



















ФАТФ-аас мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үүднээс гаргадаг хар болон саарал жагсаалтаа гаргалаа. Санхүүгийн хувьд сул, мөнгө угаалт явагдах боломжтой орнуудын жагсаалтыг олон нийтэд ил болгох нь үр дүнтэй нь батлагдсан байдаг. Харин энэ сарын 25-ны өдрийн байдлаар хар жагсаалтад дараах 3 орныг оруулсан байна.
Үүнд: БНАСАУ, Иран, Мьянмар
Харин саарал жагсаалт нь тухайн орныг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, түгээн дэлгэрүүлэх магадлалтай, “санхүүгийн сахилга бат” сахих шаардлагатай гэдгийг онцолдог. Улс орнуудын хувьд “Саарал жагсаалт”-д орсноор маш том эрсдэлт дагуулна. Санхүүгийн сектор ялангуяа, банкны салбарын гадаад төлбөр, тооцоо хүндрэлд орно. Богино хугацаанд бага зардлаар хийдэг байсан төлбөр, тооцооны гүйлгээг өндөр зардлаар, нэлээд урт хугацаанд хийдэг болно. Энэ нь иргэдэд ч нөлөөлнө. ФАТФ-аас ийнхүү саарал жагсаалтад оруулснаар тухайн улс санхүүгийн салбартаа хяналт тавьж, санхүүгийн сахилга батыг сахина гэсэн үг. Ингэснээр саарал жагсаалтаас гарах боломжтой.
Энэ сарын 25-ны өдрийн байдлаар дараах орнууд саарал жагсаалтад багтжээ.
Үүнд: Ангол, Алжир, Болгар, Буркина Фасо, Камерун, Кот д'Ивуар, Хорват, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Гаити, Кени, Ливан, Мали, Монако, Мозамбик, Намиби, Нигери, Филиппин, Өмнөд Африк, Өмнөд Судан, Сири, Танзани, Венесуэл, Вьетнам, Йемен
ФАТФ /FATF/ ГЭЖ ЮУ ВЭ?
Их долоогийн улс орнууд 1989 онд хуралдаж мөнгө угаах гэмт хэрэг болон терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг үйл ажиллагаа явуулах зорилготой Засгийн газар хоорондын байгууллагыг байгуулсан. Энэ нь олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага “Financial Action Task Force” /FATF/ юм. Тухайн үед дэлхийн улс орнуудад тулгарсан хамгийн том асуудал нь мансууруулах бодисын наймаанаас олсон хууль бус орлогыг хууль ёсны болгож харагдуулах явдал маш их гарч байжээ.









