"Dior" хувцаслалтын дүрмийг илүү чөлөөтэй болгож, эсрэг тэсрэг хэв маягуудыг уялдуулсан загваруудаа танилцууллаа. Нарийн хийцтэй, төгс эсгүүр нь илүү тайван, чөлөөт өнгө аястай хосолж, зөөлөн силуэт нь зах ирмэгийн сэмэрсэн мэт эффекттэй загварт шилжсэн байна. Цэмцгэр, цэвэрхэн цамцыг bouclé (овгор ширхэглэг бүтэцтэй) денимтэй хослуулж, зориуд элэгдэж хуучирсан мэт харагдах гадаргууг haute couture-ын түвшний нарийн хатгамлаар урлан бүтээжээ.
(Haute couture (франц хэлээр от кутюр гэж дуудна) нь шууд орчуулбал "дээд зэрэглэлийн оёдол" буюу хамгийн өндөр түвшний захиалгат хувцас урлал гэсэн утгатай.
Энэ нь энгийн тансаг хувцаснаас ялгаатай. Haute couture хувцас нь:
Хувь хүний биеийн хэмжээнд яг тааруулан захиалгаар урладаг.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Ихэнх ажлыг гар ажиллагаагаар хийдэг.
Маш ховор, дээд зэргийн чанартай материал ашигладаг.
Нэг хувцсыг бүтээхэд хэдэн зуун, заримдаа хэдэн мянган цаг зарцуулдаг.
Үнэ нь ихэвчлэн хэдэн арван мянгаас хэдэн зуун мянган ам.доллар хүрдэг.
Францад "Haute Couture" гэдэг нэр нь хуулиар хамгаалагдсан бөгөөд зөвхөн тодорхой шалгуур хангасан, Fédération de la Haute Couture et de la Mode-оос албан ёсоор зөвшөөрөгдсөн загварын орднууд л энэ нэрийг ашиглах эрхтэй байдаг.)
Энгийнээр хэлбэл, энэ цуглуулга нь: Албан болон энгийн хэв маягийг хослуулсан аж. Төгс эсгүүрийг зориуд сэмэрсэн мэт эффекттэй нэгтгэсэн нь хуучирсан мэт харагдах ч үнэндээ маш өндөр түвшний гар урлал, хатгамлаар хийсэн тансаг загваруудыг онцолсон байна.






































