Францын тэргүүн тэрбумтан, Европын хамгийн нөлөө бүхий урлагийн ивээн тэтгэгч, цуглуулагч LVMH компанийн удирдагч Бернар Арно өөрийн цахим хуудсаар дамжуулан "Le Monde" сонины нийтлэлд хариуг өгчээ.

Жич: Энэхүү нийтлэлд томоохон компаниуд, баячууд урлаг соёлд ихээхэн хандив өгдөг ч түүнийгээ татварын хөнгөлөлт хэлбэрээр эгүүлэн авдаг аж. Үүнийг Монгол Улсын хууль тогтоогчид эргэн харах нь зүйтэй! ҮГ.МН
"Le Monde" сонин Бернар Арнод зориулан зургаан цуврал эрэн сурвалжлах нийтлэл бичсэн юм.
Уг цуврал нийтлэлд Арногийн эрх мэдэл, асар их хөрөнгө, Арногийн гэр бүлийн дотоод зөрчилдөөн, өрсөлдөөнийг маш дэлгэрэнгүй бичсэн ба тэднийг "Францын сүүлчийн хааны гэр бүл" хэмээн тавласан байна.
Энэ зургаан нийтлэлийн тав дахь нь Арногийн урлагтай холбоотой үйл ажиллагаан дээр илүү төвлөрсөн юм. Нийтлэлд "Бернар Арно урлагт дуртай, гэхдээ татварын хөнгөлөлтөд илүү дуртай өгөөмөр ивээн тэтгэгч" гэсэн гарчигтай байжээ.
Нийтлэлд 77 настай Арно болон түүний удирддаг тансаг хэрэглээний LVMH (Louis Vuitton Moët Hennessy) групп урлаг, соёлд их хэмжээний хөрөнгө оруулалт хийснийхээ үр дүнд олон жилийн турш ихээхэн хэмжээний татварын хөнгөлөлт эдэлсэн гэж дурдсан байна.
Үүний жишээ болгон Парис хот дахь Арногийн хувийн музей болох Fondation Louis Vuitton-ийг байгуулсан, мөн Францын улсын мэдлийн музейнүүдэд зориулан өндөр үнэ бүхий урлагийн бүтээл худалдан авах ажлыг санхүүжүүлсэн зэрэг үйл ажиллагааг хөнджээ.
Le Monde-ийн нийтлэлд эдгээр санаачилгын гол зорилго нь гагцхүү урлагийг дэмжих бус, харин өөрийн нөлөө хүчийг харуулах, LVMH-ийн брэндийн маркетингийг хүчтэй сурталчлах, хуульд заасан татварын хөнгөлөлтийг хамгийн их хэмжээгээр эдлэх явдал байсан гэжээ.
Нийтлэлд:

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
Бернар Арно урлагт үнэхээр дуртай эсэх нь ямар байхаас үл хамааран тэр хэзээ ч ямар нэг зүйлийг зөвхөн сайн сайхны төлөө хийдэггүй. Fondation Louis Vuitton-д гарч буй үзэсгэлэнгүүд нь дэлхийн хамгийн сүрлэг, хамгийн тансаг байх ёстой гэж тэр үздэг. Энэ нь түүний хүч чадал, нөлөөг харуулахын зэрэгцээ хөрөнгө оруулалтын эдийн засгийн өгөөж, хамгийн гол нь татварын хөнгөлөлтийн давуу талыг үргэлж бодолцдог.
гэж бичжээ.
Францын хуулиар нийтийн ашиг сонирхолд нийцсэн урлаг, соёлд ивээн тэтгэлэг үзүүлсэн компаниуд тухайн дэмжлэгийн хэмжээнээс хамаарч 60 хүртэлх хувийн татварын хөнгөлөлт эдлэх боломжтой байдаг.
Мөн Le Monde өөр нэг ноцтой асуудлыг хөндсөн юм. Тус сонины мэдээлснээр LVMH Францын музейнүүдэд зориулан томоохон урлагийн бүтээлүүдийг худалдан авахад санхүүжилт үзүүлсний хариуд музей, төрийн байгууллагын мэдэлд байдаг түүхэн ордон, барилгуудаа LVMH-ийн загварын шоу, тансаг оройн зоог зэрэг арга хэмжээг зохион байгуулахдаа ихээхэн хэмжээний хөнгөлөлттэйгөөр түрээслүүлэх боломж олгодог байжээ.
Үүнд:
-Гюстав Кайлеботтын Boating Party (1877–1878) бүтээлийг Орсегийн музейд,

Жан Симеон Шардены Basket of Wild Strawberries (1761) бүтээлийг Луврын музейд худалдан авахад LVMH санхүүжилт үзүүлсэн гэж дурдсан байна.

Мөн Францын өөр нэг хуульд үндэсний үнэт өвд тооцогдох урлагийн бүтээл худалдан авахад зориулсан хандивын 90 хүртэлх хувьд татварын хөнгөлөлт олгодог аж. Le Monde-ийн тооцоолсноор LVMH Кайлеботтын зургийг худалдан авахад 43 сая евро зарцуулсан. Гэхдээ татварын хөнгөлөлтийн дараа компанийн бодитоор гаргасан зардал ердөө 4.3 сая евро болсон байна.
Бернар Арно урт мэдэгдэлдээ зөвхөн урлагтай холбоотой шүүмжлэлд бус, гэр бүлийнхэн нь өв залгамжлалын асуудлаар ширүүн зөрчилдөжж байгаа гэх мэдээллийг ч үгүйсгэсэн байна.
Тэрээр:
Миний энэ хариулт Le Monde-ийн нийтлэлд хүмүүсийн анхаарлыг илүү их татаж магадгүй. Энэ нь нэг сайн талтай. Манай гэр бүл хагаралтай гэж найдан сонин зарахыг хүсэж буй хүмүүсийн цагийг хэмнэж хэлэхэд. Тэд хүлээлтэндээ маш удаан цаг зарцуулах болно.
хэмээн мэдэгджээ.







