Жүжигчин Жэйми Ли Кёртис олон жилийн турш хүмүүст нас ахихаас айх хэрэггүй гэсэн санааг тууштай хэлсээр ирсэн. Олон хүн залуу харагдахыг эрмэлздэг бол тэрээр харин нас нэмэх нь амьдралын хамгийн том бэлэг гэж үздэг.
2022 онд болсон Radically Reframing Aging Summit-ийн үеэр тэрээр үзэгчдэд хандан хүчтэй бөгөөд урам зориг өгсөн үг хэлжээ.

Тэрээр:
‘Хөгшрөлтийн эсрэг’ (anti-aging) гэх энэ үгийг хэрэглээнээс бүр мөсөн хасах хэрэгтэй. Би харин нас ахихыг дэмждэг. Би ухаалаг, эрхэмсэг, нэр төртэй, эрч хүчтэй, амьдралын хүсэл тэмүүлэлтэйгээр наслахыг хүсдэг.
Жэйми зөвхөн ингэж яриад өнгөрсөнгүй өөрийн амьдралаар энэ үзэл бодлоо баталсан юм. Everything Everywhere All at Once кинонд бүтээсэн дүрээрээ анхны Оскарын шагналаа хүртсэнийхээ дараа ч тэрээр хүмүүсийг төгс төгөлдөр дүр төрхийн хойноос хөөцөлдөхийн оронд өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрөхийг уриалсаар байв.
Тэрээр өмнө нь гоо сайхны мэс засал болон ботокс хийлгэж байсан тухайгаа ч нээлттэй ярьжээ. Эргээд бодоход бусдад өгөх түүний хамгийн энгийн атлаа үнэ цэнтэй зөвлөгөө нь:

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Киноны зураг авалтын үеэр Жэйми бас нэг чухал шийдвэр гаргасан байна. Тэрээр нүүр хувиргагч болон хувцасны багийнханд өөрийн биеийн насжилтын байгалийн өөрчлөлтийг нуухгүй байхыг хүсжээ.
Тэр ингэж хэлсэн юм:
Би 11 настайгаасаа эхлээд гэдсээ байнга татаж явсан.
Тэгээд нэмж:
Бодит төрхөө нуухын тулд үргэлж чангалж явсан бүх булчингаа суллаж, өөрийгөө бүрэн чөлөөлөхөөр зориуд шийдсэн.
Түүний энэ үнэнч, илэн далангүй хандлага дэлхий даяарх олон хүний сэтгэлийг хөдөлгөжээ. Залуу мэт харагдах гэж дүр эсгэхийн оронд өөрийн жинхэнэ төрхөө зоригтойгоор харуулсан түүнийг олон хүн биширдэг.
Жэйми Ли Кёртисийн хэлэх гэсэн санаа энгийн атлаа хүчтэй.
Нас ахина гэдэг бол тэмцэх ёстой зүйл биш. Харин хүн бүрт тохиодоггүй аз завшаан бөгөөд үүнийг өөртөө итгэлтэйгээр, нэр төртэйгээр, баяр баясгалантайгаар хүлээн авах учиртай.
Өнөөдөр ч тэрээр байгалийн жамаар насалж, өөрөөрөө бахархахын үнэ цэнийг сая сая хүнд үлгэрлэн урам зориг өгсөөр байна.








