



















Сүүлийн 10 жилийн хугацаанд Сибирийн мөнх цэвдэгт 20 гаруй том тогоо үүсээд байна. Ёроол нь үл үзэгдэх, аварга том, нууцлаг тогоонууд хэрхэн үүсэж байгаа дээр эрдэмтдийн судалгааны ажил үргэлжилж, олон хувилбар дэвшүүлсэн. Тэгвэл хамгийн сүүлд Кембрижийн их сургуулийн эрдэмтэд өөрсдийн таамгийг CNN-д нийтэлжээ.
2014 оны 8 сарын 25. Сибирийн баруун хойд хэсэгт орших Ямалын хойг дахь тогоонуудын агаараас авсан зураг. Василий Богоявленский.
Учир битүүлэг тогоонууд чухам яаж үүссэн бэ? гэдгийг тайлбарлахаар олон жил судалсан Кембрижийн их сургуулийн эрдэмтэд дараах тайлбарыг хийжээ. Энэ тогоонууд уур амьсгалын өөрчлөлтийн улмаас бий болжээ. Мөнх цэвдэгт үүссэн том тогоонуудын амсар хэсэг асар их цас, мөсөөр хүрээлэгдсэн байдаг нь, асар их хүчээр дэлбэрэлт үүссэн байж болзошгүй ул мөр юм. Агаарын хэм нэмэгдэж, дэлхийн дулаарал явагдсанаар мөнх цэвдгийн гүнд хуримтлагдсан метан хий дээш овойж, эцэст нь дэлбэрч аварга том нүхнүүд үүсгэж байна хэмээн Кембрижийн их сургуулийн эрдэмтэд санал нэгджээ.
Өөрөөр хэлбэл, уг тогоонууд нь солир, харь гарагийнхны ул мөр, цөмийн туршилтын сорви биш. Харин газар доор метан хий хуримтлагдаж, хийн даралтыг газрын хөрс тогтоож дийлэхээ болих үед дэлбэрч том тогоонууд үүсжээ. Харин тогоо үүсгэх хэмжээний хийн даралт хэрхэн бий болдог, уг нь хий яг хаанаас үүсдэг гэх мэт асуултууд маргаан дагуулсан хэвээр байна гэжээ.
Кембрижийн их сургуулийн химийн инженер, судалгааны багийн ахлагч Ана Моргадо,
Тогоо үүссэн газрын доор зузаан мөнх цэвдэг байдаг. Харин түүний доор метаны хийн хатуу хэлбэр болох "метан гидрат" давхарга бий. Энэ хоёрын хооронд 90 орчим см зузаан, давслаг, ус нь хөлдөггүй "криопег" гэж давхарга байна.
Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас агаарын хэм нэмэгдсэнээр, хөрсний дээд давхарга хайлж, ус нь мөнх цэвдгийн дундуур урсаж, “криопег” давхарга руу нэвчиж байгааг судалгаагаар тогтоосон. Ингэснээр нэвчиж орж ирэх ус “криопег” давхаргад багталгүй томорсоор, даралт нэмэгддэг. Улмаар газрын гадаргуу цуурч хагарна. Ингээд “криопег” давхаргад үүссэн даралт буурснаар метан гидратыг гэмтээж маш хүчтэй тэсрэлт болдог.
Америкийн геофизикийн холбоо. 2024
Хайлж буй мөнх цэвдэг ба метаны хоорондох энэхүү үйлчлэл олон жил үргэлжилсний эцэст сая дэлбэрдэг байна. Энэ үйл явц нь Арктикийн "бүс нутгийн онцлогтой" нь холбоотой. Гэхдээ өөр газруудад ижил тогоонууд үүсвэл энэ нотолгоо үгүйсгэгдэнэ. Өөрөөр хэлбэл зөвхөн Сибирийн онцлогоос л энэ тогоонууд үүссэн гэж үзэж байна.
Москвагийн Сколковогийн Шинжлэх ухаан, технологийн хүрээлэнгийн судалгааны ахлах эрдэмтэн Евгений Чувилин, "Сибирийн баруун хойд бүс нутгийн мөнх цэвдэг нь маш зузаан мөстэй, метаны агууламж нь ч ер бусын их". Гэхдээ хөрсний дээд давхаргын ус мөнх цэвдгийн зузаан мөсийг нэвтлэн газрын гүн дэх “криопег” давхрагад хүрнэ гэдэг бараг л боломжгүй.
Хэтэрхий ерөнхий тайлбар гэжээ.
Москвагийн Сколковогийн Шинжлэх ухаан, технологийн хүрээлэнгийн судалгааны ахлах эрдэмтэн Евгений Чувилины хувьд эдгээр тогоонуудыг хамгийн ойроос судалж байгаа юм.
Эрдэмтэн Евгений Чувилин өөрийн судалгаандаа мөнх цэвдгийн дээд давхаргад метан хий хуримтлагддаг гэж дүгнэжээ. Гэвч үүнийг нотлоход мэдээж цаг хугацаа шаардлагатай. Түүний судалгааг Хавайн их сургуулийн геофизикч Лорен Шурмайер онолын хувьд илүү ойр нотолгоо хэмээн үзжээ. Мөн " энэ олон тогоонд хийн олон эх үүсвэр бий" гэж хэмээн онцолжээ.
2014 оны 11-р сарын 8-нд Ямалийн хойгт үүссэн тогоог судалж буй эрдэмтэн. Оросын судлаачид тогоонуудын нууцыг тайлахын тулд хээрийн аялал хийжээ. Владимир Пушкаре/Арктикийн судалгааны Оросын төв
Харин судалгаа хийж буй ихэнх эрдэмтдийн санал нийлдэг ганц зүйл нь уур амьсгалын өөрчлөлт эдгээр тогоонуудыг үүсгэж буй чухал хүчин зүйл. Евгений Чувилин хэлэхдээ, Уур амьсгалын өөрчлөлт нэмэгдэх тусам мөнх цэвдэг хайлж хий дэлбэрснээр шинэ тогоонууд үүссээр байж мэдэх юм.
Уур амьсгалын өөрчлөлтөөр зөвхөн учир битүүлэг тогоо үүсээд зогсохгүй, эдгээр тогоонууд нь үүсэх үеийн дэлбэрэлт нь газрын гүнд буй асар их метан хийг агаарт сул дэгдээж, богино хугацаанд нүүрсхүчлийн давхар ислийг агаарт ялгаруулдаг.
Мөн тогоо бүрээс метан хий бага багаар ялгарсаар л байна.
2014 оны 8-р сарын 25-ны өдөр. Ямалын хойг дахь асар том тогоо. Энэ тогоонууд маш гүн учраас ёроолыг нь харах боломжгүй... Василий Богоявленский
Эрдэмтэд тогоонуудыг үргэлжлүүлэн судалсаар л байна. Эдгээр тогоонууд нь хүнгүй, алслагдмал газарт үүссэн ч ирээдүйд хаа нэгтээ суурин газарт үүсэхийг үгүйсгэхгүй. Тиймээс судалгааг үргэлжлүүлэн хийж нууцыг тайлах нь суурин газар, эсвэл газрын тос, байгалийн хийн олборлолт явуулж буй газарт үүсэхээс урьдчилан сэргийлж болно гэжээ. Энэ тогоонуудыг судалж буй Оросын ШУА-ийн Газрын тос, байгалийн хийн судалгааны хүрээлэнгийн ажилтан Василий Богоявленский,
Дахин хэзээ шинэ тогоо үүсэхийг мэдэхгүй, магадгүй маргааш ч байж болох шүү дээ...









