АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Грэммийн шагнал гардуулах ёслолын үеэр хөтлөгч Тревор Ноаг өөрийнх нь нэр төрд халдсан, худал мэдэгдэл хийсэн хэмээн үзэж, хууль эрх зүйн арга хэмжээ авхуулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.

Дональд Трамп өөрийн мэдэгдлээ нийгмийн сүлжээнд байршуулсан юм. Тэрээр Ноаг Ерөнхийлөгч асан Билл Клинтонтой хамт Жеффри Эпштейний арал дээр очиж байсан мэтээр буруу ойлголт төрүүлсэн гэж буруутгасан байна.
Дональд Трамп “Би Эпштейний арал дээр хэзээ ч очиж байгаагүй, ойр ч очиж байгаагүй” хэмээн онцлон тэмдэглэж, ийм төрлийн мэдээг өмнө нь хуурамч мэдээ нийтэлдэг хэвлэлүүд ч гаргаж байгаагүй гэж мэдэгджээ.
Мөн Трамп Грэммийн шагнал гардуулах ёслолыг “Үзэхийн аргагүй, хамгийн муу” хэмээн тодорхойлж, CBS телевиз уг хөтөлбөрийг цаашид дамжуулахгүй болсон нь зөв шийдвэр болсон гэсэн байна. Тэрбээр Тревор Ноагийн хөтлөлтийг шүүмжилж, үзэлт нь буурсан Оскарын шагнал гардуулах ёслолын хөтлөгч Жимми Киммелтэй зүйрлэсэн байна.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Дональд Трампын хэлснээр, тэрбээр өмгөөлөгчдөдөө хандан Тревор Ноа болон холбогдох байгууллагуудын эсрэг нэр төр гутаасан хэргээр шүүхэд нэхэмжлэл гаргуулах боломжийг судалж эхэлжээ. “Баримтыг шалгалгүй, худал мэдээлэл түгээх нь хүлээн зөвшөөрөх зүйл огт биш” хэмээн тэр онцолсон байна.
Мөн тэрээр "Миний өмгөөлөгчид энэ ядуу, өрөвдмөөр, авьяасгүй, тэнэг хөтлөгчийг шүүхэд өгч, нэлээд их мөнгө нэхэмжлэх болно. Жижиг Жорж Слопадополус болон бусдаас нь асуугаарай — эцэст нь юу болдогийг CBS-ээс ч асуу! Бэлтгэлтэй бай Ноа, би чамтай жаахан зугаа хийж, хөгжилдөх болно" Ерөнхийлөгч DJT гэжээ.
Одоогоор Тревор Ноа болон CBS телевизийн зүгээс уг мэдэгдэлтэй холбогдуулан албан ёсны тайлбар хийгээгүй байна.










