



















Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт манай гарагийн хамгийн том нуур Каспийн тэнгисийг ширгээж байна. Ширгэж байгаа Каспийн тэнгис хэзээ ч эргэн сэргэхгүй гэсэн судалгаа гарчээ. Арваадхан жилийн өмнө гэрэл зурагчин Азамат Сарсенбаевын гэрэл зурагт үлдсэн шорвог уст Каспийн тэнгисийн хөх ногоон өнгөт долгио одоо үгүй болжээ. Гэвч одоо тэнгэрийн хаяа залган үргэлжлэх нүцгэн чулуурхаг хөрс л үлдлээ.
Казахтсаны Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэгч идэвхтнүүд, "Каспийн тэнгисийн Актау боомтын эрэг хавь маш хурдацтай ширгэж байна". Харахад ч нүд халитирам гэдгийг онцолжээ. Мөн Каспийн тэнгисийн өмнөд эргээр аялсан гэрэл зурагчин Азамат Сарсанбаев,
Би энд сэлж өслөө. Бага насаа энэ нууртай холбосон би, харамсалтай нь дахин сэлж чадахааргүй ширгэжээ. Үнэхээр сэтгэл өвдөж байна гэв.
Азамат Сарсенбаевын гэрэл зураг 2006 он.
Каспийн тэнгис бол манай дэлхийн хамгийн том нуур юм. Хэмжээг нь зүйрлэвээс АНУ-ын Монтана мужийн газар нутагтай ойролцоо хэмжээтэй. Эргийн шугам нь 4000 гаруй миль үргэлжилдэг бөгөөд Казахстан, Иран, Азербайжан, Орос, Туркменистан гэсэн 5 улсаар хүрээллүүлдэг, ямар ч далайд цутгадаггүй битүү бөгөөд ус нь зөвхөн ууршиж л гадагшилдаг.
Дээрх 5 улс нь Каспийн тэнгисийн загас агнуур, газар тариалан, аялал жуулчлал, ундны ус, түүнчлэн газрын тос, байгалийн хийн нөөцийг түшиглэн амьдрана. Мөн Каспийн тэнгис нь энэ хуурай бүс нутгийн уур амьсгалыг зохицуулах бөгөөд Төв Азийг хур тунадас, чийгээр хангадаг гол түшиц билээ.
Гэвч сүүлийн жилүүдэд хүний хүчин зүйлсээс нөлөөлөх үйл ажиллагаа тэр дундаа Каспийн тэнгист далан барих, хэт их олборлолт явуулах, хөрсний бохирдлоос үүдэн уг тэнгис эргэж буцалтгүйгээр ширгэж байгааг судлаачид тогтоожээ.
2006 оны 9-р сарын 20-нд Каспийн тэнгисийн хойд хэсгийн агаараас авсан зураг, 2022 оны 9-р сарын 19-нд мөн ижил газрын зураг. НАСА
Хэдийгээр уур амьсгалын өөрчлөлт хойд мөсөн далайг хайлуулж далайн түвшинг нэмэгдүүлж байгаа ч Каспийн тэнгис шиг далайд гарцгүй тэнгис, нууруудын хувьд бол хамааралгүй. Далайд гарцгүй битүү тэнгисүүд нь гол ус, хур тунадас, агаарын хэм, ууршилтын нарийн тэнцвэрт байдлаас хамааралтай. Тиймээс дэлхийн дундаж хэм нэмэгдэж дулаарал явагдсаар байгаа нь далайд гарцгүй нуур тэнгисийн тэнцвэрт байдалд нөлөөлж ширгээж байна.
Уур амьсгалын өөрчлөлтийн ирээдүйг холоос хайх шаардлагагүй. Тухайлбал Казахстан, Узбекистан улсуудтай зэргэлдээ орших “Арал тэнгис” нь нэгэн цагт дэлхийн хамгийн том нууруудын нэг байлаа. Хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлт энэ нуурыг ширгээжээ.
Казахстан улс Актау боомт. Каспийн тэнгисийн эрэг. 2024 оны есдүгээр сарын 1
Олон мянган жилийн турш агаарын хэм хэлбэлзэж, мөсөн бүрхүүлүүд хайлахын хэрээр Каспийн тэнгис ширгэсээр. Харин сүүлийн арван жилд бүр хурдацтай ширгэж байна. Улс орнууд усан сан, далан барих нь Каспийн тэнгисийн ширгэлтэд нөлөөлж байна.
Каспийн тэнгис нь 130 орчим голоор тэжээгддэг ч усны нөөцийн 80 орчим хувь нь ОХУ-ын төв ба өмнөд хэсгийг дайран урсдаг Европын хамгийн урт гол болох Волга мөрнөөс тэжээгддэг билээ.
ОХУ Каспийн тэнгист 40 далан барих зорилт тавьжээ. Үүнээс 22 нь баригдсан, 18 далан нь яг одоо баригдаж байна гэж Тегераны их сургуулийн Төв Ази, Кавказ судлалын мэргэжилтэн Вали Калежи хэлжээ. Ийм далангууд баригдсан нь Каспийн тэнгис рүү урсах голуудын урсгал эрс татарч байна. Мөн уур амьсгалын өөрчлөлт улам нэмэгдэж дагаад ууршилт явагдаж, хур тундасны хэмжээ ч огцом өөрчлөгджээ. Каспийн тэнгисийн усны түвшин 1990-ээд оны дунд үеэс буурч байсан ч 2005 оноос хойш хурд нь 5 нэмэгдсэн тухай Германы Бременийн их сургуулийн дэлхийн системийн загвар зохион бүтээгч Маттиас Пранге онцолсон юм.
ОХУ-ын Махачкала хот. 2022 оны 12-р сарын 6-ны өдөр Каспийн тэнгисийн эрэг хавийг харуулсан зураг.
2020 оны арваннэгдүгээр сарын 23-нд Ираны Мазандаран мужийн Галуга хотын ойролцоох Каспийн тэнгисийн өмнөд эрэг.
Мөн уур амьсгалын өөрчлөлт улам нэмэгдэж, дагаад ууршилт явагдаж байна. Мөн хур тундасны хэмжээ ч огцом өөрчлөгджээ. Каспийн тэнгисийн усны түвшин 1990-ээд оны дунд үеэс жигд буурч байсан ч 2005 оноос хойш хурд нь 5 дахин нэмэгджээ. Германы Бременийн их сургуулийн дэлхийн системийн загвар зохион бүтээгч Маттиас Пранге,
Дэлхий улам дулаарч байгаагаас гадна дэлхий даяар чулуун нүүрсний хэрэглээнээс үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлт энэ зууны эцэс гэхэд Каспийн тэнгисийн усыг 8-18 метрээр татраах аюултай байна
2020 оны 8-р сарын 8. Азербайжан улсын Баку хот дахь Каспийн тэнгисийн нефтийн цооногууд.
Өөр нэг судалгаагаар 2100 он гэхэд Каспийн тэнгис 30 метрээр ширгэх үзэгдэл явагдсан байна хэмээн үзжээ. Тэр дундаа Каспийн тэнгисийн хойд болон Казахстаныг тойрсон хэсэг бүрмөсөн алга болно гэж Редингийн их сургуулийн палеоклиматологийн профессор, судалгааны хамтран зохиогч Жой Сингараер гэх эрдэмтний судалгаанд дурджээ. Уур амьсгалын өөрчлөлт, хүний буруутай үйл ажиллагааны улмаас усны түвшин сүүлийн хэдэн жилд мэдэгдэхүйц буурчээ.
Каспийн тэнгисийн улс орнуудын хувьд энэ бол мэдэгдэхүйц хямрал билээ. Тегераны Калежи их сургуулийн эрдэмтэд,
Уур амьсгалын өөрчлөлт нь Актау боомт хотуудад хөлөг онцгоц явуулах сонирхолтой улс орнууд хохирч, загас агнуурын талбай багасч, аялал жуулчлал буурч, далайн тээврийн салбар үгүй болно гэжээ.
Үүнээс үүдэн геополитикийн ээдрээт нөхцөл байдал үүсч, үр дагавар нь төсөөлөхөд ч бэрх байна.
Эргийн шугамын өөрчлөлт нь улс орнуудыг газрын тос, байгалийн хийн нөөцтэй холбоотой шинэ мөргөлдөөнд хүргэнэ.
Каспийн тэнгисийн өвөрмөц байдал, тэнгисийн гүнд дэх амьтдын хувьд хэдийн сүйрэл иржээ. Каспийн тэнгис нь дэлхий даяар загасны түрсний 90 хувийг хангадаг хилэм загас болоод ховордсон ан амьтдын өлгий билээ.
Каспийн тэнгис нь ойролцоогоор 2 сая жилийн турш далайд гарцгүй байжээ. Ингэж тусгаарлагдсан нь өвөрмөц ховор амьтад бий болох таатай нөхцөл болжээ.
Харин уур амьсгалын өөрчлөлт нь тэнгисийн гүн дэх хүчилтөрөгчийн хэмжээг бууруулж байна. Ингэснээр олон сая жилийн хувьслын явцад үүссэн амьд биетүүдийг устгаж байна.
Амьтад уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн ховордож устаж байгаа нь "чимээгүй хямрал" юм.
Дэлхийн өөр хаана ч байхгүй ховордсон далайн хөхтөн амьтан бол Каспийн далайн хав юм. Каспийн тэнгисийн энэхүү ховор амьтныг ч мөн уур амьсгалын өөрчлөлт дайрчээ. Каспийн тэнгисийн гүехэн хэсэгт гөлөглөх далайн хав нь усны бохирдол хэт их загас агнуурын улмаас гөлөглөх нь эрс багасжээ.
НАСА-ийн агаараас хийсэн судалгаагаар Каспийн далайн хавын тоо толгой асар их хэмжээгээр буурч байгааг тогтоосон гэж Казахстаны Гидробиологи, экологийн хүрээлэнгийн судлаач Ассел Баймуканова хэлэв.
Эрдэмтэд 2009 онд Каспийн тэнгисийн зүүн хойд хэсэгт орших Дурневийн арлуудын нэгт 25,000 орчим хав байгааг тоолжээ. Харин 2020 оны хавар гэхэд ганц ч хав харагдаагүй байна.
Энэхүү хямралыг шийдвэрлэх арга цөөн. Бараг л байхгүй. Каспийн тэнгис нь улс төрийн хувьд тогтворгүй бүс нутгуудын дунд оршдөг бөгөөд өөрчлөлтийн үр дүнг 5 улс янз бүрээр мэдрэх болно.
Мэдээж Каспийн тэнгис ингэж ихээр ширгэж байгаад 5 улсын аль нэгийг шууд буруутай хэмээн онооход хэцүү. Гэхдээ эдгээр улсууд хамтын арга хэмжээ авахгүй бол Арал тэнгисийн гамшиг давтагдах магадлалтай.
Каспийн тэнгис эргээд хэвийн байдалдаа орж сэргэнэ гэх баталгаа үнэндээ байхгүйг эрдэмтэд дуу нэгтэй баталж байна. Каспийн тэнгисийн ирээдүйн хувь заяанд бүс нутгийн хэмжээнд анхаарал хандуулах ёстой билээ.
Ирэх 11-р сард дэлхийн удирдагчид Азербайжаны нийслэл Баку хотод НҮБ-ын жил бүр зохион байгуулдаг уур амьсгалтын өөрчлөлтийн эсрэг COP29-д цугларлана. Удирдагчид Каспийн тэнгисийн энэ хэсэгт байрлах газрын тосны цооногуудын нөлөөгөөр өөрчлөгдөж буй уур амьсгалын өөрчлөлт хийгээд Каспийн тэнгисийн асуудлаар хэлэлцэнэ.
8-р сард Азербайжаны ерөнхийлөгч Илхам Алиев Каспийн тэнгисийн ширгэлт экологийн гамшгийн хэмжээнд байна гэж мэдэгдсэн. Гэвч нүүрс олборлолтоо өргөжүүлэх зорилт тавьсан тус улс арга хэмжээ авах эсэх нь эргэлзээтэй байна.
Зурагчин Азамат Сарсенбаев Каспийн тэнгисээр аялж Казахстанд буцаж ирээд Инстаграм хуудаснаа үзэсгэлэнтэй, гайхалтай зураг бичлэгүүдээ нийтэлжээ. Үүгээрээ ширгэж буй Каспийн тэнгисийн нөхцөл байдалд анхаарлаа хандуулахыг уриалж байна.
Хэрэв уур амьсгалын өөрчлөлт, хэт олборлолт тасралтгүй үргэлжилбэл Каспийн тэнгис Арал тэнгисийн хувь заяаг давтана хэмээн эмээж байна.
Харин Ираны гэрэл зурагчин Каспийн эрэг орчмын зургийг үргэлжлүүлэн буулгаж, бохирдсон ус, татарсан эрэг, ширгэсэн далайн ёроолыг баримтжуулж хадгалж байна.
Эдгээр гэрэл зурагчид мэдээж ширгэж буй Каспийн тэнгисийг л хамгаалах үлдсэн аргаа хэрэглэж олны анхаарлыг хандуулахаар хичээжээ.
Учир нь дэлхийн хамгийн том нуур ширгэх аюулын харанга дэлдэж байна...









