



















Улс төрд мөрөө гаргах хэн бүхний адгийн далд хүсэл бол өөрийн гэсэн галзуу улаан ФЭН-тэй байх юм. Зуун жилийн түүхтэй МАН-д бол галзуу улаан ФЭН олон, түүн дундаа МАН-аас сонгогдож дадсан хэдэд ФЭН бол мундахгүй.
Сүүлийн 10 жил сөрөг хүчин хийж байгаа АН, түүний лидерүүдийн хэд нь галзуу улаан ФЭН тэй билээ гэдэг асуултын хариу онц сонирхолтой байж мэднэ. Жудаг, Бөхчулуун, Лувсанням гуайн хүүхдүүдэд ФЭН гэхээр юм байхгүй. Магадгүй тэдэнд тодорхой тооны дэмжигчид байхыг үгүйсгэхгүй.
Тэдний хажууд хоёронтаа Ерөнхий сайд, хоёронтаа Ерөнхийлөгч хийсэн Цахиагийн Элбэгдорж бол галзуу улаан Фэнүүдээрээ гангарч чадна.
Түүн дээр нэмээд өнгөрсөн зууны 90-ээд оны улстөрчдөөс өнөөдөр ганцаараа босоо үлдсэн УИХ гишүүн Н.Алтанхуяг өөрийн гэсэн галзуу улаан ФЭН-үүдээр арвин. Түүнээс өөрөөр ид улстөрд яваа түүн дундаа УИХ-д АН-аас сонгогдсон гишүүд дунд Н.Алтанхуягтай хавьтах он цагийг илээж, улстөрд цаг хугацааг өнгөрүүлсэн нь үгүй.
Гэхдээ АН-ын хаалгыг балбаад, үүдээр нь зүүн хөлөө хийгээд баруун хөлөө оруулахад хагас алхам дутуу өнгөрсөн зууны үлдэгдэл нэг улс төрчийн дуу хадаад эхэллээ. Тэр хаалга балбаад байгаа улс төрч бол үеийн үед өөрийн гэсэн галзуу улаан ФЭН-ээрээ алдартай нэгэн. Удахгүй нэрээ С.БАЯРЦОГТгэрэл болгон солих тэр эрхэм бол “Тунгалаг тамир” кинон дээр энэ хүнийг Эрдэнэ гэдэг шиг нэгэн. Өмнөговийн нохой ч андахгүй энэ хүнийг Сангажавын Баярцогт гэдэг. Тэрээр саяхан АН-ын ЕНБ-ийн даргын үүрэг гүйцэтгэгчээр түр томилогдсон.
Тавдугаар сарын 6-нд болох АН-ын ҮБХ-ноос түүнийг дэнсэлж, жинхлэх эсэхийг шийднэ.

Түүнийгээ ч маш тод илэрхийлж, намайг АН-ын доторх 4 том фракц дэмжиж байгаа гэж омог бардам мэдэгдсэн. Намынх нь одоогийн дарга О.Цогтгэрэлд ч түүний анзааны 4 том фракцын дэмжлэг байхгүй шахуу. Их Хурлаа хийж Үндэсний Бодлогын Хороогоо хуралдуулаад өөрийн хүнээ ЕНБД аар тавиулж чадахгүй байгааг өөрөөр юу гэх вэ!
Ёстой арчаагүй, дээр нь доожоогүй гэж хэлэхэд ч багадахаар. АН-ын даргын хэлж байгаа үг, авч яваа биеийн хэлэмжийг нь харахаар Увс аймгийн ТЭС сумын засаг даргыг хийж буй мэт сэтгэгдэл төрүүлэх.
МАН-ынхан 38 ба 28, дундын бүсийн 2 гэж хуваагдаад нэгийгээ үзэж, нэхий дээлээ уралцаж байхад олигтой “улстөр” хийж чадахгүй, сөрөг хүчний үгээ ч олигтой хэлж чадахгүй ҮХДЭЛ шахуу байхад явцгүй гэдэг дүгнэлтэд хүрнэ. Тиймээс ч фракцууд нь БАЯРЦОГТгэрэлийг уухайлан дэмжих нь аргагүй. Нөгөө дэмжээд дэмжээд, түлхээд түлхээд явдаггүй улстөрч О.Цогтгэрэл болж буй гэхэд хол зөрөхгүй.
NTV телевизийн Лхагвийн ТОЙМ нэвтрүүлэгт Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ ороход ард түмэн, сэтгүүлзүй даяараа хэдэн өдөр яаж шуугив. Гэтэл АН-ын дарга О.Цогтгэрэл Лхагвагийн тоймоор орсныг мэдсэн хүнгүй байлаа!!! Нөгөө нохой хуцахын дайтай гэдэг шиг л О.Цогтгэрэл орсныг нийтээрээ үл тоов.
Эндээс л өөрийнхөө ямар хэмжээний улстөрч вэ гэдгийг нэг тунгаах цаг болж. Түүнээс судалгаа хийлгээд Б.Явуухулан гуайн шүлэг шиг “Би хаана яваа вэ?” гэх мэтэд мөнгө зараад яахав. Түүний хэлсэн ярьсан үгний хэдийг нь Монголчууд ойлгож байгааг ч нэг бодоод үзвэл дээр юм.
Гэтэл БАЯРЦОГТгэрэл шахуу болсон эрхмийн биеийн хэлэмжийг хар, үг яриаг нь сонс. Яаж улстөр хийдгийг сурч ав.
Алж идэхэд бэлэн хүмүүс “Төрийн ордон”-д цуглаад “Оюу Толгой”-н гэрээ буруу болсон талаар хэлэлцэж байхад “Чеомадан чирчихсэн Оюу Толгойг Оросууд авах гэж байна. Шүүх дээр нь тийм шийд гарлаа гэж төрийн ордны хонгилоор нэг орилсоор” орж ирсэн. Түүнийг нь улстөрд ч байдаг, хэвлэлд ч байдаг галзуу улаан ФЭН-үүд нь тосож авч нэмж давслаад ард түмэн рүү шидсэн. БАЯРЦОГТгэрэлийн улстөрд явж ирсэн тактик нь ердөө л энэ.

---

2012 оноос хойш Үндэсний итгэмжлэлийн төвөөр 5 удаа итгэмжлэгдсэн бөгөөд нарийвчлалтай, бодит үр дүн нь үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааг хангаж байдаг.

Нийт ажиллагсад, хамтрагчдадаа ойн өдрийн мэнд хүргэе!
Түүнээс гурван одтой таван, одтой гээд байлдаж тоглож байгаа хүүхэд шиг анхааруулгыг өгдөггүй юм. Хүүхэд шиг хөөрхөн юм яриад явахаар үхэхээс бусдыг үзнэ гэсэн бодолтой, өөрөөс чинь ч багагүй хугацаанд улстөрд явсан, өртэй зээлтэй, хоосон нойтон АН-ын залуус чинь хэдэн төслөөр өөрийг чинь арилжчихна. Арилжиж ч яваа.
Хүчтэй сөрөг хүчин байх болов уу гэж бүтэн жил хүлээлээ. МАН түүхэндээ ингэж хагарч байгаагүй юм. МАН-ын хагарлыг ЕНБ дарга Янгуугийн Содбаатар нь тавган дээр тавиад өмнө чинь түлхсээр байхад болгож, чанаж, давслаад ард түмэн рүү чулуудаж чадсангүй.
АН-ын дарга Одонгийн Цогтгэрэлийн хувьд Улаанбаатарт шүтсэн, дурласан, орой дээрээ залсан галзуу улаан ФЭН-гүй.
Харин Ерөнхий нарийн бичгийн дарга Сангажавын Баярцогт болбол, хөөрхий О.Цогтгэрэл гэдэг даргын дүр БАЯРЦОГТгэрэл болон уусан алга болно. Ирэх жил АН-ын удирдах дарга нь О.Цогтгэрэл бус С.БАЯРЦОГТгэрэл болох нь нэгэнт тодорхой. С.Баярцогтын галзуу улаан ФЭН ганц улс төрөөр тогтохгүй...
С.Баярцогт унгачихжээ гэвэл үнэр нь ямар сайхан юм бэ гэдэг ч юм уу, С.Баярцогт хүн цохиод алчихжээ гэвэл далайсан гарт нь өөрөө очиж мөргөж үхжээ гэх нь холгүй галзуу улаан ФЭН-үүд бий.
С.Баярцогтыг эрх мэдэлд хүрч, хүчээ авахад нэг алхам үлдсэн нь АН-ын Ерөнхий Нарийн Бичгийн дарга болох. Түүнд даргын суудал хэрэггүй. Тэртээ тэргүй тэр О.Цогтгэрэл гэх өөрийн хүүхэлдэйтэй болно. Хоёр дахь удаа АН-ын даргад өрсөлдөхдөө О.Цогтгэрэл намынхаа 3 гишүүнийг ар далаар нь нам тавиад дарга болсон. Өрсөлдсөн 3 нь улс төрд нөлөөтэй биш, муухан шиг нэртэй, багахан танигдсан нөхөд.
Харин Сангажавын хүү бол өөр, улстөрд үхэхээс бусдыг үзсэн. Сайд дарга хийсэн, унасан, ялагдсан, ялсан, ялагдсан бас болоогүй улсаа ч худалдсан гэх түүх түүнд бий.
Тийм хүнийг өөрийнхөө орлогчоор тавиад эрх мэдлийг гартаа атгана гэж бодож байвал АН-ын дарга хол андуурч, ихээ эндүүрч байна. Галзуу улаан Фэнүүдээс гадна санхүүгийн маш чадамжтай, хэл устай ер нь АН дотор О.Цогтгэрэлийн хувьд ёстой байгаагүй ТОМ өрсөлдөгч.
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбууг хойморьтоо залж “Хугархай эрүүний шөл” номыг нь бүрэг ноомой дуугаран магтаж байгаа С.БАЯРЦОГТгэрэл албан ёсоор эрх мэдэлд хүрвэл арслан бар болох нь тодорхой.
Одоо түүнд алдах юм үгүй. Бүрэн эрх мэдлийг авахаас бусдыг үзсэн. Улс төрд түүнд хийгээгүй нэг ажил үлдсэн нь эрх мэдлийг гартаа атгаж, өрсөлдөгч нараасаа хариугаа авах. Үүнийгээ ч тэр АН-ын Үндэсний Бодлогын Хороон дээр үг хэлэхдээ Х.Баттулгын “Суганы үснүүдэд” анхааруулсан.
Олон жил Монголын улстөрийг сурвалжилсан УИХ гишүүн Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан л түүнийг гадарлаж, ёстой халз үзэж байгаа гэхэд болно. ЕНБ даргаар С.БАЯРЦОГТгэрэл болчихвол Д.Мөнхбаясгаланг 2028 онд АН-аас өрсөлдүүлэхгүй гэх нь бараг. АН-ын олон фракц С.Баярцогтыг тавиад үзвэл яадаг бол 2027 оны Ерөнхийлөгчийн 2028 оны УИХ, Орон нутгийн сонгуульд ялуулчих болов уу хэмээн горьдож суугаа.
Түүнийхээ төлөө тэд “Засаг”-ийг өгвөл “Чөтгөртэй” битгий хэл Цахиагийн Элбэгдоржтой ч нөхцөхөд бэлэн буй. Баярцогтгэрэл тэдний тэчъяадсан хүслийг биелүүлэх магадлалтай нэр дэвшигч.
Магадгүй тэр илүү олон суудал авч болно. Гэхдээ тэр намаа бодох хүн биш тэр бол эх орноо ч боддоггүй хүн. Түүний хувьд АН бол шуналаа гүйцээж хариугаа авах гэсэн нэг тулах цэг төдий.
Өдрөөс өдөрт бүдгэрсээр байгаа АН-ын дарга Одонгийн Цогтгэрэл нэрээ УИХын гишүүн Нарантуяа НАРА гэдэг шиг солиод БАЯРЦОГТгэрэл болгох өдөр айсуй.
Сайн байна уу АН-ын дарга БАЯРЦОГТгэрэл!!! гуай ...








