



















Хураангуй
-Эрдэмтэд Марс гариг дээр амьдрал байсан эсэхийг тогтоохыг зорьж байна.
-Curiosity робот Дэлхийгээс гадуур өмнө нь хийгдэж байгаагүй туршилт хийлээ.
-Марс дээр олон төрлийн органик нэгдэл байгааг баталлаа.
NASA-гийн "Curiosity rover" робот өмнө нь хэзээ ч хийгдэж байгаагүй туршилтыг хийснээр Марс гариг дээр илүү олон органик нэгдэл байгааг илрүүллээ. Эрдэмтэд урьд нь “Улаан нүдэн гариг” дээр амьдрал байсан эсэхийг тогтоохоор судалж байгаа юм. Зургаан дугуйтай энэхүү робот Марсын экватор орчимд орших хуурайшсан нуурын ёроолд үүссэн чулуулгаас нийт долоон төрлийн органик нэгдэл илрүүлсний тав нь Марс дээр огт бүртгэгдэж байгаагүй шинэ нэгдлүүд байжээ.

Мөн энэхүү туршилтаар ДНХ-ийн урьдал бүтэцтэй төстэй органик нэгдэл байж болзошгүй шинж тэмдэг илэрсэн байна.
Органик нэгдэл гэдэг нь ихэвчлэн нүүрстөрөгчөөс бүрдэх молекулууд бөгөөд дэлхий дээрх бүх амьд биетийн үндсэн бүтцийн суурь болдог. Одоогоор Марс дээр илэрсэн органик нэгдлүүдийн тоо хэдийнэ хэдэн аравт хүрсэн байна. Гэхдээ эдгээрийг биологийн бус замаар үүссэн байх боломжтойг эрдэмтэд онцолсон юм.
Марс гариг нь Дэлхий болон Нарны аймгийн бусад гаригуудын адил ойролцоогоор 4.5 тэрбум жилийн өмнө үүссэн. Марсын уур амьсгал эхэн үедээ өнөөгийн хүйтэн, хуурай орчноосоо илүү дулаан, чийглэг байсан гэж үздэг. Роботын судалсан чулуулгууд нь урсгал усаар бий болсон тунамал бөгөөд дор хаяж 3.5 тэрбум жилийн настай гэж тооцоолжээ.
Флоридагийн их сургуулийн астробиологич, гараг судлаач, судалгааны гол зохиогч Ами Ульямис:
Бид одоогоор Марс дээр амьдрал байсан гэж хэлж чадахгүй. Гэхдээ бидний олдворууд Марс нь Дэлхий дээр амьдрал үүсч байсан үеийн орчимд амьдрах боломжтой орчин байсныг улам бататгаж байна.
Тэрээр мөн:
Энэ судалгаагаар бид амьдралын шууд нотолгоо олоогүй ч Марс дээр байсан амьдралын ‘Барилгын материалууд’-ыг илүү нарийвчлан тодорхойлж байгаа
гэсэн юм.
Марс дээрх амьдралын байсан гэх баттай нотолгоог тогтоохын тулд чулуулгийн дээжийг дэлхийд авчирч шинжлэх шаардлагатай гэж үзэж байна.

Нийт ажиллагсад, хамтрагчдадаа ойн өдрийн мэнд хүргэе!

Ухаа худаг салбарын номын сан маань 2010 онд 150 орчим номын фондтойгоор эхэлж байсан бол өнөөдөр 1400 гаруй номтой болжээ.
Curiosity робот нь 2012 онд Марсын гадаргуу дээрх эртний мөргөлдөөнөөр үүссэн Gale Crater тогоонд буусан. Харин энэ удаагийн туршилтыг 2020 онд тухайн тогооны “Glen Torridon” гэх бүсэд хийсэн бөгөөд энд шаварлаг эрдсүүд ихээр байгаа нь нэгэн цагт ус байсан болохыг илтгэдэг.
Хэрэв Марс дээр бичил амьдрал үүссэн бол усан орчин нь хамгийн тохиромжтой орчин байх байжээ.
Шаварлаг эрдсүүд нь органик молекулыг бусад эрдсээс илүү сайн хадгалдаг тул ийм төрлийн судалгаанд хамгийн тохиромжтой гэж Уильямс тайлбарласан байна.
Туршилтыг роботын SAM (Sample Analysis at Mars) багаж ашиглан хийжээ. Робот “Mary Anning” хэмээн нэрлэсэн байршлаас чулуулгийг өрөмдөж авсан. (Энэ нэр нь 19-р зууны Английн палеонтологичийн нэрээс гаралтай. ҮГ.МН)
Чулуулгийн нунтаг дээжийг химийн бодис бүхий жижиг саванд хийж, том молекулуудыг жижиг хэсгүүд болгон задлан, SAM төхөөрөмжөөр илрүүлжээ.
Уильямс:
Энэхүү судалгаа нь ‘макромолекул нүүрстөрөгч’ гэж нэрлэгддэг илүү том, нарийн бүтэцтэй органик бодис Марсын гадаргууд ойр хэсэгт хадгалагдан үлдсэнийг баталж байна. Мөн задралын явцад өмнө нь Марс дээр илэрч байгаагүй жижиг органик молекулууд илэрсэн
гэж хэлжээ.
Тэрээр нэмж:
Curiosity роботын гол зорилго нь амьдрах боломжтой орчныг хайх байсан. Энэ судалгаа нь Марс эрт үед амьдрах боломжтой байсан, мөн бидний мэдэх амьдралд шаардлагатай найрлагууд тэнд байсан гэдгийг харуулж байна.
гэв.
Өнгөрсөн жил эрдэмтэд Perseverance rover робот өөр нэг тогооноос авсан чулуулгад бичил биетийн химийн урвалтай холбоотой байж болзошгүй шинж тэмдэг илэрсэн гэж мэдэгдэж байсан.
NASA-гийн эдгээр роботууд Улаан Нүдэн Гараг гариг дээр амьдрах боломж байсан эсэхийг ойлгоход тэргүүлэх үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд органик нэгдлүүдийг илрүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байна.
Уильямс төгсгөлд нь:
Эдгээр органик бодис геологийн процессоос үүссэн үү, солироос ирсэн үү, эсвэл амьдралаас үүссэн үү гэдгийг бид одоогоор ялгаж чадахгүй. Хэрэв амьдралын гаралтай нарийн төвөгтэй органик бодис Марс дээр хадгалагдсан бол одоогийн болон ирээдүйн роботуудаар илрүүлэх боломжтойг бидний ажил харуулж байна.
гэжээ









