
✅Хуралдаанаар Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын явц хэрхэн үргэлжилж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
✅Нийслэлийн хэмжээнд төрөлжсөн ахлах сургууль зохион байгуулалтын хувьд бэлэн болсон байна.
✅Энэ хичээлийн жилд эхний байдлаар 164 бүлгийн 5612 хүүхэд төрөлжсөн ахлах сургуульд суралцахад зохион байгуулалтын хувьд бэлтгэл ажил хангагджээ.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
✅Хэрэв нийслэлд хотхоны бага сургууль болон төрөлжсөн ахлах сургууль хэрэгжиж эхэлбэл 46-аас дээш хүүхэдтэй 1089 бүлгээс 971 бүлгийг нь бууруулж чадна. Мөн 118 бүлгийг үе шаттай шийдэх боломж нь бүрдэх юм.
✅Төрөлжсөн ахлах сургуульд эхний ээлжид 14,848 хүүхдийг хамруулна. Цаашид нэмэлтээр 7300 хүүхдийг хамруулах боломжтой.
✅Мөн шуурхай хуралдааны үеэр Боловсролын сайд Л.Энх-Амгалан
хөдөө орон нутагт ашиглагдахгүй байгаа ариун цэврийн байгууламжийг хүүхдүүд тогтмол ашиглах боломжтой болгоход анхан шатны нэгж дээр анхаарах хэрэгтэйг онцоллоо.












