
Ихэнх голуудад цөн түрж гол мөснөөс бүрэн чөлөөлөгдөж, мөс цөмрөх аюултай байгаа энэ үед мөсөн дээгүүр автомашинтай тээвэр хийснээс мөс цөмрөх, усанд суух дуудлага, мэдээлэл бүртгэгдэж байна.
Тухайлбал, Хөвсгөл аймгийн Галт сумын нүхт багийн "Онгоцон толгой" гэдэг газарт Шинэ-Идэр сумаас Их харгана гэдэг газарт хөдөлгөөн үйлдэж явсан “УАЗ” 396252 загварын ачааны автомашин 2 зорчигчтой, "Идэр"-ийн голд суусан, иргэд нь автомашины толгой дээрээ зогсож байна гэсэн дуудлага өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 30-нд бүртгэгдэж, аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 76 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, иргэдийг завиар зөөвөрлөн эрэг дээр эсэн мэнд гаргаж, “УАЗ” 396252 загварын ачааны автомашиныг татан гаргалаа.

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️

🏆Энэ удаагийн наадамд уул уурхайн салбарын 42 байгууллагын 1,800 гаруй уурхайчин оролцсон байна.
Мөн Завхан аймгийн Отгон сумын Хужирт багийн Буянт голд суудлын автомашин усанд суусан урсах гээд байна гэсэн дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Отгон сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид ажиллаж, "УАЗ" загварын суудлын автомашин "Буянт" голд суусан байсныг татан гаргалаа.
Он гарсаар дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар гол, нуурын мөсөнд цөмөрсөн 16, гол, нуурын усанд суусан 6 тохиолдол бүртгэгдэж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 9 иргэний амь насыг авран хамгаалж, 15 тээврийн хэрэгслийг татан гаргаж, аюулгүй болголоо.
Цаашид гол мөрөн, нуурын мөсний зузаан улам нимгэрч, хэврэгших тул цаг хожих, зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.










