



















Өнгөрсөн 2025 оны зургаадугаар сарын 13-ны 00:30 Монгол Улсын 34 дахь Ерөнхий сайдаар Гомбожавын Занданшатар сонгогдож байлаа. Тэрээр 9 сар 13 хоногийн дараа албаа өгсөн байна.

Түүнийг алба авах үед Израйлчууд Ерөнхий сайд Гомбожавын Занданшатарт өгч буй өвдөлт нийтлэлдээ Израйл Улс Иран улс руу өнөөдөр өглөө “Анхааруулах довтолгоо” хийсэн. Энэхүү довтолгооны улмаас брэнт төрлийн газрын тосны үнэ 8.5 хувиар өсөж баррель нь 75.15 ам.долларт хүрсэн нь манай улсын эдийн засагт цаашид ихээхэн хүндрэл учруулахаар байгаа юм. Харин унци алтны ханш 1.5 хувиар өсөж 3436.97 ам.долларт хүрсэн бол зэсийн фьючерс ханш Лондонгийн металлын бирж дээр тонн.метр нь 0.3 хувь өсөж 9678 ам.долларт хүрээд байна.
Хэрвээ Израйль, Иран улсуудын хоорондох дайн өргөжвөл булангийн орнууд болон орхи дорнод тэр чигээрээ уг дайнд татагдан орох нь тодорхой. Орхи дорнод дайнд татагдан орсноор газрын тосны үнэ одоогийн байгаа баррель нь 75 ам.доллараас хоёр дахин өсөж 150 ам.долларт хүрэх аюул ойрхон байна. Хэрвээ баррель газрын тосны үнэ 150 ам.долларт хүрвэл өнөөдөр шатахауун түгээх станцуудаар зарагдаж байгаа шатахууны үнэ хоёр дахин өсөх магадлалтай. Бензинийн үнийг дагаад хэрэглээний үнийн индекс буюу инфляц 20-25 хувиар өсөх үндсэн суурь хүчин зүйл болох эрсдэл бас бий.
хэмээн сануулж байсан юм. Израйль Ираны сөргөлдөөн дайны фронт болон өргөжих нь нэгэнт тодорхой байхад Гомбожавын Занданшатар ямар нэг арга хэмжээ авахгүй байсаар өнөөдрийг хүргэсэн.
Түүний хувьд жинхэнэ сорилт бэрхшээлийнхээ өмнөхөн ажлаа өгсөн нь муугаар хэлбэл "АЗ" нь гийсэн үйл явдал байсан юм.
Өчигдөр УИХ-аас Ерөнхий сайдын суудлаа баталгаажуулсан Ням-Осорын Учрал Ерөнхий сайдын хувьд заавал давах даваа бол АНУ, Изралийн Ираны дайнаас үүдсэн дэлхийн эдийн засгийн хямрал бол биш. Түүний хувьд шатахуунаас үүдэлтэй дэлхий хямрал нэгэнт Монгол Улсын бэрхшээл болсон. Хэрвээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийнх нь санал болгоод байгаа 15 заалт бүхий саналыг хүлээж авахгүй бол Иран улсын “Дэд Бүтэц” рүү довтлохоо анхааруулаад байна.
Иран улс дэд бүтцээ сүйтгүүлэх хэмжээний зориг зүрхтэй гэхэд хэцүү. Дайны хэнээрхэлд автсан "ГАЛЗУУ" биш бол ийм хэмжээний сүйрлийг Иран Улс хэзээ ч ахин сэргээж чадахгүй гэдгийг тус улсын "лалын хэт фанат" иргэд ч мэдэж байгаа. Тэгэхээр шатахууны хомсдол бол УИХ-ын Дэд дарга Бөхчулууны Пүрэвдоржийн яриад байгаа шиг өргөжихгүй. Ховдынхоо төлөө сэтгэлээ чилээлж чадахгүй хөгжлийн адагт хүргэсэн байж нээх дэлхийн эдийн засаг ярьж "ПОП"-рох Ховдын гишүүдийг гайхаад "БАРАМ ҮГҮЙ".
Ерөнхий сайд Ням-Осорын Учралд ирэх хамгийн том, давах ёстой даваа бол 2025 оны 12 дугаар сарын 26-нд УИХ-аас 69 гишүүний дэмжлэгтэй 81.2 хувиар баталсан "Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн тусгай шалгалт, нээлттэй сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай" УИХ-ын 120 дугаар тогтоолын хэрэгжилт байх болно.
Хэрвээ Ерөнхий сайд Ням-Осорын Учрал “Рио Тинто” ХК-ийнхантай хэл амаа олж, УИХ-аас баталсан 120 дугаар тогтоолыг хэрэгжүүлж гэрээнд өөрчлөлт оруулахгүй бол түүний байгуулсан Засгийн Газар 2026 ондоо багтаад унах нь бараг тодорхой.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
УИХ-ын 120 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж чадахгүй Ням-Осорын Учралын Засгийн Газар унах ёстой гэж АН акц хийгээд эхэлбэл ард түмэн алга ташин дэмжих болно. Өнөөдөр дэлхийн эдийн засгийн хүндрэл гэхээсээ илүүтэйгээр “Оюу Толгой”-н өгөөжийг нэмэгдүүлж УИХ-аас баталсан 120 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх нь Монголын ард түмний хүсэл байх болно. Хямрал ирж л байдаг, явж л байдаг. Аль ч улсын ард иргэд бүсээ чангалаад давж л байдаг.
Тиймээс л УИХ-ын баталсан 120 дугаар тогтоол Ерөнхий сайд Ням-Осорын Учралын хамгийн гол давах даваа байх болно. Гэхдээ түүнийг ганц тогтоолоос болоод унагахгүй байх хүч бол МАН-д байгаагийн хувьд байгаа.
УИХ-ын 120 дугаар тогтоолыг биелүүлээгүй гэдэг шалтгаанаар АН-ын акцыг зогсоож, Ерөнхий сайд Ням-Осорын Учралыг хамгаалж гарах МАН-ын ганц гарц бол Ерөнхийлөгчийн талын 34 гишүүнээсээ бус Дашзэвэгийн Амарбаясгалан, Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийн талын 34-н гишүүнээс илүү олноор танхимдаа урихгүй бол өөрийнхөө унах нүхийг өнөөдөр өөрөө бэлдэж магадгүй.
Ерөнхий сайд асан Гомбожавын Занданшатар шиг өс авах байдлаар Засгийн Газрын танхимаа бүрдүүлбэл Ерөнхий сайд Ням-Осорын Учралын Засгийн газар 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас их наана, цаашлаад 2026 оны 12 дугаар сарын 31 гэхэд унах нигууртай.
Тиймээс Ерөнхий сайд Ням-Осорын Учралын Засгийн Газарт хэн гэдэг гишүүн сайд болж багтах нь олон хүний анхаарлын төвд байна. Түүн дундаа АН-ынханд илүүтэй сонин байгаа болов уу. Хэрвээ Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Засгийн Газартаа шинэ цус сэлбэхгүй бол Гомбожавын Занданшатарын Засгийн газрын араас нэг их удахгүй одуулахад "тээггүй" хэмээн АН-ынхан АНАЖ суугаа. Ингээд 1996-2000 онд засагласан “Ардчилсан Холбоо Эвсэл”-ийн гунигт түүхийг АН-ын туслалцаатайгаар МАН давтах юм. Давтах үгүйг гагцхүү Ерөнхий сайд Ням-Осорын Учралын мэргэн ухаан, гэгээн оюун, алсын хараа шийднэ.
Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар
“Оюу Толгойн” хэлэлцээрээс бус,
Засгийн газраа муу удирдсандаа ч бус,
Бүүр АН-ынхан лаг мундаг хөдөлсөндөө ч бус
унасан ганц л шалтгаантай.
Тэртээ 30 жилийн өмнө “Ардчилсан Холбоо Эвсэл” яг ингэж хоёр хуваагдаад эрх мэдлийн төлөө ширүүн тэмцэл өрнүүлээд 4-н ч Засгийн газар сольсноор 2000 оны сонгуульд сүүлэндээ тоосгүй ялагдсан түүхтэй.
Хэрвээ Гомбожавын Занданшатар УИХ дарга асан Дашзэвэгийн Амарбаясгалан, Ерөнхий сайд асан Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нарыг шахаж хэрэг үүрүүлж, хар гэрт хорих гэсэн нь “Өөрөө өөртөө Бүгд найрамдах” уншуулах шалтгаан болсон юм. АН-ынхны ялсан намын дарга УИХ дарга биш Ерөнхий сайд байх ёстой гэдэг бол зүгээр нэг жижигхэн "шалтаг" төдий юм.
Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Баттөмөрийн Энхбаярыг тавьж улс төрийн өрсөлдөгчөө намнах гэсэн нь Гомбожавын Занданшатарын хамгийн том алдаа байсан. Энэ алдаа нь өөрийг нь АНУ-руу нутаг заахад ийнхүү хүргэлээ. Хэрвээ УИХ дарга асан Дашзэвэгийн Амарбаясгалан, Ерөнхий сайд асан Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэтэй эвтэй байсан бол Гомбожавын Занданшатар УИХ-ын даргын зүүн гар талын сэнтийд БУДДА мэт заларч, 2027 оны 6 сард болох сонгуулиар амжилт гаргаж 2033 он хүртэл улс төрд магнайн тоосгүй байх байлаа гэж.
Хэрвээ Ерөнхий сайд Ням-Осорын Учрал алсаа харахгүй биеэсээ хачиг мэт зүүгдээд салахгүй, Засгийн газар бүрд урваж, шарваж сайд хийгээд байгаа нөхдөөр багаа бүрдүүлбэл "Төөрсөөр төрөлдөө" киноны Моломыг сануулж байгаа шиг “Ардчилсан Холбоо Эвсэл”-ийн Ерөнхий сайд асан Жанлавын Наранцацралтын Засгийн газар "Эрдэнэт" үйлдвэрээс болж унасан түүхийг давтахгүй гэх газаргүй юм.









