Жин хасах зориулалттай Mounjaro, Wegovy зэрэг тарилгыг зогсоосон хүмүүс уламжлалт хоолны дэглэм, дасгал хөдөлгөөнөөр жин хасч байгаад больсон хүмүүсээс дөрөв дахин хурдан жингээ буцаан нэмдэг болохыг шинэ судалгаа харууллаа.

Британийн Анагаах Ухааны Сэтгүүл-д нийтлэгдсэн уг судалгаагаар илүүдэл жинтэй хүмүүс эдгээр тарилгыг хэрэглэснээр биеийн жингийнхээ ойролцоогоор 20 хувийг хасах боломжтой ч тарилгыг зогсоосны дараа жин дахин нэмэгдэх хандлага ажиглагдсан байна.
Судалгааны дүнд дурдсанаар тарилгыг зогсоосон хүмүүс дунджаар сард 0.8 кг жин нэмдэг бөгөөд ингэснээр нэг жил хагасын дотор эмчилгээ эхлэхээс өмнөх жиндээ эргэн ордог байна.

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
Оксфордын их сургуулийн судлаач, доктор Сюзан Жебб эдгээр дүн нь практик туршилт бус, эмнэлзүйн туршилтад тулгуурласан дүгнэлт болохыг онцолжээ. Тэрээр жин хасах шинэ төрлийн тарилгуудын урт хугацааны үр нөлөө, нөлөөллийг илүү нарийвчлан судлах шаардлагатай гэсэн байна.
Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд жин хасах тарилгын хэрэглээ эрчимтэй нэмэгдэж байгаа ч тэдгээрийг зогсоосны дараах жингийн өөрчлөлт, эрүүл мэндэд үзүүлэх нөлөө нь эрдэмтдийн анхаарлын төвд байсаар байгаа юм.










