
📚 “Сэтгүүлч Батдорж” сангаас сэтгүүлч болохоор суралцаж буй оюутнуудын дунд зохион явуулдаг тэтгэлэгт уралдааны ялагч тодорлоо.
📚 Энэхүү уралдааныг жил бүрийн 03-р сарын 06-нд буюу Үндэсний сэтгүүлзүйн өдөр сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж буй оюутнуудын дунд хоёр үе шаттай уралдаан зарлаж, Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр ялагчийг тодруулдаг уламжлалтай.
📚 Өмнөх жилүүдэд “Усны үнэ цэн”, “Цахим орчин дахь бидний араншин”, “Эх хэл-Монгол дархлаа”, “Шинэ Монголын тухай”, “Нүүх үү, үлдэх үү”, “Бид”, “Үнэн бүдгэрсэн медиа” зэрэг сэдвээр эссэн бичлэгийн уралдааныг зарлаж байсан бол энэ жил нэгдүгээр шатны шалгаруулалтыг нийтлэлийн уралдаан болгон өргөжүүлж, “Монгол” гэсэн ерөнхий сэдвийн хүрээнд зарлав.

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️

🏆Энэ удаагийн наадамд уул уурхайн салбарын 42 байгууллагын 1,800 гаруй уурхайчин оролцсон байна.
📚 Хоёрдугаар шатанд түрүү жил Mojo бүтээлийн уралдаан зарлаж байсан бол энэ жил сошиал контент бүтээх даалгавраар өрсөлдүүлж, шилдэг оюутнуудыг шалгарууллаа. Уралдаанд сэтгүүлзүйн мэргэжлийн сургалт явуулдаг их дээд сургуулиудын 40 оюутан бүтээл ирүүлснээс хоёрдугаар шатанд есөн оюутан шалгарчээ.
📚 “Сэтгүүлч Батдорж” сангийн нэрэмжит 13 дахь удаагийн уралдааны тэргүүн байрын эзнээр СУИС-ийн Кино телевиз медиа урлагийн сургуулийн Сэтгүүл зүйн 3-р түвшний оюутан Отгонбаярын Дэлгэрхишиг шалгарч, бүтэн жилийн сургалтын тэтгэлгийн эзэн боллоо. 👏👏👏
📚 “Сэтгүүлч Батдорж” сан нь 2013 онд байгуулагдсан бөгөөд залуу сэтгүүлчдийг дэмжих, сэтгүүлзүйн чиглэлээр суралцаж буй оюутнуудад оюуны хөрөнгө оруулалт хийх, мэргэжлийн чиг баримжаа олгох зорилготой юм.
📚 “Сэтгүүлч М.Батдорж” сан өнгөрсөн 13 жилийн хугацаанд 14 оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг, 65 оюутанд мөнгөн урамшуулал олгож, нийт 65 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг сэтгүүлзүйн салбарын оюутнуудыг дэмжихэд зориулаад байна.
🇲🇳🇲🇳🇲🇳










