Зуны эхэн сар гарч, тайван намуун цаг наашлах цагаар цэцгийн дэлгүүр бүрт Алтанзул элбэгшиж, урин цагийн яргуй шиг сэтгэл татна.
Яагаад 5 сард Алтанзулын фестивал болж дэлхий даяар энэ цэцгийг нэг нэгэндээ илгээн мэндчилдэг вэ.
Энэ бол Дэлхийн хоёрдугаар дайнтай холбоотой харуусал дагуулам хайр түгээмээр тийм нэгэн түүх.
1940 оны 5-р сарын 10-нд Нацист Германы арми Нидерландыг эзэлсэн аж. Нидерландчууд хүнсний хомсдолд орж, хүйтэн өвөл, өлсгөлөн хоёрт хүчин мөхөстөж байлаа. Арга ядсан тэдэнд Алтанзул цэцэг амьдрал бэлэглэж байжээ. Тэд Алтанзул цэцгийн булцууг хүнс болгон хэрэглэхээс өөр сонголт байсангүй. Энэ үеийг түүхэнд Нидерланд улсын их өлсгөлөн буюу “алтанзулын өлсгөлөн” хэмээн нэрлэсэн байдаг.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Дайны төгсгөл жилүүдэд өлсгөлөн улам газар авч 1944–1945 оны өвөл Недерланд улсыг “Hongerwinter” буюу “Өлсгөлөн өвөл” нөмөрчээ. Өлсгөлөнд нэрвэгдсэн олонд төмс, гурил зэрэг үндсэн хүнс мартагдсан, ихэнх нь өлбөрч үхсэн, аргаа барсан хэсэг нь амь зогоохын тулд Алтанзулын булцууг буцалгаж, шөл хийж, заримдаа хуурч иддэн амьд үлдсэн гэдэг. Заримдаа булцууг идээд хордлого авч, нас барсан тохиолдлууд ч бүртгэгдсэн байдаг аж.
Нидерландчууд дайны үед Алтанзулын булцууг хоолны зориулалтаар хэрэглэсэн энэ түүхээ “шившиг” бус, харин тэсвэр тэвчээр, амьд үлдэхийн бэлгэ тэмдэг гэж үздэг байна. Тиймээс ч хэн нэгэнд тэвчээр, тэсвэр, амьд үлдэхийг ерөөж Алтанзулыг илгээдэг, бэлэглэдэг уламжлал тогтжээ.
Сонирхуулахад Нидерландын зарим музейд Алтанзул цэцгийн булцуугаар хийх шөлний жор хадгалагдаж байдаг юм байна. Хамгийн гол нь шөлийг хийхдээ булцууны хальсыг хуулж, дотор талын хортой хэсгийг нь хаях ёстой гэж тусгайлан сануулсан байдаг аж.
Хэрэв та Недерланд улсад зочлохдоо Алтанзул цэцгийн булцуугаар хийсэн шөл захиалбал тэд таныг өөрийн хүн хэмээн их хүндэтгэх нь дамжиггүй гэнэ.










