
Казахстан Улсын Астана хотноо зохион байгуулагдаж буй Олон улсын хиймэл оюуны гуравдугаар олимпиад (IOAI 2026)-ын нээлтийн ажиллагаа амжилттай болж өнгөрлөө.

🌍 Олимпиадын цар хүрээ:
🔹 106 улсын
🔹 472 шилдэг сурагч оролцож байна.
🎙️ Ерөнхийлөгчийн нээлтийн үг ба технологийн ирээдүй
Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев олимпиадын нээлтийн ажиллагаанд оролцож, 2026 оныг "Хиймэл оюун ухаан ба дижитал хөгжлийн жил" болгон зарласнаа онцлон, дараах зорилтуудыг танилцууллаа.

🔹 "Дижитал Казахстан – 2029" үндэсний стратегийг хэрэгжүүлж, Хиймэл оюуны тухай хууль-ийг хэрэгжүүлэх.
🔹 Ухаалаг хот (Smart City) төслийн хүрээнд томоохон хотуудад хиймэл оюунд суурилсан технологийг эрчимтэй нэвтрүүлэх.

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
🔹 Алатау хот-ыг Төв Азийн дижитал технологи, инновацын төв болгон хөгжүүлж, дэлхийн хөрөнгө оруулагчдыг татах.
🤝 Хүндэт зочид ба зохион байгуулагчид
Нээлтийн ажиллагаанд IOAI-ийн Олон улсын удирдах зөвлөлийн дарга Елена Маринова, "Казахтелеком" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Мусин тэргүүтэй хүндэт зочид оролцлоо.
Тэд энэхүү олимпиадыг зөвхөн академик уралдаан бус, ирээдүйн технологийн салбарын манлайлагчид, гарааны бизнес (стартап)-ийг үүсгэн байгуулагчдыг бэлтгэх чухал талбар болохыг онцлон тэмдэглэв.
🏆💻 Ирэх өдрүүдэд болох хиймэл оюуны сорилтуудад оролцох нийт баг, тамирчид, тэр дундаа Монгол Улсын шигшээ багийн сурагчдадаа өндрөөс өндөр амжилт хүсье!











