
📌Боловсролын сайд Л.Энх-Амгалан Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Коринн Перейра да Силватай уулзаж, хоёр орны боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ бодитой төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.
📌Уулзалтын үеэр Монгол, Францын боловсролын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл болох тэтгэлэг, оюутан солилцоо, франц хэлний боловсрол, цахим сургалт, зэрэг асуудлыг хэлэлцлээ. Энэ онд Ерөнхийлөгчийн “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 6 оюутан суралцахаар бэлтгэж байгаа бол тус улсын Засгийн газрын тэтгэлгээр 8 оюутан Францад суралцахаар байна.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
✅Мөн Монгол дахь Франц сургуулийн үйл ажиллагааг цаашид тогтвортой дэмжих, франц хэлний гүнзгийрүүлсэн сургалттай төрөлжсөн ахлах сургууль хөгжүүлэх боломжийг судлах талаар санал солилцов. Монгол дахь Франц сургууль нь 2013 оноос хойш хоёр орны боловсрол, соёлын хамтын ажиллагааны чухал гүүр болон ажиллаж байна.
📌Хоёр талын хамтын ажиллагааны шинэ чиглэлд сургуулийн орчин дахь үе тэнгийн дээрэлхэлт, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээтэй тэмцэх асуудлыг мөн онцоллоо. Цаашид Францын сайн туршлагыг судалж, мэдээлэл солилцохоос гадна тодорхой үр дүнд чиглэсэн хамтарсан туршилтын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг судлахаар ярилцав.
✅Боловсролын сайд Л.Энх-Амгалан Монгол Улс Франц Улсыг боловсролын салбарын хөгжлийн чухал түнш гэж үздэгийг тэмдэглэж, хоёр орны хамтын ажиллагааг бодит төсөл, санаачилгаар баяжуулан цаашид улам өргөжүүлэхийн төлөө Францын Элчин сайдын яамтай нягт хамтран ажиллахаа илэрхийллээ.










