
Чихэвч зүүж, утсаа ширтэн, хар хөх өнгийн костюмтай, ямар ч хамгаалалт, дагалдан яваа хүнгүйгээр Бээжингийн метроны 15 дугаар шугамаар бусад зорчигчдын дунд сууж яваа эрхэм бол BYD компанийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Ван Чуаньфу юм.
Хэн нэгэн түүний зураг, бичлэгийг авч нийгмийн сүлжээнд тавьжээ. Удалгүй уг бичлэг Хятадын цахим орчинд хэдхэн цагийн дотор тархсан байна.
BYD компанийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Ван Чуаньфу Бээжингийн автомашины үзэсгэлэнг зорьж явсан бөгөөд хажууд нь суусан эмэгтэй нь түүний эхнэр байсан аж.
BYD компани өнгөрсөн онд 4.6 сая гаруй автомашин үйлдвэрлэж, өнөөдөр дэлхийн хамгийн олон цахилгаан болон хайбрид автомашин үйлдвэрлэдэг тэргүүлэх компани болоод байгаа юм. Ван Чуаньфугийн хувийн хөрөнгийг аль индекс, ямар өдрийн үнэлгээг ашиглаж байгаагаас шалтгаалан ойролцоогоор 23 тэрбум ам.доллар гэж тооцдог.
Уг автомашины үзэсгэлэнд компанийн удирдлагууд ихэвчлэн цуваа машинтайгаар хүрэлцэн ирдэг уламжлалтай.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
BYD компанийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Ван Чуаньфу 1966 онд Аньхуй мужид ядуу тариачны гэр бүлд төржээ. Тэрээр багадаа эцэг, эхээсээ өнчирч, ах, эгч нарынхаа гар дээр өссөн байна. Хими, металлургийн чиглэлээр суралцсан тэрээр 1995 онд BYD компанийг байгуулж, анх гар утсанд зориулсан цэнэглэдэг батарей үйлдвэрлэж эхэлжээ. Харин автомашины үйлдвэрлэлд найман жилийн дараа буюу 2003 онд хөл тавьсан байдаг.
Түүний метро сонгосон шалтгааныг практик талаас нь тайлбарлаж болно. Хятадын цахим орчинд ч хүмүүс үүнийг тэр даруй онцолжээ. Бээжингийн замын түгжрэл дэлхийд алдартай бөгөөд 15 дугаар шугамын метро энгийнээр хэлэхэд машинаас хурдан хүрэх боломжтой.
Гэхдээ энэ хоёр тайлбар хоёулаа бодит үнэн байж болно. Санхүүгийн шинжээч Луи-Венсан Гаве энэ үйл явдалд өгсөн хүмүүсийн хариу үйлдлийг нэг өгүүлбэрээр тун оновчтой илэрхийлж, түүний хэлсэн үг бичлэгтэй бараг адилхан өргөн тархжээ.
Улс орны амжилтыг ядуу хүмүүс автомашинтай болсон эсэхээр бус, харин баян хүмүүс метроор зорчиж байгаа эсэхээр хэмждэг.
Түүний очихоор явж байсан автомашины үзэсгэлэн дээр BYD компани U9 Extreme загвараа танилцуулсан байна. Тус автомашин саяхан Германд хийсэн туршилтын үеэр цагт 496 километрийн цагийнихурд үзүүлсэн юм.







