөн дор гарч байдаг нь аймшигтай. Ингээд л хөрөнгө оруулалт гэдэг амар ажил биш болох нь харагдаж байна. Тэгэхээр танд стрессээ тайлах хэн нэгэн хэрэгтэй. Тиймээс “хэзээ ч битгий ганцаараа арилжаа хий” гэдэг үг гарсан биз ээ. Та ямар арилжаа хийх гэж байгаагаа энэ талаар мэдлэгтэй хэн нэгэнтэй ярих хэрэгтэй. Ихэвчлэн таны зөвлөх, хамтрагч хоёр байх нь хамгийн зөв. Учир нь энэ салбарт хэн ч танд үнэтэй сургамж хайрлах боломжтой байдаг. Дээрээс хүн бусдын алдааг олж харахдаа сайн байдаг. Ядаж л та өөрөө шүүмжлэлээс ямар согог байгааг олж харах, хэсэг зуур ярилцаж тайвшрах боломжтой болдог юм.
pipz









