



















Та нүдээ аниад 100 жилийн дараа манай дэлхий ямар харагдах вэ? хэмээн төсөөл... 1200 сар, 36500 хоног, 876000 цаг, 100 жил, бүтэн нэг зуун өнгөрчээ... Төрж өссөн орон, амьдарч буй хот, хааяа салхинд гарах хөдөө нутаг, үр хүүхэд, нийгэм, аж амьдрал, улстөр хэрхэн өөрчлөгдсөн байх бол... Уур амьсгалын өөрчлөлтөөр сүйдсэн байгаль орчин, хиймэл оюун ухаан, киборг ноёлсон технологийн ертөнц үү? Эсвэл бидний нийгэм энгийнээр үргэлжилж амар амгалан, өнгөлөг ертөнц төсөөлөгдөв үү?...
...100 жилийн дараах бидний ертөнцийг хүмүүс автоматжсан технологийн ертөнцөд ажиллах үй олон роботууд, нисдэг машин, шинэ төрлийн тээврийн хэрэгслүүд “ногоон өнгө” огт үзэгддэггүй хотын гудамжаар сүлжилдэн давхиж, хүн төрөлхтөн технологийн шинэ ертөнцөд амьдарч байна. Энэ бол эхний төсөөлөл.
Дэлхийн хүн ам олон тэрбумаар нэмэгдэж, ой мод устаж оронд нь шинэ хотууд босно. Хойд мөсөн далай хайлж зарим эх газрууд усанд автсанаар цагаачлалын асуудал хүндэрч, ус, хоол хүнс, байгаль нөөцийн хомстолд орж газар нутаг, нөөцийг эзэмших оролдлого, мөргөлдөөн дайн байлдаан... Энэ бол дараагийн төсөөлөл.
Хүмүүс ихэвчлэн дээрх хоёр хариултыг өгдөг байна. Харин таны төсөөлөл ямар байсан байж болно. Гэхдээ бид байгальд эх газар дээр л амьдарна. Өөрөөр хэлбэл манай гарагийн хувь заяа хүн төрөлхтний гарт байгаа бөгөөд таны үр удам үлдээсэн ертөнцийг тань өвлөнө. Үлдээх ертөнц тань уур амьсгалын өөрчлөлтөөс сүйдэх үү? Хөгжин цэцэглэх үү?
Хүний нийгэм сүүлийн 200 жилийн туршид дэлхийн 50 сая жил үргэлжилсэн уур амьсгалын чиг хандлагыг өөрчилжээ. Экологийн систем хүний нийгэмтэй хорших гэсэн ч дасан зохицож чадахгүй тэнцвэрээ алдсаар л байна. Манайд ч ялгаагүй.
Сүүлийн 70 жилд Монгол орны хэмжээнд агаарын температур 2.1°C -ээр нэмэгдсэн нь манай орныг уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их өртөж буй улс орны тоонд оруулж байна. Агаарын температур нэмэгдэхийн зэрэгцээ хур тунадасны хэмжээ буурсан нь цөлжилт хуурайшилтыг нэмэгдүүлж, бэлчээр, усны нөөцийг багасган, байгалийн бүс бүслүүр шилжихэд хүргэлээ. Мал маллагаа, малын тоо толгой хэт өсөж, бэлчээрийн даац хэтэрснээр эмзэгшиж буй экосистемд хамгийн ихээр нөлөөлж байгааг судалгаанууд бий.
Өнгөрсөн жил тохиосон хатуу өвөл ч бидэнд өгч буй дохио болов. Монгол оронд сүүлийн хагас зуунд тохиогоогүй хахир хатуу өвөл болж 4.7 сая гаруй мал хорогдсон байдаг. 2250 малчин өрх малынхаа 70 гаруй хувийг алдсан. Монгол Улсын хүн амын гуравны нэг хувийг малчин өрх эзэлдэг бөгөөд хөдөө аж ахуйн салбарт ойролцоогоор 160000 өрх буй нь нийт салбарыг 90 хувийг бүрдүүлж байна.
Манай улсын 21 аймаг, 330 сумдын эдийн засгийн 85 орчим хувь нь хөдөө аж ахуйд суурилдаг. Энэ ч утгаараа манай улсын мал аж ахуйн салбар болоод олборлолтын салбар дэлхийн хүлэмжийн хийн ялгаралд тодорхой нөлөөллийг үзүүлдэг байна. Мөн манай улс уур амьсгалын өөрчлөлтийн улмаас 2009-2019 оны хооронд 1.6 их наяд төгрөгийн эдийн засгийн шууд хохиролтой учирсан талаарх мэдээллийг ОБЕГ-аас танилцуулсан байдаг. Ингээд 2050 он гэхэд манай улсын агаарын хэм 2.6 хэмээр дулаарч, хүйтний улирал 8-36 хоногоор багасаж, хуурайшилт ихэснэ. Хуурайшилт ихэссэнээр аадар борооны давтамж нэмэгдэнэ. Тэгэхээр уур амьсгалын өөрчлөлт дэлхийн өнцөг булан бүрт нөлөөлж байгаа тул энэ хүн төрөлхтний асуудал болж байна. Тиймээс дэлхий нийтээрээ Парисын хэлэлцээрт нэгдэж хүлэмжийн хийн ялгаралыг бууруулах амлалтыг өгч амлалтдаа хүрэх богино дунд урт хугацааны амлалт өгч байна. Бид ч бас нэгдсэн. Учир нь монгол орны цөлжилт, ган зуд бидэнд уур амьсгалж өөрчлөгдсөн гэх “улаан дохио” өгсөн.
МОНГОЛ УЛСЫН АМЛАЛТ
НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн болон цөлжилттэй тэмцэх конвенц, Биологийн олон янз байдлын тухай конвенцын Монголын талын хүлээсэн үүргийг ханган биелүүлэхэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” тарих амлалт өгсөн. Түүнчлэн Монгол Улсын ДНБ-ний 1%-ийг уур амьсгалын өөрчлөлтөд зарцуулах, “Үндэсний дасан зохицох төлөвлөгөө”-г боловсруулан хэрэгжүүлэх, хүлэмжийн хийн ялгарал болон шингээлтийн зөрүүг ойртуулж, 2050 он гэхэд “Тэглэх”, “Уур амьсгал, эрүүл мэндийн асуудлаарх тунхаглал”, “Тогтвортой хөдөө аж ахуй, хүнсний тогтолцоо ба уур амьсгалын үйл ажиллагааны тухай Эмиратын тунхаглал“-ыг хэрэгжүүлэх амлалтуудыг авчээ.
Товчхондоо, бид чинь дэлхий дахины өмнө 10 жилийн хугацаанд тэрбум мод тарьж, ургуулахаа амалчихлаа өгчихсөн гэсэн үг. Ер нь ерөнхийлөгч У.Хүрэлсүх юу гэж амласнаа санаж байгаа юу... Мартчихсан явж мэднэ... Антонио Гуттеришийг Кофи Аннантай андуурч, авилагчдыг сэлмээрээ тас цавчина гэж яваад мартсан болохоор... Яасан ч байж мэднэ.
У.ХҮРЭЛСҮХИЙН АМЛАЛТ БИЕЛЭХ ҮҮ?
Одоогоор Монгол улс тэрбум мод тарих амлалтынхаа хүрээнд 80 сая мод тариж ургуулаад байна хэмээн ерөнхийлөгчийн тамгын газраас мэдэгдсэн. Гэвч энэ төсөл хэр сайн төсөл болж чадах вэ? Яг 80 сая мод ургасан гэдэг л нэг баримжаагүй тоо. Үр дүнг нь ядаж 10 жилийн дараа үзэж байж ургасанд тооцож болно...
Сэтгэлийн хөөрлөөр бид сүүлийн жилүүдэд мод тарьж суулгаж байгаа ч тарьснаа ургуулж, арчлах гэдэг тэс өөр хэрэг. Төр, хувийн хэвшил ч мод тарьж, уралдацгаах “трэнд” дэлгэрэв. Эргээд арчилдаг эргэх холбоогүй мартаж байна. Мөн цөлжилтөөр уур амьсгалын өөрчлөлт дан ганц үүгээр зогсохгүй.
С.Одонтуяа: "Манай салбарын төсөв энэ жил маш их хасагдсан. Б.Бат-Эрдэнэ гишүүн та сайд байхдаа НҮБ-ын цөлжилтийн хурлыг Монголд хийнэ гээд тохирчихсон. Монгол Улсын Засгийн газар дээр маш том ачаа ирж байгаа. Энэ хурлын төсөв 100 тэрбум болох байх. Засгийн газрын толгойны өвчин болоод байна. Энэ хурлыг хийхээс өөр аргагүй. Нэгэнт та очоод тохирсон учраас хурлын бэлтгэл ажлын төсвөө гаргавал их юм болчихоод байна. Манай салбарын бүх төсөв хасагдсан. Намайг яаж ийгээд НҮБ-ын хурлаа л хий гэдэг чиглэл өгсөн.
Ирэх жилийн төсөвт бэлтгэл ажилд 50 тэрбум төгрөг тавьсан" гэжээ. Мөн хэцүү еэ... Яажшуухан уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх юм. Наад захын ойлголт эрх баригчдад алга. Иргэдэд ч гэсэн. Эрдэмтдээ ч сонсохгүй юм.
Бэлчээрийн даац, уул уурхайн ашиглалтаас гадна хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах арга хэмжээг эрчим хүч болон дулааны үр ашгийг нэмэгдүүлэх, эрчим хүчний эх үүсвэрийн тодорхой хэмжээг сэргээгдэх эрчим хүчээр хангах, эрчим хүч, зам тээвэр, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, хогны менежментийн салбарт байгальд ээлтэй эрчим хүчний технологийг нэвтрүүлэх бодлого, зорилтуудтай цогц байдлаар хэрэгжүүлэх шаардлагатай ёстой... Гэвч бас бодлогоо уялдуулж чадахгүй байна.
Эрчим хүчний үйлдвэрлэл болон эрчим хүчний хэрэгцээ, нийлүүлэлтийн салбарт төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх замаар эрчим хүчний салбар дахь хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулахгүй бол уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх бодлого цогцоороо хэзээ ч хэрэгжихгүй. Эрчим хүчний салбарт хийх реформ, сэргээгдэх эрчим хүч, хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах болон тогтвортой хөгжлийн стратегиуд болон том төслүүд нам зогсож, үүнийг тойрсон улстөржилт үргэлжилсээр... Хэдий болтол хэрэлдэж сэргээгдэх эрчим хүчинд шилжиж чадахгүй нүүрс, цахилгаан станц тойрсон хэрүүл үргэлжлэх вэ? Хүлэмжийн хийн ялгаралыг бууруулахаар өгсөн ерөнхийлөгч Хүрэлсүхийн амлалт биелэх ёстой цаг хугацаа дөхөж байна. Гэвч Монгол улсад тодорхой үр дүн гаргаж буй салбар огт алга... Ер нь утаа, агаарын бохирдол, шахмал түлш ээ шийдэж чадахгүй байж дэлхийн хэмжээнд метан хий бууруулах амлалтаа алсыг харж өгөх байж дээ. У.Хүрэлсүх ч яахав буугаад явчихна буулга нь мань дээрээ ирэх байх даа...
Эх нутгаа чигт нь сүйдэлчихгүй ядаж энэ өнгөөр нь үр хүүхдүүддээ үлдээхсэн дээ...










