Б.Одбаяр: Туул гол дагуу хурдны зам барих шийдвэр анх 2013 онд гарч, барилгын ажлын нарийвчилсан зураг төсөл нь 2016 онд батлагдсан. Энэ үед нийт 36 км авто, 1.4 км гүүрэн байгууламж, 4 эгнээтэй байхаар төлөвлөсөн бөгөөд төсвийг нь 600 тэрбум байхаар тооцсон байдаг. 2020 онд "Алсын хараа 2050" МУ-ын урт хугацааны хөгжлийн бодлого батлах тухай тогтоол, 2021 онд Шинэ сэргэлт бодлого батлах тухай тогтоол, 2023 онд МУ-ын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө, 2024 онд МУ-ын Засгийн газрын 2024-2028 үйл ажиллагааны хөтөлбөрт оруулсан байдаг. Улмаар 2024.09.18-нд хотжилтын нөхцөлтэй уялдуулан шинээр төлөвлөхөөр шийдвэрлэсэн. Ийн 8 жилийн дараа төсөв өртгийг дахин судалсан.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️