



















Эхлэл гэдэг таны зорилгын тал хувь нь гэж алдартай хүмүүс ярьдаг. Тэгвэл тэтгэвэрт гарахаасаа өмнө хэрэгжүүлсэн байх ойрын зорилт хамгийн чухал. Ингээд бяцхан зөвөлгөөгөө эхлэе.
Санхүүгийн журам гаргаж түүнийг мөрдөх нь хамгийн түрүүнд хийх таны ажил. Хэрэв ингэж чадвал та санхүүгээ юунд зарж байгаа, юу нь ашиггүй, юун нь ашигтай гэдгийг мэдэж авах сайн талтай. Гэхдээ энэ нь таны хүссэн үр дүнд хүргэхгүй байж болох ч мөнгөө хэмнэх, хадгалах журам гаргаж мөрдснөөр ямар нэг талаараа танд ашигтай байх нь гарцаагүй. Мөн ойрын хугацааны төлөвлөгөө гаргахад тань хамгийн их тус болно. Эхлэл гэдэг өмнөө тавьсан зорилгын тал хувь гэдгийг битгий мартаарай.
“Fidelity Investment”-ээс саяхан дээрх наснуудад зориулсан хадгаламжийн данс нээхээр болсон бөгөөд таны хадгаламжийн зорилтонд хүрэхэд туслах зорилготой. Энэ нь хувь хүмүүст туслаад зогсохгүй, санхүүгийн фирмийн хатуу журмыг бага ч болов цуцлахад хүргэх юм.
Тэтгэвэрт гарахаасаа өмнө биелүүлсэн байх зорилтууд:
• 35 насандаа жилийн нийт цалингийн хэмжээтэй тэнцэх хэмжээний мөнгө хуримтлуулсан байна.
• 45 насандаа 3 жилийн цалинтай тэнцэх хэмжээний мөнгө хуримтлуулсан байна.
• 55 насандаа 5 жилийн цалингийн дүнтэй тэнцэх хэмжээний мөнгө хадгалсан байна.
• Ингээд 67 насандаа тэтгэвэрт гарахдаа 8 жилийн цалингийн хэмжээтэй тэнцэх мөнгийг хуримтлуулсан байна.
Зарим хүмүүсийн хувьд тэтгэвэрт гарахаасаа өмнө нилээн хэдэн жилийн цалингаа хангалттай хэмжээтэйгээр хуримтлуулахыг үгүйсгэхгүй ч Fidelity-гийн зорилго нь дээрх үйл ажиллагаанд чиглэгдэж байгаа аж. “Aon Hewitt”-ийн зөвлөгч нар 65 нас хүртэлх хугацаанд 11 жилийн цалинтай тэнцэх хэмжээний мөнгө хуримтлуулахыг шаарддаг.
Fidelity-гийн зорилгыг биелүүлэхэд бенчмаркын хүү нөлөөлөх үү? Ойрын хугацааны зорилтод хөтөлбөр нь цаг хугацааны хувьд танд таатай байхаар тооцоологдсон бөгөөд эхний хэдэн зорилтыг биелүүлэхэд ямар нэг хүндрэл гарахгүй. Гэхдээ өмнөө тавьсан зорилтоо биелүүлэхэд тийм ч амар байдаггүй гэдгийг давхар санаж байхад гэмгүй.
Fidelity-гийн эхлэлийн хөтөлбөрийн дэлгэрэнгүй тооцоолол:
• Тэтгэврийн сангаа бүрдүүлэх хадгаламжаа эхлүүлэхдээ 25 наснаас эхлэвэл тэтгэвэрт гарахдаа 401,000 орчим ам.долларын хуримтлалтай болсон байна. гэхдээ та энэ хадгаламжийн хэмжээнд хүрэх хүртлээ ямар ч таслалгүйгээр 67 нас хүртлээ мөнгөө хадгалах хэрэгтэй болно.
• Эхлэлийн үед та жилийн цалингийнхаа 6%-тай тэнцэх хэмжээний мөнгийг хадгалж эхлэх бөгөөд үүнийг 12% хүртэл жил болгон 1%-иар нэмэгдүүлэх хэрэгтэй.
• Таны ажил олгогч чинь таны цалинг 50 центээр нэмлээ гэж бодоход та жил болгон 6%-ийн цалингийн хадгаламжаа 5.5%-иар дахин нэмэх боломжтой болно.
• Үүнээс гадна нийгмийн даатгал бас давхар хийгдсэн байна
• Инфляци нэмэгдснээр таны жилийн орлого 1.5%-иар хурдан өснө гэдгийг битгий мартаарай.
Дээрх хадгаламжийн төлөвлөгөө нь биелүүлж болох загвар бөгөөд та 25 наснаасаа эхлэн тасралтгүй ажиллаж, хадгаламжийн хуримтлалаа эхлэвэл та ердөө 42 жилийн дараа зорилгодоо хүрнэ гэсэн үг. Ингээд 32 нас хүрэхэд та жилд цалингийнхаа 12%-ийг хадгалж чаддаг болсон байна.
Та дээрх зорилгыг бүрэн биелүүлж чаддаггүй юмаа гэхэд цалингийнхаа ядаж 10%-ийг хуримтлалдаа оруулдаг болсон байх ёстой. Гадуур тархсан ярианаас харж байхад 40, эсвэл 50 наснаас хуримтлалаа эхлэх сонирхолтой байгаа нь буруу юм.
Түүнээс гадна хувьцаанд хөрөнгө оруулалт хийвэл жил болгон хамгийн багадаа 5.5%-ийн ашиг хураах боломжтой байдаг. Зарим хувь хүмүүс хуримтлалын мөнгөө төрөл бүрийн хувьцаанд хөрөнгө оруулалт хийх замаар 5 жилийн дотор өөрийн зорилгодоо хүрэх боломжийг бүрдүүлсэн байдаг. Нийгмийн Даатгал нь тэтгэвэрт гарахад хамгаалалт үүсгэсэн мэт санагдаж болох ч олон хүмүүсийн цалин инфляцийн өөрчлөлтийг даган нэг бол нэмэгдэж, нэг хасагдаж байдаг. Тиймээс нийгмийн даатгалаас олгож байгаа мөнгө нь таны сарын хэрэгцээнд тэр болгон хүрээд байх нь ховор.
Тиймээс л ирээдүйдээ одооноос эхлэн хөрөнгө оруулалт хийх шаардлага гарч ирж байна. Нийгмийн даатгалаас авах тэтгэврийн мөнгөнөөс гадна та өөрийн гэсэн хуримтлалыг давхар бий болгосон байх ёстой. Энэ нь таныг тэтгэвэртээ гарснаас хойш бүрэн санхүүгийн хамгаалалттай болгоод зогсохгүй бие даан олон зүйл хийхэд тус болох учиртай. Та нийгмийн даатгал төлдөг байсан ч хуримтлалын сан нээх хэрэгтэй гэдгийг ойлгосон байх. Тэгвэл нийгмийн даатгал төлдөггүй ч түүнийгээ хуримтлалын хувьтайгаа нийлүүлэн хадгаламжийн сангаа бүрдүүлэх хэрэгтэй гэдгийг дахин сануулья. Үүнээс хамгийн чухал нь та одоо хэдэн ч настай байсан хамаагүй өөрийн гэсэн хуримтлалын санг тэтгэврийн насандаа зориулан заавал бий болгоорой.
Орчуулсан: Тэрбумтан










