
Эрдэмтэд шумуулыг 400 000 дахин өсгөдөг электрон микроскопоор судалжээ. Тэд шумуулын толгой дээр зуун нүд байдаг болохыг илрүүлсэн.
Нэг шумуулын жин нь нэг граммын мянганы нэгтэй тэнцдэг. Түүний аманд 48 шүд, мөн гурван зүрх байдаг: нэг нь төв хэсэгт, хоёр нь далавч бүрт байрладаг бөгөөд зүрх бүр хоёр хавхлага, хоёр ховдолтой.
Шумуулд шувуудад байдаггүй нэгэн эрхтэн бий. Энэ нь дулаан мэдрэх эрхтэн бөгөөд өнгө, хэлбэр, өндрөөр бус, харин температурын ялгаагаар объектыг “хардаг”. Жишээлбэл, өвлийн улиралд өрөөний температур 5 хэм байхад, дотор нь 36–37 хэмийн биеийн температуртай хүүхэд байвал шумуул зөвхөн хүүхдийг л мэдэрдэг гэжээ.
Мөн шумуулд цусыг шинжлэх эрхтэн байдаг гэнэ. Хэрэв нэг орон дээр хоёр хүн унтаж байвал, өөрт нь “таалагдахгүй” цустай хүнийг хазахгүй, харин нөгөөг нь хаздаг гэнэ.
Шумуул хүний цусыг шингэлэх чадвартай. Хүний цус өтгөн учраас шумуул шууд сорж чаддаггүй тул тусгай бодис ялгаруулж, цусыг шингэрүүлдэг. Түүнчлэн шумуул хэсэгчилсэн мэдээ алдуулах үйлчилгээтэй бодис ялгаруулдаг тул хүн хазуулснаа хэдэн секундын дараа л мэдэрдэг байна.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Шинжлэх ухааны тайлбар:
Шумуулын нүд нь олон жижиг хэсгээс бүрдэх нийлмэл нүд бөгөөд нийтдээ зуу орчим биш, төрөл зүйлээсээ хамааран хэдэн зуу, бүр мянга гаруй омматиди (жижиг нүдэн нэгж) агуулж болно.
Түүний хошуу нь арьс нэвтлэхэд зориулагдсан нарийн зүү мэт бүтцүүдээс тогтдог.
Шумуул дулааныг мэдэрдэг тусгай рецептортой бөгөөд дулаан биетийг олоход ашигладаг.
Хэнийг хазахаа цусны “амт”-аар бус, харин биеийн дулаан, ялгаруулж буй нүүрсхүчлийн хий, хөлсний найрлага, арьсны бактер зэрэг олон хүчин зүйлээр сонгодог.
Шумуулын шүлсэнд цус бүлэгнэхээс сэргийлэх бодис агуулагддаг тул цусыг илүү амархан сордог.
Шүлсэнд өвдөлтийг хэсэгчлэн бууруулах үйлчилгээтэй нэгдлүүд байдаг ч жинхэнэ мэдээ алдуулагчтай адил хүчтэй биш. Загатнах, өвдөх мэдрэмж нь дархлааны урвалын улмаас дараа нь илэрдэг байна.
Д.Өөдөө










