Бичил мэдээ
Шинэ мэдээ
Их уншигдсан
2026-06-30 22:00
Охин маань Бээжингийн их сургуульд элсэн орлоо. Ууж баярлаарай, бүгдэд үнэгүй!
БНХАУ-ын Гуанши мужийн Наньнин хотод хүргэлтийн ажил хийдэг нэгэн аав охиноо Бээжингийн их сургуульд (Peking University) элсэн орсонд баярлан, цахилгаан дугуйндаа ундааны савнууд өлгөж, замын хажуугаар өнгөрч буй хүмүүст үнэ төлбөргүй тараажээ.

Цахим орчинд нийтлэгдсэн бичлэгүүдэд хүмүүс түүний тарааж буй ундааг авч, охиныг нь их сургуульд элсэн орсонд баяр хүргэж буй нь гарсан байна.
Мөн түүний ажилладаг хүргэлтийн платформ охиных нь нэг жилийн сургалтын төлбөрийг бүрэн хариуцахаар болсон аж. Энэ нь гэр бүлийнх нь санхүүгийн ачааллыг тодорхой хэмжээнд хөнгөвчлөхөд туслах юм.










