Хятадын Хубэй мужийн уулархаг голын хөндийд Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн хэсгүүдийн нэг болох голын дундуур тавигдсан хурдны замын гүүр байрладаг.
2015 онд ашиглалтад орсон Хятадын "голын хурдны зам" нь дэд бүтцийн гайхамшигт бүтээн байгуулалтад тооцогддог. Шиншань мужийн Гуфужен хотыг Хятадын баруун өмнөд хэсэгт орших Шанхай, Чэндутай холбохоор бүтээгдсэн энэхүү өвөрмөц хурдны зам нь анх ихээхэн эсэргүүцэлтэй тулгарч байсан.

Яагаад Сянши голын голд асар том гүүр барих гэж зүгээр л голтой зэрэгцэн, хуурай газар барьж болохгүй гэж олон хүн бодож байв.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Харин одоо бол 2015 онд ашиглалтад орсон Хятадын "голын хурдны зам" нь дэд бүтцийн гайхамшигт бүтээн байгуулалт гэж олон нийт үнэлдэг. Хятадын инженерүүд голын яг дундуур тавигдсан дүүжин хурдны замыг барихад хямд төдийгүй илүү үр ашигтай гэж үзсэн. Шянши голын муруйг дагуулан 4.4 км зам барих нь тийм ч хямд биш. Харин гол дундуур зам тавьсанаар 440 сая юань буюу 71 сая ам.доллар нь энэ хөндийд хуурай замын хурдны зам барих зардлаас хэд дахин бага юм. Нэмж дурдахад энэ нь Гуфужен хотоос гол хурдны зам хүртэл нэг цаг гаруй явах хугацааг ердөө 20 минут болгон богиносгодог.
Эх сурвалж:










