Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тавдугаар сарын 19-нд Улаанбаатар хотноо М Банк Аренад эхэлнэ.
Тэмцээнд Азийн 43 орны 1300 гаруй шилдэг тамирчин пүмсэ, тулаан, пара таеквондо гэсэн гурван төрлөөр тавдугаар сарын 26 хүртэл хүч сорих юм.

Харвардын их сургуулийн эрдэмтэд 100% шүүсэн ургамлын тос нь эрүүл мэндийн тэнцвэрт байдлыг дэмждэг болохыг тогтоожээ.

Хэлэлцүүлгээр хөдөө аж ахуй, уул уурхай, зам тээврийн салбарын тоног төхөөрөмжийн хэрэгцээ шаардлагыг хэрхэн хангах болон тулгамдаж буй асуудлын талаар оролцогчид саналаа илэрхийлж, боломж, гарцыг ярилцлаа.
Энэхүү тэмцээн нь 2026 оны есдүгээр сарын 19-нд Японы Аичи муж, Нагоя хотноо эхлэх Азийн зуны XX спортын наадмын эрх олгохоороо онцлогтой. Тодруулбал, анх удаа жин бүрийн эхний долоон байрт шалгарсан тамирчдад Азийн наадмын эрх олгоно. Түүнчлэн Дэлхийн таеквондогийн холбооны ерөнхийлөгч Чое Чунвон өөрийн биеэр хүрэлцэн ирэхээс гадна тэмцээний нээлтэд “Авъяаслаг америкчууд” шоуны “Алтан баззер”-ийн эзнээр тодорсон үзүүлэх тоглолтын шигшээ баг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож таеквондогийн урлаг, хүч чадлын гайхамшгийг толилуулах гэж байна.
Пүмсэ 9, тулааны 27, пара таеквондогийн 11 дэх удаагийн тэмцээн долоо хоногийн турш үргэлжилнэ. Хоёр жилд нэг удаа болдог ААШТ нь тивдээ олимпын хамгийн өндөр чансааны оноо олгодог гэдгээрээ ач холбогдолтой.