Пүрэв гарагт хиймэл оюуны (AI) дата төвүүдийн хурдацтай тэлэлтээс үүдэн санах ой болон чипний үнэ огцом өссөн тул Apple компани MacBook, iPad-ынхаа үнийг нэмэхээс аргагүй болсон гэж мэдэгдлээ.
Энэхүү үнийн өсөлт нь Apple компанийн хамгийн их ашиг авчирдаг iPhone-д одоогоор хамаарахгүй аж. Харин зах зээлд эзлэх хувиа өргөжүүлэх зорилгоор Windows болон Chromebook-ийн хямд үнэтэй зөөврийн компьютеруудтай өрсөлдөхөөр гаргасан MacBook Neo загварын эхлэх үнэ ердөө хэдхэн сарын дотор худалдаанд гарсныхаа дараа 599 ам.доллараас 699 ам.доллар болж 100 ам.доллараар (385'000 төгрөг) өсөв.

Энэ нь цахилгаан барааны дэлхийн хамгийн үнэ цэнтэй компани хүртэл санах ойн чипийн үнийн өсөлтөөс зугтаж чадахгүй болсныг харуулж байна. Уг өсөлт нь ухаалаг утас болон компьютерийн зах зээлийн төлөвийг ч муутгаж байгаа юм.
Сүүлийн саруудад санах ойн чип үйлдвэрлэгч болох Micron зэрэг компаниуд AI чип үйлдвэрлэгч Nvidia зэрэг хэрэглэгчдийн захиалгыг нэн тэргүүнд биелүүлэх болсон. Ингэснээр тэд түүхэнд байгаагүй ашиг олж байгаа ч хэрэглээний электроник үйлдвэрлэгчдэд нийлүүлэх санах ойн хэмжээ эрс багасч, төхөөрөмж үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэхээс өөр сонголтгүй болжээ.
Apple компани мэдэгдэлдээ:
Бид өмнө нь ийм богино хугацаанд нэг ч бүрэлдэхүүн хэсгийн үнэ ингэж огцом өсөж байгааг харж байгаагүй. Өнөөг хүртэл бид энэ өсөлтийг хэрэглэгчдэдээ мэдрүүлэхгүй байхыг хичээсэн. Гэвч одоо iPad болон Mac зэрэг хэд хэдэн бүтээгдэхүүний үнийг нэмэх шаардлагатай болсон.
гэжээ.
Apple компанийн шинэ үнийн жагсаалтаар:
512 ГБ багтаамжтай MacBook Air – 1,099 доллараас 1,299 доллар. (200 ам.доллар буюу 717'000 төгрөг)
1 ТБ багтаамжтай MacBook Pro – 1,699 доллараас 1,999 доллар. (300 ам.доллар буюу 1'075'000 төгрөг)
128 ГБ багтаамжтай iPad Air – 599 доллараас 749 доллараар (150 ам.доллар буюу 537'750 төгрөг) өсжээ.
Мөн HomePod ухаалаг чанга яригчийн хоёр хувилбар болон Apple TV төхөөрөмжийн үнэ мөн нэмэгджээ.
Энэхүү мэдэгдлийн дараа Apple компанийн хувьцааны ханш бараг 5%-иар, харин өрсөлдөгч Dell-ийн хувьцаа 8%-иас илүүгээр буурсан байна.
Шинжээчдийн үзэж байгаагаар Apple компани хүчирхэг нийлүүлэлтийн сүлжээтэй учраас үнийн өсөлтийн нөлөөг тодорхой хэмжээгээр шингээж чадсан. Харин бусад үйлдвэрлэгчид үүнээс ч илүү өндөрөөр үнээ нэмэх шаардлагатай болж магадгүй ажээ.
Технологийн зөвлөх Creative Strategies компанийн гүйцэтгэх захирал Бен Бажарин:

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Санах ойн зах зээлийн нөхцөл байдал маш хүнд байна. Цаашид ч энэ байдал бүтцийн хувьд удаан үргэлжлэх төлөвтэй.
гэжээ.
Apple компани дөрөвдүгээр сард өмнө нь хуримтлуулсан нөөцийн ачаар ашигт ажиллагаагаа хамгаалж чадсан ч санах ойн үнийн өсөлт энэ сарын эцсээс хүчтэй мэдрэгдэж эхэлнэ гэж анхааруулж байсан.
Тухайн үед компанийн гүйцэтгэх захирал Тим Күүк шинжээчидтэй хийсэн хурлын үеэр:
Санах ойн өртөг мэдэгдэхүйц өснө гэж бид үзэж байна. Зургадугаар сараас цааш энэ өсөлт манай бизнест улам хүчтэй нөлөөлөх болно.
гэсэн байна.
"RAMageddon" буюу RAM-ийн хямрал
Apple яг ямар арга хэмжээ авч байгаагаа дэлгэрэнгүй тайлбарлаагүй ч:
Энэ мэдээ хэрэглэгчдийн хувьд таатай биш гэдгийг бид ойлгож байна. Илүү сайн шийдэл олохын төлөө шаргуу ажиллаж байна.
гэж мэдэгджээ.
Шинжээчдийн үзэж байгаагаар iPhone-ийн үнэ ч удахгүй өсөх магадлалтай.
IDC судалгааны байгууллагын ахлах шинжээч Набила Попал:
iPhone ч энэ өсөлтөөс ангид үлдэхгүй. Apple компани шинэ iPhone танилцуулахаасаа өмнө үнийн өсөлтөө зарласан нь маш ухаалаг алхам байсан. Ингэснээр намрын нээлтийн үеэр хүмүүсийн анхаарал үнэ дээр биш, шинэ боломжууд дээр төвлөрнө.
Зах зээлийн судалгааны TrendForce компанийн мэдээлснээр 2026 оны эхний улиралд DRAM санах ойн үнэ 98 хүртэл хувиар өссөн. Хоёрдугаар улиралд дахин 58–63 хувиар өсөх төлөвтэй байна. Энэхүү огцом өсөлтийг зарим шинжээчид "RAMageddon" буюу "RAM-ийн сүйрэл" гэж нэрлэж эхэлжээ.
Үүний гол шалтгаан нь AI дата төвүүдийг асар хурдацтай байгуулж байгаа явдал бөгөөд Nvidia зэрэг компаниуд санах ойн үйлдвэрлэгчидтэй олон жилийн нийлүүлэлтийн гэрээ байгуулснаар үйлдвэрлэлийн хүчин чадлын ихэнхийг урьдчилан захиалсан байна.
Micron компани л гэхэд AI хэрэглэгчдээс 22 тэрбум ам.долларын урт хугацааны захиалга баталгаажуулснаа лхагва гарагт мэдэгдсэн.
Санах ойн үнэ өссөнөөр хэрэглээний электроникийн борлуулалт энэ жил хүчтэй дарамтад орно гэж шинжээчид үзэж байна.
IDC-ийн тооцооллоор:
Ухаалаг гар утасны зах зээл энэ жил түүхэн дэх хамгийн том буюу ойролцоогоор 14%-ийн жилийн бууралтыг үзнэ.
Компьютерийн зах зээл 11.3%-иар агшина.
Харин гуравдугаар сард худалдаанд гарсан MacBook Neo Apple-ийн борлуулалтыг дэмжсэн цөөн эерэг хүчин зүйлсийн нэг байсан бөгөөд зарим шинжээч компьютерийн зах зээлийн таамгаа хүртэл сайжруулахад хүргэсэн юм.
Гэвч шинэ үнийн дараа MacBook Neo өмнө нь 699 долларын үнэтэй Dell XPS 13-аас 100 доллараар хямд байсан давуу талаа алдаж, зарим Lenovo болон Asus-ын Chromebook-уудаас ч өндөр үнэтэй болж байна.









