
Өнгөрсөн баасан гараг буюу 8 дугаар сарын 14-ний өдрийг “Бэлгийн мөлжлөгт өртсөн охид, бүсгүйчүүдийг дурсах олон улсын өдөр” болгон тэмдэглэдэг. Энэ өдөр нь Японы милитарист армийн бэлгийн боолчлолд өртөж, хохирсон охид, бүсгүйчүүдийг дурсахын зэрэгцээ энх тайван, шударга ёсыг уриалах зорилготой юм.
Японы эзэнт гүрний арми Дэлхийн II дайны үед охид, бүсгүйчүүдийг хүчээр бэлгийн боолчлолд оруулж эхэлснээс хойш бараг нэг зуун жил өнгөрсөн ч тэдний туулсан зовлон шаналлын дурсамж өнөөдөр ч гүн шарх үлдээсэн хэвээр байна.
1931-1945 оны хооронд Азийн 11 орчим улс, бүс нутгаас ойролцоогоор 400,000 эмэгтэйг Японы армийн "Тайвшруулах эмэгтэй” хэмээн нэрлэгддэг тогтолцоонд албадан оруулж, бэлгийн боол болгон ашигласан гэж тооцдог.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.



Хохирогчдын дийлэнх нь Хятад, Солонгосын хойг болон Филиппинээс гаралтай байсан бөгөөд Мьянмар, Зүүн Тимор, Малайз, Тайланд, Вьетнам болон бусад хэд хэдэн бүс нутгийн эмэгтэйчүүд мөн хохирчээ.
Өнөөдөр Хятадын эх газарт “Тайвшруулах эмэгтэйчүүд”-ийн тогтолцооны хохирогчоор албан ёсоор бүртгэгдсэн ердөө зургаан хүн амьд үлджээ.
Дайны шарх үе дамжин үргэлжилж байдаг. Өнгөрсөнд болсон үйл явдлыг дурсах нь өнгөрсөндөө зууралдахын нэр биш. Харин түүхийн сургамжийг мартахгүй, ийм эмгэнэлт явдал дахин давтагдахаас сэргийлэхийн төлөө юм.







