




















“Home Alone” (Гэртээ ганцаараа)-ийн Кейт МакКаллистер, “Beetlejuice”-ийн Делиа Дийц, мөн “Schitt’s Creek” цувралын Мойра Рөүзийн дүрээрээ алдартай, Эммигийн шагналт жүжигчин Кэтрин О’Хара 71 насандаа таалал төгслөө. Түүний менежер баасан гарагт уг мэдээг баталж, үхлийн шалтгааныг “өвчний улмаас” хэмээн мэдэгдсэн байна.


Кэтрин О’Хара 1954 оны 3-р сарын 4-нд Канадын Торонто хотод, ирланд католик гэр бүлд төржээ. Тэрээр 1970-аад онд “SCTV”-ийн хошин нэвтрүүлгээр алдаршиж, 1982 онд Жон Кэнди, Южин Леви нарын хамтаар бичлэгийн төрлөөр Эмми шагнал хүртсэн юм.
Түүний кино ертөнцөд гаргасан томоохон амжилтуудад Тим Бёртоны “Beetlejuice” (1988) киноны Делиа Дийц, “Home Alone” (1990) болон түүний үргэлжлэл дэх Кейт МакКаллистер зэрэг дүрүүд багтана. Мөн Кристофер Гестийн хийсэн элэглэл-хуурамч баримтат кино төрөлд багтддаг “Best in Show” (2000), “A Mighty Wind” (2003) зэрэг кинонд бүтээсэн дүрээрээ онцгой гялалзсан.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
“Schitt’s Creek” цувралд түүний бүтээсэн — хиймэл үсэнд дуртай, уран яриатай гэрийн эзэгтэй Мойра Рөүзийн дүр нь Кэтрин О’Хараг дахин нэг оргилд хүргэж, түүнд хоёр Эмми, Алтан бөмбөрцөг, мөн SAG шагнал авчирсан юм. Энэ дүр нь түүний хошин урлагийн суут авьяасыг тодотгохын зэрэгцээ уг цувралын дулаан, гэр бүлийн үнэ цэнийг харуулж чадсан юм. Мөн ЛГБТК+ гэр бүлийн түүхийг энгийн, өдөр тутмын амьдралын нэг хэсэг болгон харуулснаараа онцлог байв.
Кэтрин О’Хара нь ЛГБТК+ нийгэмлэгийн тууштай дэмжигч байсан бөгөөд “Schitt’s Creek”-ийг ялгаварлан гадуурхалтгүй, хүлээн зөвшөөрөл дүүрэн түүхийг харуулсанд нь өндрөөр үнэлдэг байв. Тэрээр GLAAD байгууллагыг дэмжиж, тэгш эрхийн төлөө дуу хоолойгоо өргөж ирсэн бөгөөд нэгэнтээ
“Бид хэнийг хайрлана, түүнийгээ л хайрлах цаг аль хэдийн болсон” хэмээн хэлж байсан юм.
Кэтрин О’Хара нь 1992 онд гэрлэсэн нөхөр Бо Уэлч, хоёр хүүгийн хамт үлдэж байна.
Холливуудын од Катрин Зета Жонес түүнд зориулан дараах эмгэнэлийг өөрийн нийгмийн сүлжээндээ бичсэн байна:
Инээдмийн суут уран бүтээлч, драмын авьяаслаг жүжигчин Кэтрин О’Хара ховорхон, дахин давтагдашгүй авьяастан бөгөөд бидэнд урам зориг хайрладаг нэгэн байлаа.
Баярлалаа, Кэтрин. Амгалан нойрсоорой




.jpg&w=3840&q=75)





