Энэ оны нэгдүгээр сард БНХАУ-ын нийгмийн сүлжээний тэргүүлэх компани ByteDance АНУ дахь өөрийн охин компани болох, "TikTok" аппын тодорхой хувийг АНУ-д хориглох эрсдлээс зайлсхийхийн тулд тус улсын хөрөнгө оруулагчдын нэгдэлд хяналтын багцаа худалдсан.

Угтаа энэ нь ухралт мэт харагдаж болох ч, Шинжин хотын төв дэх, Ennead Architects-ийн зураг төслөөр барьсан шинэ оффис нь компанийн гайхамшигтай хөгжлийг тодхон харуулж байна.
ByteDance компани хүн амын өндөр нягтралтай байршилд төдийгүй, хувийн нууцыг ихээхэн чухалчилдаг технологийн компаниудад тун ховор шийдэл болохоор цамхаг барилаа. Уг цамхгийн эхний 13 давхар нь шилэн фасадыг бүхэлд нь тойрон хүрээлсэн гадна террасуудтай.

Харвардын их сургуулийн эрдэмтэд 100% шүүсэн ургамлын тос нь эрүүл мэндийн тэнцвэрт байдлыг дэмждэг болохыг тогтоожээ.

Хэлэлцүүлгээр хөдөө аж ахуй, уул уурхай, зам тээврийн салбарын тоног төхөөрөмжийн хэрэгцээ шаардлагыг хэрхэн хангах болон тулгамдаж буй асуудлын талаар оролцогчид саналаа илэрхийлж, боломж, гарцыг ярилцлаа.

Барилгын үндсэн бүтцээс консол хэлбэрээр гарч ирсэн, тус бүр нь ил гарсан тулгуур хийцтэй том хэмжээний хэвтээ brise-soleil (нарны халхавч) нь сүүдэр үүсгэхээс гадна шөнийн цагаар суурилуулсан LED гэрлүүдийн ачаар барилгыг бүхэлд нь гэрэлтүүлдэг аж.

Зарим давхарт буюу тухайлбал есдүгээр давхарт, террасууд нь барилгын хойд болон өмнөд талаар диагональ хэлбэрээр дээш үргэлжилж, дээрх хэд хэдэн давхартай холбогддог. Харин 12 дугаар давхарт хоёр давхар өндөр дотоод орон зай байрлах бөгөөд 13 дугаар давхар хүртэл үргэлжлэх том шаталсан суудлуудтай юм. Энэ нь гаднах диагональ террасын шийдлийг дотор талд нь давтсан мэт харагдуулдаг гайхалтай оффисыг ашиглалтад оруулжээ.









