



















Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн өргөтгөлийн барилгын ажил өнгөрсөн жил эхэлсэн. Нийт 2500 м.кв дөрвөн давхар тус өргөтгөлийн барилгыг үйлчлүүлэгчдийн ая тухыг бүрэн хангасан, номын сангийн орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, олон улсын стандартад нийцүүлсэн байхаар төлөвлөсөн. Давхар бүртээ уншигчдын насны онцлогт тохирсон ном, соёлын үйлчилгээг үзүүлнэ. Түүнчлэн зохиолчтой уулзах цаг, номын нээлт зэргийг ч зохион байгуулах боломжтой. Мөн сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд зориулсан тусгай булан зэрэг олон үйлчилгээтэй байх юм. Тус байршилд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар ажиллалаа.

Хотын дарга Х.Нямбаатар “Улаанбаатар хотын зарим бүтээн байгуулалтын ажил өвлийн улиралд ч зогсохгүй үргэлжилж байна. БНСУ-ын Засгийн газрын хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилтээр Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн өдөрт 1000 хүн хүлээж авах багтаамжтай өргөтгөлийн барилга баригдаж байна. Өргөтгөл ашиглалтад орсноор өдөрт 2000-2500 хүн Улаанбаатар хотын нийтийн төв номын сангаар үйлчлүүлэх боломжтой болох юм.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Энэхүү өргөтгөлийг орчин цагийн нийтийн номын санд тавигдаж байгаа стандарт шаардлагын дагуу барьж байна. Тус барилга зургаадугаар сарын нэгнээс өмнө ашиглалтад орно. Хүүхэд багачуудын дэлгэцийн хамаарал асуудал болж байгаа энэ үед бид хүртээмжийг нь бий болгож байж хүүхдүүдийг номын сангаар үйлчлүүлээрэй гэж зөвлөх нь зөв юм. Бид Улаанбаатар хотын нийтийн номын сангийн номын фондыг нэмэгдүүлэх, орчин цагийн уншигчдыг татах чиглэлээр санаачилсан ажлуудыг бүрэн дэмжиж ажиллана. Мөн цаашид номын сангуудын хүртээмжийг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна” гэв.

Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын сан 45 жилийн түүхтэй. 13 уншлагын танхимтай бөгөөд бүх насныханд үйлчилгээ үзүүлдэг. 2026 оны байдлаар төв болон дөрвөн салбар номын сан нийт 600 мянга гаруй номтой байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС







.jpg&w=3840&q=75)





