



















Ug.Mn сайтын уншигчиддаа бид нэлээн олон жилийн өмнө нийтлэгдэж байсан нийтлэлийг ахин хүргэж байна. Энэхүү нийтлэлийн агуулга өнөөдөр ч алдагдаагүй байгаа юм. "Онлайн" бизнест хүчтэй татагдах болсон гэрийн эзэгтэй нарт ихээхэн сонирхолтой байх болов уу хэмээн нийтэллээ. Таалан уншина уу.
Японы гэрийн эзэгтэй нар уламжлагдаж ирсэн хүлцэнгүй зангаа орхиж дэлхийн хэмжээнд мөнгөн тэмдэгтийн арилжаанд “Кимонотой арилжаачид” нэртэйгээр оролцох болж, олон улсын зах зээл болон Японы эдийн засагт хүчтэй нөлөөлөх боллоо гэж Лео Левис Токиогоос мэдээлж байна. Токио дахь “Shiba Park” нэртэй хэний ч нүдэнд үл анзаарагдам тансаг кафед Рицуко Шионо ягаан шигтгээгээр чимэглэсэн гар утаснаасаа форекс ханшийг шалгаж байлаа. Түүний сонирхол нь Туркийн лир аж. Японоос 5,400 милийн зайтай, Туркийн нийслэл Анкар хот дахь Туркийн төв банкныхныг Рицукогийн үйлдэл бүр алмайруулж орхисон байна. Түүнтэй адил хэдэн мянган Япон эмэгтэйчүүд дэлхийн мөнгөн тэмдэгтийн зах зээлийг зугууханаар эзэлж байгаа билээ. 34 настай Рицуко “бүсэлхийн гүнд” нэртэй Японы иен, АНУ-ын доллар, Оманийн рияал зэрэг мөнгөн тэмдэгтүүд дээр арилжаанд оролцсон аж. Өглөө нь тэр 100,000 иен буюу 417 паундыг алдсан ч бууж өгөлгүй онлайн арилжаачнаас 200,000 иен зээлж, Туркийн лир худалдаж авах нь ашигтай гэж тооцоолжээ. Гэсэн ч ханшийн тогтворгүй байдал түүнийг ихээхэн бухимдуулж байгаа аж. Япон эрчүүдийн дунд айдас төрүүлэх болсон валют солилцооны зах зээлээс ч биш хувьцаа, бонд, үл хөдлөх хөрөнгө болон бусад хөрөнгө оруулалтын боломжуудыг ашиглан баяжиж магадгүй гэж бодох болжээ.
Тэр болон түүн шиг бусад эмэгтэйчүүд Японы эртний нэгэн шивээсийг бие дээрээ хийлгэн, хөгжиж буй эгч дүүсийн хөрөнгө оруулалтын сангуудыг байгуулах болсон. Ингээд мөнгө гэдэг тэдний хувьд бохир ертөнц байхаа болив. Өнгөрсөн жил хөрөнгө оруулалтын 8 шинэ сэтгүүлийн газар тэдэнд зориулж үүдээ нээсэн ба уламжлалт амьдралын хэв маягаас салсан эмэгтэйчүүд мөнгө олох зорилгоор хамтарсан сан байгуулах болжээ. Түүнээс хоёрхон жилийн дотор Японы онлайнаар арилжаа хийдэг мөнгөн тэмдэгтийн мэргэжилтнүүдийн ихэнх нь гэрийн эзэгтэй, хөгшин настайчууд, жирийн ажилчин эмэгтэйчүүд болж зах зээл рүү шуурга мэт дайрах болов. Тэдний нөлөөнөөс айсан эдийн засагчид, голлох корпораци, хөрөнгө оруулагчид дэлхийн мөнгөн тэмдэгтийн зах зээлийн талаарх шинжилгээгээ дахин нэг хянаж үзэхэд хүрчээ. Японы интернэт мөнгөн тэмдэгтийн томоохон 3 брокерын пүүсийн нэг “FXOnline Japan”-ийг үүсгэн байгуулагч асан, Англи гаралтай захирал Жэймс Гау “Япон эмэгтэйчүүдийн зах зээл болон эрсдэлд хандах хандлага нь бидний хэрэглэж заншсан аргаас тэс өөр байгаа нь олон хүмүүсийг алмайруулж байгааг бид харж байна” гэж ярьжээ. Голлох мөнгөн тэмдэгтүүдээс тэдний иенийг зээлдэх нь хамаагүй хямд байдаг ба зөрүүн дээрээс нь ирэх ашиг нь 200 дахин их. Харин өндөр ханштай гадаадын 12 мөнгөн тэмдэгтийн зах зээл, өдөрт 15 тэрбум ам.доллар буюу 7 тэрбум паундын эргэлттэй Японы онлайн арилжаачдын дайралтанд өртдөг аж.
Тэндээс олох өдрийн орлого нь арилжаачдын 6 сарын турш олдог хэдэн зуун мянган паундтай тэнцдэг. Мөнгөн тэмдэгтийн арилжаачдын өгүүлснээр тэд нар иенийн “донтой” арилжаачид бөгөөд Японы мөнгөн тэмдэгтийг галзуу мэт хаядаг аж. Түүний бага хэмжээтэй хүү Шинэ Зеланд, Бразил, Өмнөд Африк, Исландын мөнгөн тэмдэгтүүдээс илүү өндөр ашиг өгдөг. Номура брокерын пүүсэд бүртгэлтэй бүх арилжаачдын 50 орчим хувь нь “гэрийн эзэгтэй нар” байдаг ба Рицуко, түүний үеийн, мэргэжлийн түвшинд арилжаанд оролцдог эмэгтэйчүүд байдаг аж. “Япон эмэгтэйчүүд маш эрч хүчтэй, дандаа мөнгөн тэмдэгтэнд хөрөнгө оруулалт хийдэг нь хүн болгоныг алмайруулахад хүргэдэг” Рицуко ярив. “Тиймээс бусад арилжаачид бидэнд илүү анхаарлаа хандуулах хэрэгтэй. Мэдээллийн эдийн засагтай өнөө үед эмэгтэйчүүд эрчүүдээс илүү хүчирхэгжиж байна. Бид хамгийн шилдэг гэсэн ресторан, зочид буудлуудаар хийсэх цуу ярианы эзэн, онлайнаар төлбөр тооцоогоо хийдэг амьдралын шинэ хэв маягт шилжсэн бүлэг хүмүүсийн нэгдлийг бий болгож байгаа тул цаг минут тутамд хүмүүс биднээс болгоомжлох болсон” хэмээн нэмж өгүүлэв.
Нагояагийн хөрөнгө оруулагч Ай арилжаагаа 20-р зууны сүүлчээс эхлүүлсэн ба түүний бодлоор Япон эмэгтэйчүүдийн мэдээллийг боловсруулах чадвар, тэднийг мөнгөн тэмдэгт, хувьцааны зах зээл рүү шилжихэд тусалсан гэнэ. Мөн тэдний нэг давуу тал нь хүйсийн ялгаа. Эрэгтэй арилжаачид орой 7 цаг гэхэд ажлаа дуусгаж, гадуур гаран шар айраг шимэнгээ эмэгтэйчүүдийг тохуурхаж байх зуур эмэгтэй арилжаачид худалдаагаа үргэлжлүүлсээр байдаг. Зарим “спот форекс” худалдаа тэднийг гарахын аргагүй донтуулдаг бөгөөд тэд ч зах зээлийн тогтворгүй байдлаас багагүй ургац хураадаг. Харин хувьцааны зах зээл болон олон төрлийн мөнгөн тэмдэгт зээлэх замаар шөнөжингөө ажиллаж, түүний хүүгийн зөрүүнээс ашиг олж болдог. Ямар мөнгөн тэмдэгт зээлүүлж байгаагаас шалтгаалан авах хувь нь өөр өөр байдаг бөгөөд иен зээлдүүлбэл 0.5%, Шинэ Зеландын доллар бол 8.25%, Туркийн лир бол 17.5% гэх мэт шимтгэл авдаг гэнэ.
Туркчуудад шөнийн хар дарсан зүүд болсон Японы гэрийн эзэгтэй нарт хүүгээ алдах болсон учир лирийн ханшийг огцом буулгах аргаар татаж эхлэсэн байна. Мөнгөн тэмдэгтийн зах зээлд Япон гэрийн эзэгтэй нарын ер бусын халдлага зөвхөн Туркийн засгийн газрыг сандралд оруулаагүй юм. Хоёр сарын өмнө Шинэ Зеландын засгийн газар, Японы хөрөнгө оруулагч нар тэднээс өрсөн мөнгөн тэмдэгтийн зах зээлд саад болох зорилгоор валютын хэмжээг нь бүрэн мэдэлдээ авсан байсныг олж мэдээд хөших шиг л болжээ. Өрсөлдөөн ихтэй бөхийн барилдаан шиг өөрсдийн уламжлалаа бүрэн халсан, “Шунал бол сайн зүйл” гэсэн уриатай Япон эмэгтэйчүүд, ашиг руу өлссөн чоно шиг дайрах болсон нь бусдыг алмайруулаад зогсохгүй дэлхийн эдийн засгийн тогтвортой байдалд заналхийлэх болсон. Учир нь гэрийн эзэгтэй нар иенийн мөнхийн худалдаачид бөгөөд Японы мөнгөн тэмдэгт чангарах уу, сулрах уу гэдэг нь зөвхөн онлайн арилжаачдаас шалтгаалах болжээ. Хэдэн сарын өмнөөс эхлэн иен, дэлхийн голлох мөнгөн тэмдэгтүүдийн эсрэг сулрах болсон нь бас нэг шалтгаантай. FXOnline-ын Жэймс Гоу “Японы засгийн газар, экспортлогчдод туслах, мөнгөний нийлүүлэлтийг дефляци болгохыг эсрэг тэмцэж, хэдэн тэрбум ам.долларыг мөнгөн тэмдэгтийн зах зээл дээр хөрвүүлдэг байсан ч одоо энэ ажлыг хэдэн мянган хатагтай Танака нар гүйцэтгэдэг болсон” гэж ярив. Өнөөдөр засгийн газар мөнгөний хөрвөлтөн дээр давуу эрх эдэлдэг хэвээр байгаа ч үүнийгээ төв банкны хяналтан дор тусламж хэлбэрээр гүйцэтгэдэг байна.
Өнгөрсөн жил Японы бие даасан арилжаачид 600,000 зээлийн данс нээж, түүний барьцаанд 5 тэрбум ам.долларыг байршуулсан байна. FXOnline-ын үйлчлүүлэгч нарын нэг, Кобегийн уугуул 70 настай, Ёоши Акай форексийн донтой арилжаачдын нэг болоод 3 жилийг өнгөрөөжээ. Өнгөрсөн баасан гаригийн өглөө сэрээд, урьд шөнийн арилжаанд ойролцоогоор 8 сая иен буюу 33,000 паунд алдсанаа мэджээ. Уоллстрийтийн хамгийн тэвчээртэй арилжаачнаас илүү хаттай эмээ маань үдийн хойно дахин арилжаанд оролцож эхлэсэн байна. Тэр “Өглөө би сэтгэлээр унаж байсан. Гэхдээ алдлаа гээд бүгдийг орхисон бол би жинхэнэ азгүй нэгэн болох байлаа. Би энэ алдагдалыг амархан нөхнө” гэж ярьжээ. Мөн тэр “Би хэзээ худалдан авалт хийхийг зөнгөөрөө мэддэг болсон бол хэзээ худалдах талаар одоо суралцаж байна. Бодит байдал, эрсдэл хоёрын ялгааг мэдчихвэл компьютерийн тоонууд дээр тоглож байгаа мэт сэтгэгдэл төрдөг болохыг ойлгоно” хэмээн нэмж өгүүлэв. Акай, Япон дахь 2 төрлийн идэвхтэй, эмэгтэй арилжаачдын нэг. Уг хоёр төрлийн нэг нь гэр бүлийнхээ хадгаламжийг уламжлалт хувьцааны арилжаанд оруулж эзэмшигч болсон хэсэг. Гэрийн эзэгтэй нар гэр бүлд орж ирж буй цалингийн орлогын тодорхой хувийг төлөвлөсний дагуу хадгаламжинд хийдэг байснаа больж, хөрөнгийн сангийн зохион байгуулалттай ижил аргаар хамтран, санхүүгийн аюулгүй байдалд хүрэхийн тулд өөр стратеги ашиглан мөнгөө өсгөх болжээ.
10 жилийн турш 0 хувьтай байсан хүүгийн хэмжээ түүний итгэлийг мохоож байсан ч “Японы засгийн газар арга хэмжээ авна” гэж боддог гэнэ. Гэсэн ч Японы хүүгийн бодлого одоо ч түүний урмыг хугалсан хэвээр бөгөөд амралтаар явах, баяр тэмдэглэх, эсвэл шинэ машин авах зэрэгт хэрэглэх хангалттай мөнгө олох арга хайхаас өөр аргагүй байсан аж. Нөгөө хэсэг нь хөрөнгө оруулагчдын шинэ үе. 20-той, 30-тай залуухан эмэгтэйчүүдэд мөнгөн тэмдэгт болон хувьцааны зах зээлд өөрсдийн цалингаар дэнчин тавьж оролцох болсон нь мөнгөө хурдан өсгөх онгодыг хайрлах болжээ. Тэдний, их мөнгө олох гэсэн эрмэлзлийн цаана үнэтэй цүнх, гадаадад аялах нууцхан хүсэл байдаг. Мөн тэд ээжээсээ хараат бус байдлаар биеэ даан амьдрахад хэрэгтэй байшин, спорт машин худалдаж авах зэрэг зүйлсд зарцуулах сонирхолтой байдаг аж. Дээрх хоёр төрлийн хөрөнгө оруулагч нарт зориулж Нагояагийн санхүүгийн сургууль гүнзгийрүүлсэн сургалт зохион байгуулдаг бөгөөд багш нар нь бүгд эмэгтэй хүмүүс.
Юко Курики багш “Эмэгтэйчүүд хөрөнгийн зах зээлд бие даасан байдалтайгаар оролцож, санхүүгийн аюулгүй байдлаа хангахыг хүсдэг. Японд бие даасан баячууд төрөх цаг ойрхон байгаа ч эрсдэлгүйгээр түүнд хэрхэн хүрэх тухай асуудал чухал сэдвийн нэг болсон. Үүнд туслах ганцхан зам байдаг нь тогтмол хадгаламжтай байх явдал. Өнөөдөр гэрийн эзэгтэй нарын зарим нь гэр бүлийнхээ хадгаламжаар дэнчин тавьж хувьцаа, форексын зах зээл дээр ажиллаж байна. Тэдний зарим нь ирээдүйдээ санаа нь зовж байхад зарим нь ичих ч үгүйгээр шуналтан дайрч байна. Бидэнд бага ашиг өгөх байсан ч эрсдэлгүйгээр мөнгөө өсгөх гэсэн албан ёсны бус хууль үйлчилдэг. Манай улс иргэддээ хэдэн арван жилийн турш бараа эргэлдүүлэх зөвшөөрлийг өгдөггүй байсан учир бид хөрөнгө оруулагчид болохоос өөр аргагүй байсан” гэж хуучлав. Түүний оюутнуудын нэг 58 настай, Ецукогийн нөхөр, 2003 оны Японы санхүүгийн хямралын үеэр амиа егүүтгэсэн нэгэн аж. Тэр “Япон биднийг унагахыг хичээж байна. Тиймээс амьдрахын тулд хөрөнгө оруулалт хийх ёстой” гэв. Ецукогийн урд талын ширээнд суудаг 27 настай Ай, Японы идэвхтэй хөрөнгө оруулагч нарыг төлөөлж болохуйц эмэгтэй бөгөөд “Би хөрөнгийнхөө байдлыг сайжруулж, шинэ байшин худалдаж авч чадахуйц, нөхрөөсөө илүү хөрөнгө оруулагч болохыг хүсдэг. Зах зээл надад нэг төрлийн эрх мэдлийг өгдөг” гэж ярив. Түүний адил хатагтай Курики, хувьцааны зах зээл тогтворгүй байгаа тул одоо төгсч буй оюутнууддаа санаа зовж байгаа гэнэ. Тэр “Тэд нар эрэгтэйчүүд шиг биш. Эмэгтэйчүүд хувьцааны ханш унаад ирэхэд эрчүүдээс хурдан худалдахыг хичээдэг ба эргээд зах зээлд орон худалдан авалтыг түргэн хугацаанд амжуулдаг. Эрчүүд янз бүрийн томьёолол, өнгөрсөн туршлагыг урьдаар судалдаг бол эмэгтэйчүүд үндэслэлүүдийг илүү анхаардаг” гэж ярьлаа.
Арилжаалагдаж буй иен: Рицукогийн өдрийн хуваарь
Өглөө 7-д: Рицуко хоёр мөнгөн тэмдэгтийг худалдаж авахаар шийдэв. Онлайн арилжаа эхлэхэд түүнд 100,000 иен буюу 417 паунд байсан ба 10 дахин зээл өгөх боломжтой брокероос дахин мөнгө зээлнэ. 8:00-д: Тэр Nikkei болон Bloomberg-ийн мэдээг үзэж, евро өсөх үгүйг шалгана. 8:15-д: тэр 0.5%-ийн хүүтэй, 500,000 иен зээлээр авч гадаад валютын зах зээлээс 1 еврог 160 иенээр авна. 8:30-д: дунд хугацаат арилжаа: тэр дахин 500,000 иенийг 8.25%-ийн хүүтэйгээр зээлж, Шинэ Зеландын доллар худалдаж авна. 12 цаг: Үдийн цай, Furla, Max Mara-д хямдрал зарласан тул дэлгүүр хэснэ. 5:31-д: Түүний зөв байжээ. Евро 1%-иар өсч, иен худалдаж авна. Тэр нэг еврогоос 166.1 иенийн ашиг гаргасан. Брокерын зээлийг төлөөд түүний цэвэр ашиг 5,000 иен болно. Энэ нь түүний өдрийн хоолны мөнгө гэсэн үг. 2 сарын дараа: Рицуко, Шинэ Зеландын доллараас илүү Исландын крон ашигтай байна гэдэгт итгэж байгаа. Тэр арилжаанаас 6/1 дээр, жилийн 8.25%-ийн хүүтэйгээр Шинэ Зеландын доллараас ойролцоогоор 6,100 иенийн ашигтай ажилласан нь түүнийг дараагийн арилжаандаа амжилттай оролцохыг харуулж байна. Мөнгөн тэмдэгтийн арилжааны ажлыг хэрхэн хийх Японы хөрөнгө оруулагчдын хийж байгаатай ижил зүйлийг Британы хөрөнгө оруулагч нар өнөөдөр хийж байна. Тэднийг хэн ч зогсоох аргагүй юм. Гадаадын мөнгөн тэмдэгтийн зах зээл дээр ажиллахаар шийдсэн эдгээр иргэд стерлингээр арилжаанд оролцохгүй гэсэн хатуу хуультай.
Учир нь тэд Англид амьдардаг. Мөн тэд иен худалдаж, Шинэ Зеландын доллар худалдаж авахын оронд Японы хөрөнгө оруулагч нар шиг хоёр дахин ашиг өгөх арилжаа руу орох болжээ. Уламжлалт ёсоор, Британы хөрөнгө оруулагчид мөнгөн тэмдэгтийн зах зээл дээр арилжаа хийхдээ дурамжхан байдаг. Тэдний хувьд евро, иен худалдаж авснаас компаниудын хувьцаанууд дээр ажиллах нь ашиг ихтэйгээрээ алдартай. Мэргэжилтнүүдийн зөвлөснөөр урт хугацаат хувьцааны өсөлт хөрөнгө оруулагч нарт хамгийн найдвартай гэдгийг сануулдаг. Харин мөнгөн тэмдэгтийн арилжаа түүнээс богино хугацаанд хийгддэг ба ашиг олох нь түүний өсөлт, бууралтаас ихээхэн шалтгаалдаг. Хөрөнгө оруулагчид мөнгөн тэмдэгтийн зарах, худалдах гэсэн ханшийн хоорондох пипс буюу нэгжийн зөрүүн дээр арилжаанд оролцдог. Энэ тохилдолд хөрөнгө оруулагч “Захиалга хийж” мөнгөн тэмдэгтийн хөдөлгөөнийг анхааралтай ажигладаг. Жишээ нь: хэрвээ суларч эхлэвэл ялгаа гарч, ашиг олох магадлал өндөртэй. Сүүлд ам.доллар өснө гэсэн захиалга өгсөн хөрөнгө оруулагч одоо ургацаа хурааж байх ёстой гэх мэт. Хөрөнгө оруулагчид мөнгөн тэмдэгт худалдан авахдаа нэг бол бага хүүтэй, эсвэл өндөр хүүтэй улсын мөнгөн тэмдэгтийг худалдан авдаг. Тэд өндөр хүүтэй мөнгөн тэмдэгтийг эзэмшихийн оронд бага хүүтэй мөнгөн тэмдэгтийг зээлээр авах дуртай. Үүнийг “carry trade” буюу хүүгийн нь авах зорилготой урт хугацаат арилжаа гэж нэрлэдэг.
Орой болгон хөрөнгө оруулагчид ийм захиалга өгдөг ба үүнээс ирэх төлбөр нь хүүгийн хэмжээтэй ижил байна. Гэхдээ мөнгөн тэмдэгтийн хэлбэлзлээс шалтгаалан ирэх ашиг нь янз бүр байдаг. Энэ бүгдээс дүгнэлт хийхэд, мөнгөн тэмдэгтийн арилжаа хамгийн өргөн тархсан шинжлэх ухааны нэг судлагдахуун болох шинжтэй байгаа ба өнгөрсөн жил Германы төв банк, хувиараа мөнгөн тэмдэгтийн арилжаанд оролцдог хөрөнгө оруулагч нарт зориулсан онлайн платформыг нээсэн. Үүний цаад учир нь мөнгөн тэмдэгтийн арилжаа хийдэг Британийн хөрөнгө оруулагчид олширсонтой холбоотой аж. Энд данс нээлгэхэд үйлчлүүлэгчид дор хаяж 5,000 ам.доллар буюу 2,460 паунд хэрэгтэй. Хөрөнгө оруулагчдын дараагийн арилжаа мөнгөн тэмдэгтийн зах зээлээс гадна “City Index” эсвэл “Capital Spreads” гэх мэт хөрөнгө оруулалтын сангууд дээр арилжаанд оролцох болсон аж. City Index-ын зах зээлийн ахлах стратегич Том Хоугард “Мөнгөн тэмдэгтийн арилжаа нь Tesco руу орж, лааз шош худалдан авахтай адил амархан зүйл. Чи онлайнд 15 минутыг зарцуулаад мөнгөө өсгөж болно. Хөрөнгө оруулагч нарт эрсдэлд орно гэсэн айдас байхгүй. Харин хэр зэрэг хөшүүрэгтэй байх нь сүрдмээр зүйл. Энэ нь чи бага барьцаагаар том арилжаанд оролцоно гэсэн үг” гэж ярив.
City Index, үйлчлүүлэгч нартаа сангаас 50 дахин их хөшүүрэг худалдаж авахыг зөвшөөрдөг. Жишээ нь: 100 паундын барьцаатай хүн сонгосон мөнгөн тэмдэгт дээрээ 50 дахин их буюу 5,000 паундын хөшүүрэг хэрэглэж болно гэсэн үг. Германы банкны хөрөнгө оруулагчид мөнгөн тэмдэгтийн арилжаанд оролцсон туршлагаасаа хамааран барьцааныхаа мөнгийг 100 дахин хөшүүрэг хэрэглэх эрхтэй байдаг. Худалдан авах масс өсч байхад алдагдал тэр хэмжээгээр их гардаг. Ингэхээр бага хөшүүргээр мөнгөн тэмдэгтийн арилжаанд оролцдог ямар ч хөрөнгө оруулагчид барьцаанд мөнгөө алдах магадлал өндөртэй байдаг ажээ.









