Донтолт аюултай. Донтолт ямар ч хэлбэрээр илэрч болно. Гэхдээ хамгийн аюултай нь улстөрчдөд илрэх “эрх мэдлийн донтолт”. Эрх мэдэл, амжилтад донтох эмгэгийг “hubris syndrome” гэнэ. Эмгэг илэрч байгаа шинж тэмдэг нь захирах, зандрах, дарангуйлах, тушаах. Танил дүр зургууд нүдэнд тань үзэгдэв үү?...
Эрх мэдэлд "донтон" синдромтох дарга нарын удирдах арга барил нь эцгийн буюу захирах гипнозоор илэрнэ. Энэ бол коммунист дарангуйлагчдын идеалоги. Бидний монголчууд цагаан морин жилийн ардчилсан хувьсгалыг үзэж, хувийн өмч, чөлөөт зах зээл, хэвлэн нийтлэх эрх чөлөө, үг үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдлээд 34 жил өнгөрчээ. Яах аргагүй зол завшаан. Өдгөө бидний эрхэмлэн тээж, ирээдүй үедээ өвлүүлэх үнэт зүйл бол “ардчилал, эрх чөлөө” юм.
Гэвч өнөөдрийн бидний эрхэмлэн тээх үнэт зүйлсийг "доромжлон гутаах" улстөрчдийн бүхэл бүтэн үе мэндэлжээ. МАН-ын төлгөн коммунистуудын карьер төө өсөж, эрх мэдэлд донтох "эмгэгт" автаж эхлэв бололтой. Эхний жишээ бол өнөөгийн хотын дарга Х.Нямбаатар. Сүржин нь дэндсэн хотын дарга албан тушаалд томилогдох үедээ:-Ядаж ажлаа аваад сар болсны дараа угаадсаа цацаарай гэж дөвчигнөж байв. Шаралхуу ч юм шиг шазууртай ч юм шиг. Хэгжүүн ч юм шиг хэрүүл ч юм шиг. Нийслэлчүүд нэг ийм үг дугарахаар загнадаг, асуулт асуувал чичилдэг даргатай болоод жил тойрох нь. Нийтэд үйлчлэх албан тушаалт

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа эхлэх дөхөж, үүнтэй давхцаж эхэлсэн зам засварын ажилдаа хотын дарга ямар дүн тавиулахыг удахгүй харцгаана...
Дарангуйлалд өртөж бие сэтгэлээр хохирчхоод зарим нэг өгөөмөр зан байдалд нь талархаж байгаа бол Стокгольмын синдром мөн.










