



















Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа 1924 оны 11 сарын 26-нд баталсан. Энэ Лхагва гарагт (2025.11.26) уг түүхэн өдрийн 101 жилийн ой тохиож байна. Анхдугаар үндсэн хуулиа баталсны түүхэн ач холбогдол, нөхцөл байдал, гол агуулга, үр дүнг Монгол Улсын иргэн бүр мэдэж байх учиртай юм.

Монгол Улсын түүхэн, хувь заяаны том эргэлт болсон, тусгаар тогтнолыг баталгаажуулж, төр улсаа шинэ шатанд гаргасан энэхүү баримт бичгийг 101 жилийн өмнө баталснаар бидний мэддэгээр "Үндсэн хуультай, тусгаар тогтносон Бүгд Найрамдах Улс" байгуулагдсан юм.
1921 онд Ардын хувьсгал ялснаас хойш 1924 он гэхэд Монгол оронд маш том өөрчлөлтүүд нэгэн зэрэг өрнөж байв:
VIII Богд Жавзандамба хутагт нас барснаар Богд хаант Монгол Улсын хаант буюу теократ засаглал дуусав.
Шинэ язгууртан, шашны тэргүүлэгчийг дахин өргөмжлөхгүй гэж шийдсэн. Тухайн үед Богдыг тодруулах гэсэн хуучны хэргэм зэрэгтнүүд болон жирийн ард олон байсан гэдэг.
Хаант засаглал үгүй болсноор Бүгд Найрамдах Улсын засаглал руу шилжих түүхэн боломжийг нээсэн.
Язгууртны засаг ноёрхох хэв маяг халж, Ардын засаг, шинэ төрийн аппарат бүрэлдэн тогтож эхэлсэн.
Ийм нөхцөлд Монгол Улсын анхны Үндсэн хуулийг боловсруулах ажил 1924 оны турш тасралтгүй хийгдсэн.
1924 оны 11 сарын 26-нд Улсын Бага Хурлаар баталсан.
Энэ Үндсэн хууль дараах үндсэн агуулгыг багтаасан:
Албан ёсоор Монгол Улсыг Бүгд Найрамдах улс гэж зарлав.
Ингэснээр хаант засаглал эцсийн байдлаар халагдсан.
Улсын Их Хурал (Бага Хурал) – хууль тогтоох дээд байгууллага.
Ардын Засгийн газар – Гүйцэтгэх засаглал.
Шүүх – Шүүн таслах байгууллага.
Ерөнхий сайдын институцийг бий болгосон.
Эрх тэгш байдал,
Хөрөнгөтний болон шашны давуу эрхийг хязгаарласан,
Хөдөлмөрийн эрх, сурч боловсрох эрх, өмчийн эрхийг тодорхойлсон.
Улс төрөөс ангид, шашныг төрөөс салгах үзэл баримтлал эхлэн суурьшсан.
Феодал язгууртны хэв маягийг багасгах, дундаж анги бий болгох, өмчийн шинэ тогтолцоог хөгжүүлэх чиглэл өгсөн. Харин 1990 оны 4 дэхь үндсэн хуулиар хүний өмчтэй байхыг эрхийг баталгаажуулж өгсөн.
Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг баталгаажуулах зорилгоор гадаад харилцааг төвлөрүүлэх зарчим тогтоосон.
Монголын төрийн тогтолцооны хамгийн том шинэчлэлүүдийн эхлэл тавигдсан:
Хаант Монгол Улсаас Зөвлөлтийн ивээл дор ч гэсэн хуулиар баталгаажсан Бүгд Найрамдах улсад шилжихэд Анхдугаар үндсэн хууль суурь зарчим болж өгсөн.
Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалын үндэс тавигдсан.
1924–1940 оны бүтээн байгуулалтын суурь нь энэхүү хууль байв.
1924 он
1940 он
1960 он
1992 он
Эдгээр бүгд 1924 оны загвараас эхтэй.











