



















Мэргэжлийн сэтгэл зүйчид өөрсдийн бүтээлдээ бидний санаа бодол, үг хэллэгийг хэрэглэгдэхүүн талаас нь сөргүү сэтгэлгээний ашиг тусын тухай бичиж, сайн сайхныг бодож мөрөөдөж байвал амьдрал чинь сайн сайхан байна гэж ятгана. Шинэлэг сэтгэхүйн онолчид, бидний утга учиргүй ертөнцөд урьдчилсан сайн бодож төлөвлөсөн үйлдэл ашиггүй заримдаа бүр хортой гэж үздэг. Ийм болохоор аз хийморио даллан авчрахын тулд аливаа эмх цэгцгүй, утга учиргүйг хийх хэрэгтэй гэнээ.
Тэгээд сэтгэл зүйчдээс өмнө санамсаргүй өдөөсөн иймэрхүү санаануудын үр дүнг үзсэн хүн бол “Virgin” компанийн тэргүүн ухаалаг ном хэзээ ч уншиж үзээгүй Британийн мульти саятан Ричард Брэнсон юм. Ямар ч тохиолдолд хажуунаас нь харахад хамгийн хүнд үед ч бүх зүйл нь сайн сайхан байгааг түүний нүүр дүүрэн инээмсэглэл гэрчлэх биз. Түүний дундаршгүй өөдрөг сэтгэл, хэвийн бус зан төлөв, ааш аяг нь нэрийн хуудас болж, амжилт олоход нь хүнд хэцүү үед нь хямралт байдлаас нэг бус удаа гарз хохиролгүй эсэн мэнд гарахад нь туслаж байжээ.
Ёс зүйгээс гадуур, эрүүл ухааныг сөрж
“Virgin”-ний санхүүгийн онцгой үзүүлэлтүүдийг харгалзан Брэнсоны ажил хэрэг үргэлж амжилттай байдаг гэж бодвол эндүүрэл болно. Харин ч баримт хөөж үзвэл түүний төслүүдийн бараг тал хувь нь бүтэлгүйтдэг юм. “Virgin” чанарыг биш тоог хардаг юм. Алдагдалтай ажилладаг арван компани дунд нэг ашигтай компани байхад алдагдлыг нөхөөд явчихдаг. Ричардын үгийн санд “боломжгүй” гэдэг үг байдаггүй. Тэр ажил хэргийн талд алмай тайван байдлаараа үргэлж ялгарч, муу удирдагч гэдгээ өөрөө ч нуудаггүй. Түүний буруугаар нэг бус төсөл нуран унаж, түүнийг хулгайн наймааны (контрбандын) хэргээр баривчилж, эд хөрөнгийг нь данслан бүртгэж байсан ч юу ч болоогүй юм шиг өөр ажил зохион байгуулж содон аашаараа бүхнийг гайхшруулж байсан юм.
Түүний омголон танхай, гажиг хачин зан нь 50 нас хүрсэн ч өнөө болтол юм юман дээр илэрч явдаг. Тэр хатан хааны хүлээн авалт дээр сунаж хэлбэрээ алдсан хүзүүтэй ноосон цамцтай ирж, гэрлэсэн хосуудын сургалтын танхимд спортын хувцастай ирдэг байв. Үдэшлэг дээр тэрбумтан Дональд Трампын эхнэр Ивана Трамптай бүжиглэж байхдаа дотоожийг харагдтал хөлөөр нь тэнгэр харуулж байжээ. Тэр уйтай хурал цуглаанаас агаарын бөмбөлгөөр зугаацахыг илүүд үздэг. 1987 онд “EMI”-ийг худалдах тухай хэлэлцээр ид явагдаж байхад тэр найзтайгаа цаг агаар таатай байна гээд “Mongolfier”-ын агаарын бөмбөлгөөр Атлантын далай дээгүүр хөөрч явсан юм. Тэгээд хамгийн зугаатай нь энэ бүх ааш аяг нь ямар ч ял зэмгүй өнгөрч эцэст нь тэр ялан дийлж гардаг.
Дэмий гайхуулах урлаг
Бид юуны өмнө хувиа л боддог. Энэ шудрага бус ертөнцөд дээрээс татаасгүй бол амжилтанд хүрэх боломжгүй гэж хэн нэгэн итгэлтэй байвал түүнд насан туршдаа бүтэлгүй эрийн дүр эсгэсээр дуусна гэдэгт эргэлзэх хэрэггүй. Ричадр Брэнсон бол тийм хүн биш ч бас мөн юм шиг. Хэл ба сонсголын бага зэрэг гажигтай хичээл сурлагадаа муу дүн авдаг ч өөрийн суу билэгийг мэдрэх, өөрийн хүч чадалд итгэх итгэл бага балчраас нь түүнд байжээ.
Брэнсон сургуульд байхын зоригтой бизнес санаануудыг гаргаж эхэлжээ. Тэр 14 настай байхдаа гацуур тарьж зул сараар зарах гэж боддог, дараа нь буржгар тоть зарахыг завдаж байлаа. Эдгээр санаанууд нь нурсан ч ирээдүйн үйлдвэрийн эзнийг зогсоож чадсангүй. Засаршгүй муу сурлагатан Ричард Брэнсон 15 насандаа сэтгүүл хэвлэж гаргахаар шийдэв. Гэхдээ сургуулийн нэг муу тогтмол сонин биш Английн бүх оюутнуудад зориулсан “Student” нэртэй сэтгүүл шүү. Түүний энэ санаанд хэн ч итгээгүй боловч төсөл нь амжилт олсон юм. Ажил хэрэг бүтэхэд өчүүхэн юм, мөнгө олох л үлдлээ. Энд Ричард зохион байгуулах чадварын гайхамшгийг харууллаа. Эхлээд сэтгүүлээ хэвлэх байр гаргаж өгөхийг сургуулийн захирлаараа зөвшөөрүүлж чадлаа. Харилцаа холбоо тогтоох ажил явуулахын тулд телефон утас хэрэгтэй байв. Харин захирал нь цуг хөөцөлдөхийг татгалзав.
Сэтгүүлчийн эрхлэгч болох хүнд гарзтай, буурь суурьгүй ч гэсэн Ричард гудамжны таксфон утасны бүхээгнээс утасдахаас өөр аргагүй болов. Тэгээд ирээдүйн саятан маань бяцхан заль хэрэглэв. Хэрэгтэй хүнтэйгээ ярихын тулд эхлээд телефон утасны компани руу утасдаж, таксфоны аппарат мөнгийг маань залгичихлаа би ярьж чадсангүй гэж хэлнэ. Холбоочин эмэгтэй түүнийг ярих ёстой хүн рүү үнэгүй залгаж “тантай ноён Брэнсон ярих гэж байна” гэж байхгүй нарийн бичгийн үүргийг гүйцэтгэнэ. Энэхүү хөнгөлөлттэй хугацаа ердөө таван минут тул Ричард товч тодорхой, шаардлагатай шаргуу ярьж сурчээ.
(Сэтгүүлийн анхны дугаар)
1968 онд Брэнсон 17 настай байхад “Student” сэтгүүлийн анхны дугаар гарчээ. Сэтгүүл яваандаа нэр алдар нь түгж, Ванесса Редгрейв, Дэвид Хокни, Жан-Поль Сартр, Мок Мик Жаггер, Жон Леннон зэрэг алдартнуудаас ярилцлага авдаг болжээ. Ингэж нойлын ногоон тэг маань нэрд гарсан тогтмол сэтгүүлийн эрхлэгч болсон ч жилийн дараа түүний алмай замбраагүй байдлын улмаас ёроол руу шингэв. Гэвч ододтой ойртох явдал түүнд дэмий болсонгүй, тэр өөрийн бизнесийн гараа болсон гол санаатайгаа үлджээ.
Онгон, зандангуудыг аз дайрдаг
Билтзтэй ярилцлага хийсний дараа Брэнсонд хөгжмийн бизнес эрхлэх санаа төрөв. Их мөнгө энд л эргэлдэж байна. Түүнд пянзнуудыг шуудангаар илгээх санаа дүрэлзлээ. Тэгвэл худалдан авагчдад дэлгүүрээс авснаас хямд тусна. Ричард компанийхаа нэрийг эрэгцүүлж байгаад “Virgin” гэдэг нэрийг сонгожээ. Их бизнесийн хувьд тэр “зандан” байлаа. Үүнийгээ ч нуусангүй. Үнэндээ энэ “онгон” байдал нь түүнд аливааг шинэ сэргэг харахад тус болжээ. Бизнесээ амжилттай эхэлснээс хойш жилийн дараа шууданчдын ажил хаялт болж борлуулалт эрс унахад Ричард хөгжмийн жижиг дэлгүүртэй болохоор шийдэж бас л хэвийн бус арга сонгов. Дэлгүүр дотроо тохилог буйдангууд байрлуулж пянз сонсох (энэ үед хэн ч үүнийг хийгээгүй байв) булан нээв.
Ингэснээр түүний дэлгүүр худалдан авагчидаар пиг дүүрэв. Амжилтандаа хөөрсөн Брэнсон хотын захад байшин худалдан авч урт удаан хугацааны турш өргөжин тэлж байгаа корпорацийн нь орлогын эх үүсвэр болсон дуу бичлэгий төв байгуулав. Ричард ер нь томоор сэтгэнэ. Тэгээд хувийн агаарын тээврын компани байгуулахаар гараа хөдөлгөж эхэллээ. Гэхдээ Брэнсон дотны хамтрагчдынхаа сэжиг эргэлзээг үл хайхран амжилт олно гэдэгтээ итгэлтэй байлаа. Энэ удаа ч тэр алдсангүй.
Төсөл бол үнэхээр агуу зүйл байлаа. Ричард Хойд Америк ба Английн хооронд бизнес-тээвэр хийхээр төлөвлөжээ. Өрсөлдөгчдөөсөө ялгарахын тулд түншүүдтэйгээ өөрөө уулзаж, тэдний санал хүсэлтийг бичиж авна. Тэр энд аятай санагдах жижиг зүйлд ч мөнгө хайрлалгүй зарж байлаа. Зорчигсодыг онгоц руу лимузинээр зөөж, онгоц дотроо иллэг, хумс засах болон бусад үйлчилгээг нислэгийн үер хүссэн хүн бүрт үзүүлдэг салон ажилуулдаг байв.
“Virgin Atlantic Airways” компани байгуулагдснаасаа хойш жилийн дараа зардлаа нөхөх түвшинд гарч чадлаа. Ашигын өсөлт нь “Virgin Group” –ийг бизнесээ салбар бүрт тэлэх боломжтой болгов. Тэр Англид хурдны төмөр зам барьж, радио-телевиз байгуулан, үүрэн холбоо, аялал жуулчлал бүр сансрын аялалын чиглэлээр ажиллаж байна. Сансарын аялалын салбар нь үргэлж зардал шаардах боловч Ричард Брэнсон санасандаа хүрэхийн тулд зогсох бодолгүй байна. Түүний энэ зан ааш нь л баяжихад нь ч , олон дахин бүтэлгүйтхэд ч өөрийг нь хурцалж өгдөг агуу чанар билээ. Хэрэв хүн болгонд ийм чанар байдаг бол...
ӨМНӨХ ТҮҮХИЙГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ!
Орчуулсан: Жамбалдоржийн БАДАРЧ









