Баасан гарагт Их Британийн хаан III Чарльз ба хатан Камилла нар хүү Ханхүү Харри, түүний эхнэр Меган болон хоёр хүүхэдтэй нь дөрвөн жилийн дараа анх удаа уулзсан талаар Британийн хэвлэлүүд мэдээллээ. Энэхүү уулзалт нь хааны гэр бүлийн олон жил үргэлжилсэн зөрчлийг намжаах оролдлогын нэг гэж үзэж байна.
Press Association агентлагийн мэдээлснээр Харрийн гэр бүл Европын тодорхойгүй газраас Их Британид ирж уулзалтад оролцжээ.

Ханхүү Харри ирэх онд болох дайнд шархадсан ахмад дайчдын олон улсын Invictus Games тэмцээний нэг жилийн тооллыг эхлүүлэх арга хэмжээнд оролцохоор даваа гарагт Их Британид хүрэлцэн ирсэн юм.
Анх мэдээлэгдэж байснаар Меган, долоон настай хүү Арчи, таван настай охин Лилибет нар энэ удаагийн аялалд оролцохгүй гэж байсан. Учир нь тэдэнд Их Британид төрийн хамгаалалт олгохоос татгалзсан гэх мэдээлэл гарсан байв.
Букингемийн ордон энэ уулзалтын талаар AFP агентлагийн хүссэн тайлбарт шууд хариу өгөөгүй байна.
Ханхүү Харри, Меган нар 2020 оноос хойш АНУ-ын Калифорни мужид амьдарч байгаа бөгөөд тэдний хүүхдүүд өвөө III Чарльз хаантай хамгийн сүүлд 2022 онд уулзаж байжээ.
Энэ долоо хоногийн мягмар гарагт Харри болон хэд хэдэн нэр хүндтэй хүн Daily Mail сониныг хууль бусаар хувийн мэдээлэл цуглуулсан хэмээн буруутгаж гаргасан шүүхийн нэхэмжлэлдээ ялагдсан юм.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Тэрээр долдугаар сарын 29–30-нд дахин шүүх хуралд оролцох бөгөөд Харри болон бусад зургаан нэхэмжлэгчид их хэмжээний шүүхийн зардал төлөх шийдвэр гарах магадлалтай байна.
Шүүх хурлын үеэр Харри сэтгэл хөдлөлтэй мэдүүлэг өгсөн бөгөөд дуучин Элтон Жон, жүжигчин Элизабет Хөрли зэрэг бусад нэр бүхий хүмүүс мөн тус хэвлэлийн компанийг хувийн амьдралд нь хууль бусаар халдсан гэж буруутгасан юм.
Энэ хэрэг нь Сассексийн гүн Харрийн Британийн шар хэвлэлүүдтэй хийж буй олон жилийн хууль эрх зүйн тэмцлийн гурав дахиас гадна, сүүлийн томоохон хэрэг маргаан нь хааны гэр бүлтэй харилцах харилцааг нь улам хурцатгасан гэж ажиглагчид үздэг.
41 настай ханхүү Харри хааны үндсэн үүргээсээ татгалзан зургаан жилийн өмнө хааны гэр бүлээс гарсны дараа Их Британид өөрт нь олгох цагдаагийн хамгаалалттай холбоотой өөр хэд хэдэн шүүхийн маргаанд оролцсоор ирсэн.
Ханхүү Харри, Меган нар 2020 онд хааны гэр бүлийн гишүүний албан үүргээсээ татгалзан Хойд Америк руу нүүснээр гэр бүлийн маргаан улам хурцдсан юм. Ялангуяа Харри өөрийн дурсамжийн "Spare" (Орлогч) нэртэй номоо хэвлүүлснээс тэдний харилцаа илүү муудсан гэж үздэг.
Гэсэн ч Харри дараа нь аавтайгаа эвлэрэхийг хүсэж байгаагаа олон нийтэд илэрхийлсэн.
Мөн тэрээр ээж Диана гүнж нь 1997 онд Парист папарацциудаас зугтах үеэр автомашины ослоор амиа алдсан явдалд хэвлэл мэдээллийн байгууллагуудыг олон жилийн турш буруутгасаар ирсэн юм.









