Францын нийслэл Парис хотын захын дүүрэг Шампиньи-сюр-Марнд байрлах нэгэн байшинд хар тамхины хэрэгтэй холбоотой нэгжлэг хийх үеэр санаанд оромгүй олдвор илрүүлжээ. Цагдаа нар уг байрнаас Испанийн суут зураач Пабло Пикассогийн хулгайлагдсан нэгэн үнэт бүтээлийг олсон байна.
Одоогоор уг бүтээлийн яг аль зураг болохыг албан ёсоор зарлаагүй байгаа ч Францын Le Parisien сонины мэдээлж буйгаар Пабло Пикассогийн хайртай бүсгүй, гол модель нь байсан Мари Терез Вальтерийн хөрөг зураг байх магадлалтай аж.

Тус бүтээл нь ойролцоогоор 12–15 сая евро буюу 13.7–17.1 сая ам.долларын үнлэгддэг бөгөөд Сингапурын нэгэн урлаг цуглуулагчийн өмч байсан гэж мэдээлжээ.
Тус бүтээлийг Парис дахь урлагийн бүтээл хадгалдаг агуулахын нэгэн ажилтан хулгайлсан гэлгээ мэдүүлээд байгаа юм. Тэрээр "Хадгалалтын аюулгүй байдлын ноцтой сул талыг илчлэхийн тулд" ийм үйлдэл хийсэн хэмээн хулгайгаа тайлбарлажээ.
Цагдаа нар байшингаас зөвхөн Пикассогийн зургийг бус, Мөн:
-18 орчим кг (40 фунт) каннабисын давирхай,
-хэдэн мянган евро бэлнээр,
-Хэдэн зуун мянган еврогийн үнэлгээтэй тансаг зэрэглэлийн хувцас зэргийг мөн хураан авсан байна.
Энэ хэрэгтэй холбоотойгоор баривчлагдсан дөрвөн хүн өнгөрсөн баасан гарагт анхны шүүх хуралдаа оролцсон бөгөөд үндсэн шүүх хурлыг ирэх наймдугаар сард хийхээр урьдчилан товложээ.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Урлагийн түүхэн дэх хамгийн алдартай хайрын түүхүүдийн нэг 1927 онд эхэлсэн юм. Тухайн үед 17 настай Мари Терез Вальтер Парист дэлгүүр хэсэж явахдаа 45 настай, тухайн үедээ Кубизмын тэргүүлэх төлөөлөгч Пабло Пиккассогийн анхаарлыг татжээ.

Пикассо түүнд:
Таны царай маш сонирхолтой юм. Би таны хөргийг зурмаар байна. Би Пикассо.
хэмээн хэлсэн гэдэг.
Хачирхалтай нь, тэр үед Мари Терез Пикассог дэлхийд алдартай зураач гэдгийг огт мэддэггүй байжээ.
Тухайн үед Пикассо Оросын балетчин Олга Хохловатай гэрлэсэн байсан тул тэдний харилцаа эхэндээ нууц байсан. Гэсэн ч удалгүй Мари-Терезийн өвөрмөц төрх Пикассогийн олон бүтээлд дахин дахин дүрслэгдэх болжээ.
Тэд нийтдээ найман жилийн турш хамт амьдарсан бөгөөд Мари-Терез Пикассогийн хамгийн алдартай, хамгийн үнэ цэнтэй бүтээлүүдийн олонхын гол модель болсон юм.
Пабло Пикассо өнөөдөр ч урлагийн зах зээлийн хамгийн өндөр үнэлгээтэй зураачдын нэг хэвээр байна.
Түүний дуудлага худалдааны хамгийн өндөр үнэ 2015 онд Нью-Йорк хотод болсон Les Femmes d'Alger (Алжир бүсгүйчүүд)(Version 'O') бүтээлд тогтоогдсон бөгөөд тус зураг 179.4 сая ам.доллараар зарагдсан юм.
Мөн урлагийн зах зээлийн судалгааны ARTDAI компанийн мэдээллээр Пикассогийн 16 зураг тус бүр 50 сая ам.доллараас дээш үнээр дуудлага худалдаанд борлуулагдаад байгаа аж.









