



















Монгол Улсын Үндсэн хуулийн Хоёрдугаар бүлэг Хүний Эрх, Эрх чөлөө
Арвандөрөвдүгээр зүйлийн 2-т
-Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна гэж заасан байдаг.
Гэтэл Монгол Улсын Их Хурлын гишүүн, Шангрила таван одтой зочид буудал дахь “Vault” баарны эзэн Дашцэрэнгийн Энхтүвшин Үндсэн Хуулийн 14 дүгээр зүйлийн 2-ийг зөрчлөө.
Энэ нь “Монгол Улсын иргэн хэн байхаас үл хамаараад тэгш эрхтэй байна гэдгийг Үндсэн Хуульд цагаан дээр хараар бичсэнийг УИХ гишүүн хүн зөрчиж болох юм байна” гэсэн ойлголтыг ард түмэнд төрүүлсэн үйлдэл болсон.
Гэтэл насанд хүрээгүй хүүхэд “Үе Тэнгийн Дээрэлхэлт” хийснийх нь төлөө хариуцлага хүлээлгэхийг шаардан бүүр Их, Дээд сургуульд сурах эрхийг нь хасах уриалга гарган бүх насаар нь яллахыг оролдож, хүний эрхийг ноцтой зөрчихийг шаардсан хүмүүс өнөөдөр УИХ-ын гишүүн Дашцэрэнгийн Энхтүвшингийн үйлдэлд таг дуугүй ус залгисан мэт байна.

Эрх мэдэлтэй хөрөнгө мөнгөтэй хүн хариуцлага хүлээдэггүй Энэтхэгийн “Кааст”-ын системд Монгол Улс шилжчихээгүй бол УИХ-ын гишүүн Дашцэрэнгийн Энхтүвшинд ямар хариуцлага хүлээлгэх вэ?
Өмнө нь УИХ-д түүнтэй адил үйлдэл гаргасан одоогийн Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өөр шалтгаар боловч шалтгаан нь УИХ гишүүн асан Гарьдхүүгийн Баярсайханыг шанаадсан үйлдлийнхээ өмнөөс хариуцлага хүлээн гишүүнээсээ өөрөө татгалзаж байсан түүхтэй. Гэхдээ тухайн үеийн УИХ-ын гишүүн, гишүүнээ цохисон үйлдэлдээ хариуцлага хүлээж байсан “Ёс Зүй” гэдгийг онцлох ёстой.
Төрийн ордонд УИХ-ын гишүүн Дашцэрэнгийн Энхтүвшин НЗД-ын Нэгдүгээр орлогч Түмэндалайн Даваадалайг боож унагасан нь байж боломгүй “Ёс зүйгүй” дээрэлхэлт байлаа.
Хэн нэг этгээд өөрийн хийсэн буруу үйлдлээ нууж, УИХ-ын гишүүн гэсэн нэр дор халхлагдан хариуцлагаас бултах “ДАБЛЬ” стандарт үйлчилж болохгүй. “Үе тэнгийн дээрэлхэлт” үйлдсэн сурагч охидыг бүхэл улсаараа “Буллидаж” болдог, УИХ гишүүний хувьд хохирогчоос уучлал гуйсан нэрийн дор хийсэн хэргийг нь дараад өнгөрдөг ямар ч хууль Монгол Улсад үгүй.
Үндсэн Хуулийн Хоёрдугаар бүлгийн 14 дүгээр зүйлийн 2-ыг зөрччихөөд байхад хууль тогтоох дээд байгууллага УИХ өөрөө “Нүдэн балай чихэн дүлий” байж бас боломгүй. Монголчууд “Барын зулзагыг бага дээр нь” гэдэг. Энэ нь хэн нэгнийг нухчин дарах бус хийсэн буруу үйлдлийг бага дээр нь ойлгуулж, илүү том алдаа эндэгдэл үүсэхээс болгоомжилж гаргасан хэлц үг.
УИХ-ын гишүүн Дашцэрэнгийн Энхтүвшинд дээрэлхэлтийн хэргээр “Ёс зүйн болон хууль”-ийн хариуцлага хүлээлгэж чадахгүй бол “Үе тэнгийн дээрэлхэлт” хийсэн хэргээр насанд хүрээгүй сурагч охидод хариуцлага хүлээлгэж огт болохгүй.
Хууль хүн бүрд тэгш үйлчлэх ёстой гэж бид үндсэн хуульдаа тов тодорхой заасан.
Тухайлбал Үндсэн Хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дүгээр заалтад
Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.
гэжээ.
Сурагч охид, УИХ-ын гишүүнд хууль ялгаатай үйлчилж болохгүй. Бүүр тодруулбал хууль тогтоогчийнхоо хувьд УИХ гишүүн илүү өндөр Ёс Зүйтэй байх ёстой тул илүү өндөр хариуцлага үүрүүлэхэд ч буруудахгүй.
УИХ-ын гишүүн Дашцэрэнгийн Энхтүвшин Нийслэлийн Засаг Даргын (НЗД) Нэгдүгээр орлогч Түмэндалайн Даваадалайг араас нь “Эрүүнээс өлгөн ар дагзнаас татаж газар савж унаган нүүр рүү нь чичилсэн үйлдэл гаргасан”.
Иргэн Дашцэрэнгийн Энхтүвшин УИХ-ын гишүүний суудлаа бусдыг “Дээрэлхэх сэнтий” гэж ойлгодог хэрэг үү?
Хэрвээ сэтгүүлчид байгаагүй бол УИХ-ын гишүүн Дашцэрэнгийн Энхтүвшингийн дараа дараагийн “Кидан” нь юу байж болохыг төсөөлцгөөе.

НЗД-ын Нэгдүгээр орлогч Түмэндалайн Даваадалайг унангуут УИХ-ын гишүүн Дашцэрэнгийн Энхтүвшин баруун хөлөөрөө шууд “Гэри” хийн тархийг нь зад өшиглөөд эргэн “ Укэ” авах нь түүний авч байгаа байрлал, гишигдлээс харахад тун тодорхой байлаа. Каратегаар олон жил хичээллэсэн нэг, хоёрдугаар дантай захын нударган зодоонч УИХ-ын гишүүн Дашцэрэнгийн Энхтүвшингийн хөдөлгөөнөөс түүнийг шууд уншина. Энэ байрлал нь түүнийг хүн зодсон бус аргагүй байдалд биеэ хамгаалсан гэсэн зүйл ангиар шийтгэгдэхэд хүргэх байлаа.
Каратед
Гэри -Өшиглөлт Укэ- Хамгаалалт
Нүдэн далд (Гай ч юм уу гавьяа ч юм уу ямартаа ч сэтгүүлчид УИХ-ын байнгын хорооны хуралдааны танхимын хаалганы үүдэнд байж таарч НЗД-ын Нэгдүгээр орлогч Түмэндалайн Даваадалайн амийг эсвэл яллагдахаас аварсан.) УИХ-ын гишүүн Дашцэрэнгийн Энхтүвшингийн хийсэн үйлдэл цааш үргэлжилсэн бол тэрээр хуулийн цоорхойг ашиглан биеэ хамгаалсан болж, НЗД-ын Нэгдүгээр орлогч Түмэндалайн Даваадалай УИХ-ын гишүүнийг өдөж зодолдсон хэрэгт унах магадлал өндөр байлаа.
Ерөнхий сайд асан Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг огцруулахад голлон оролцож өөрийгөө муугүй “ХОР”-чин гэдгийг түмэнд, түүн дундаа улстөрчдөд таниулсан Дашцэрэнгийн Энхтүвшингийн “ФАНАТ”-ууд бас багагүй бий. “ФАНАТ”-уудынхаа ард нуугдаж хариуцлагаас хэн ч мултарч болохгүйг УИХ гишүүд өглөө босох бүртээ Ерөнхийлөгч асан Цахиагийн Элбэгдорж “Монголоо бодож сэрдэг” байсан шиг хариуцлагаа ухаарч сэрдэг болох ёстой юм. Магадгүй ойрын өдрүүдэд УИХ дээр хэлэлцэгдэх “Ёс Зүйн асуудал” түүний үйлдэл жишээ болох байх.
Угтаа бол Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ, Дашзэвэгийн Амарбаясгалан нарын санаачилсан УИХ-ын гишүүдийн тоог 126 болгож, түүний тодорхой хувийг жагсаалтаар оруулж ирэх Үндсэн Хуулийн өөрчлөлтөөр аз нь гийж, ёндоорон МАН-ын жагсаалтын оймсонд УИХ-ын гишүүн болсон хүн бол Дашцэрэнгийн Энхтүвшин.
Тэртээ 100 гаруй жилийн өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Абрахам Линкольн:

“Сэлбэ 20 минутын хот” төслийн олон нийтийн бүсийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх зорилгоор төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах нээлттэй урилгыг энэ сарын 2-ны өдөр дахин зарлалаа. Энэхүү сонгон шалгаруулалтаар стратегийн ач холбогдол бүхий есөн байршилд хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчдыг дараах чиглэлүүдээр сонгон шалгаруулна. Үүнд,

Компанийн нэр:
“Хүний жинхэнэ төрх эрх мэдлийн өмнө л илэрдэг. Бэрхшээлд тэсэж чадахгүй хүн гэж үгүй, харин эрх мэдэл өгвөл араншин нь тодорхой илэрнэ”
гэжээ.
Алуурчин Бутын суманд өртөж үхэтхийн унах хүртлээ улс төрд зүтгэсэн, хоёр ч удаа АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан. АНУ-ын Иргэний дайнд ялалт байгуулсан аугаа Абрахам Линкольн конгресс дах Дашцэрэнгийн Энхтүвшин шиг “хурган омогтой, давилуун, эрх мэдлийг гартаа атгасан гэж итгэсэн” гишүүдээ харж байгаад энэ алдартай “Афоризм”-аа тунхагласан болов уу. Увайгүйчүүдэд улсын ялгаа гэж юу байхав!
Үе тэнгийн дээрэлхэлт гэх хурц асуудал эцэг эхийн дунд өрнөөд байгаа энэ үед хүүхдүүд бус томчуудын дунд “Үе тэнгийн дээрэлхэлт” байгааг УИХ-ын гишүүн Дашцэрэнгийн Энхтүвшингийн үйлдлээс “Ард Түмэн” мэдэж авлаа.
Түүн дундаа хууль тогтоогч, төрийн түшээ хүн “Төрийн Ордон”-д бусармаг үйлдэл гаргаж байгааг одоо тэгээд ард бид чинь юу гэж ойлгох вэ?
Түүнийг нь бүүр дэвэргээд, төрийн албан хаагчийг доромжилж дээрэлхэж болдог гэж суугаа хууль тогтоогчид хүртэл олноосоо овойн гарч ирлээ. Од болох хүсэл үү? Эсвэл увайгүй ул долоогч уу?

УИХ-ын гишүүн Дашцэрэнгийн Энхтүвшингийн дээрэлхэлтийг хөөргөн дэмжсэн УИХ гишүүн бол түүний “ФАНАТ”-уудын тэргүүн Чулуунбилэгийн Лодойсамбуу.
Тэрээр дараах үгийг УИХ-ын байнгын хорооны хурал дээр хэлсэн юм. Угтаа бол УИХ-ын чуулган, байнгын хорооны хурал нэг их сэдвээсээ хазайж болдоггүй гэдгийг өмнөх УИХ-ын дарга Зандаахүүгийн Энхболдын МИК хаадаг үйлдлээс Монголчууд мэдэрсэн.
УИХ гишүүн Чулуунбилэгийн Лодойсамбуу
Гарыг нь дагаж унаж жүжиглээд. Даваадалай чи нэг сургуулийн үеийн хүүхэд би чамд хэлье. Чи нээх хүнтэй гар зөрдөг хүмүүсийн дунд нэр чинь байгаагүй. Зүс чинь ч байгаагүй. Одоо яасан бяртай болсон юм. Гарсан юм бол эр хүн шиг байх чинь яасын гарыг нь дагаж унаад л гишүүний ёс зүй "мүй" яриад л эр хүн биш юм аа гэхэд эрэгтэй хүн шиг байгаач гэхчлэн хохирогчийг хэл амаараа нэмж доромжлов.
Тэгж их хүн зодож занчмаар бол энэ хоёр гишүүний нэгийнх нь эзэмшдэг бар бий. Төрийн ордон бол Дашцэрэнгийн Энхтүвшин, Чулуунбилэгийн Лодойсамбуу нарын гар зөрүүлдэг “Vault” шөнийн цэнгээний газар биш нь тодорхой.
Харамсалтай нь цагаа болоод гараа зөрүүлэхэд гар дагаж унахгүй зогсох “Монгол эрийн босоо цагаан хийморь” УИХ-ын гишүүн Дашцэрэнгийн Энхтүвшин, Чулууyбилэгийн Лодойсамбуугаас нэг их харагддаггүй л юм.
Аугаа яруу найрагч Ренчингийн Чойном “Залуу Нас” шүлэгтээ бичсэн шиг
Аавын хүүгийн шүр хацрыг
Алгадаж явсан залуу нас минь
Адилхан нөхдийнхөө хамрын цусыг
Асгаруулж явсан залуу нас минь
шүлгийн агуулга тэдний залуу насанд байгаагүй нь тодорхой. Асгаруулж явсан эрчүүд бол энэ хоёр шиг байдаггүй юм л даа.
Үнэндээ “Дээрэлхэлтийг дэвэргэж” буй УИХ гишүүн Чулуунбилэгийн Лодойсамбуугийн хэлсэн үгийн агуулгыг ойлгоё гээд ч ойлгох ухаан хүрсэнгүй. НЗД-ын Нэгдүгээр орлогч Түмэндалайн Даваадалай ямар нэг гомдол хэлээгүй, дээрэлхэлтэд өртсөн талаараа ганц үг ган хийгээгүй байхад УИХ гишүүн Чулуунбилэгийн Лодойсамбуу Дашцэрэнгийн Энхтүвшингийн өмнөөс “Долдой” -дож бүүр байтлаа УИХ-ын Байнгын хорооны хурал дээр “Дээрэлхэлт”-ыг дэвэргэсэн. “Үе тэнгийн дээрэлхэлт”-ийг өөгшүүлсэн.
УИХ-ын гишүүн Чулуунбилэгийн Лодойсамбуу энэ үйлдлийнхээ төлөө НЗД-ын Нэгдүгээр орлогч Түмэндалайн Даваадалайгаас албан ёсоор уучлал гуйх учиртай.
Түмэндалайн Даваадалайн хувьд НЗД-ын Нэгдүгээр орлогчоос гадна нийслэлчүүдийн итгэлийг хүлээж Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчийн хуралд сонгогдсон төлөөлөгч нэгэн. Тэрээр ийнхүү нэг өдрийн дотор хоёр УИХ-ын гишүүнээс бие махбодын болон хэл амны доромжлол амссан. Угтаа бол эр хүний яс заахгүйгээр УИХ-ын гишүүдийг нэр төр гутаасан гэдэг зүйл заалтаар шүүхэд өгөх ёстой юм. Ингэвэл төр “АРИУН”, төрийн түшээ “ЁС ЗҮЙТЭЙ” байх болно.
Монголын шүүх шударга байсан бол “Улсын яллагч нар” Түмэндалайн Даваадалайн нэрийн өмнөөс хуулийг мөрдүүлэх шаардлага тавьж хоёр УИХ гишүүнийг төрийн хууль цаазын өмнө дуудах ёстой.
Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 3 дугаар заалтаар хэрэг маргаан үүсгэх ёстой байсан.
Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 3-т
Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно. Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол Улсын Их Хурал түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна.
УИХ-ын гишүүн Төрийн ордонд хүн зодож байхыг “Улсын Ялллагч” нар чихэн дүлий, нүдэн балай өнгөрөх юм бол энэ улсад хэн хуулийг мөрдөж, эрхээ эдэлж, үүргээ ухамсарлах болж байна.
УИХ-ын гишүүн Дашцэрэнгийн Энхтүвшингийн үйлдсэн гэмт үйлдэлд хариуцлага хүлээлгэхгүй юм бол дараах асуулт урган гарч байна.
Үүнд:
-“Шангрилагийн харх” хэмээгдэн ад шоо үзэгдсэн (Одоогоор тэдгээр хүүхдүүдэд шүүхээс ял оноогоогүй байгаа) хүүхдүүд эрүүгийн хэргээр ял үүрвэл, төрийн ордонд суугаа дээрэлхэгч, дээрэлхэлтийг дэвэргэгч нартаа бид ямар хариуцлага хүлээлгэх вэ?
-Дээрэлхэлт танхайрлыг дэвэргэж, бусдыг доромжилдог УИХ гишүүн Дашцэрэнгийн Энхтүвшингийн “ФАНАТ” Чулуунбилэгийн Лодойсамбууд хамт хариуцлага тооцох уу?
-Дээрэлхэлт дэлгэрэх ёсгүй!!! төрийн түшээд ч түмний хүүхдүүд ч адилхан хуулийн өмнө хариуцлага хүлээх ёстой.
-Хүүхдүүддээ лантуу мэт хүнд, эрх мэдэлтнүүдэд өд мэт хөнгөн хуулийн хариуцлагатай байх уу ?
-“Дабль стандарт” давхар давхар үйлчлэх ёсгүй гэж хэдий хүртэл худлаа ярьцгаах юм бэ?
-Ёс зүйг хэмжих боломжгүй гээд дээрэлхэгч, дээрэлхэлтийг дэвэргэгч нарынхаа толгойг илсээр байх уу?








