2021 онд Мьянмар улсад цэргийн эргэлт гарснаас хойш баривчлагдан хоригдож байгаа тус улсын өмнөх удирдагч, Ан Сан Су Чигийн гэрэл зургууд анх удаа олон нийтэд ил боллоо.
Нийтлэгдсэн зургуудад 81 настай Нобелийн Энхтайвны шагналт улс төрч Мьянмарын нийслэл Напутав хотод International Committee of the Red Cross (Олон улсын Улаан Загалмайн Нийгэмлэг)-ын төлөөлөгчтэй уулзаж буй нь харагдаж байна.

Энэ үйл явдал нь түүнийг шоронгоос гэрийн хорионд шилжүүлсний дараа эрүүл мэндийн байдал болон амьдрах нөхцөлийг нь биечлэн шалгахыг шаардсан Association of Southeast Asian Nations (АСЕАН)-ы хөрш орнууд, түүн дундаа Тайланд улсын зүгээс ирүүлсэн хүчтэй шахалтын дараа болсон юм.
Харин барууныхаа Ан Сан Су Чиг "рохинжа" үндэстнүүдийг эсрэг геноцид хийснээс хойш түүнийг цэргийн дэглэмд нь үлдээгээд мартсан гэхэд хилсдэхгүй.
Зүүн Өмнөд Азийн Үндэстнүүдийн Холбоо гэсэн үгийн товчлол.
Энэ нь 1967 онд байгуулагдсан бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллагын дээр гишүүн 10 улстай:
Бруней, Камбож, Индонез, Лаос, Малайз, Мьянмар, Филлипин, Сингапур, Тайланд, Вьетнам зэрэг улсуудад багтдаг.










