




















Өнгөрсөн долоо хоногт болсон Үндсэн Хуулийн Цэцийн хуралдаан 3 хоногийн дотор болсон нь “Үндсэн Хууль”-ийг Үндсэн Хуулийн Цэц өөрөө зөрчсөн гэж УИХ-ын гишүүн Пүрэвжавын Сайнзориг, УИХ-ын Дэд дарга Хүрэлбаатарын Булгантуяа, УИХ-ын гишүүн Хүрэлбаатарын Баасанжаргал нарын нэр бүхий гишүүд эсэргүүцээд байгаа.
Монгол Улсын Үндсэн Хуульд онцгой нөхцөл байдал үүссэн нөхцлийг 25.2.1, 25.2.2 заалтууд дээр заасан байдаг.
Хорин тавдугаар зүйл.
2.Дараахь онцгой нөхцөл бий болсон үед үр дагаврыг нь арилгах, хүн ам, нийгмийн амьдралыг хэвийн болгохын тулд онц байдал зарлаж болно:
1/улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь оршин суугаа хүн амын амь нас, эрүүл мэнд, аж амьдрал, нийтийн аюулгүй байдалд шууд аюул учруулсан буюу учруулахуйц байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон;
2/Үндсэн хуулийн дэг журам, нийгмийн хууль ёсны тогтолцоо оршин тогтноход заналхийлсэн аливаа байгууллага, бүлэг хүний зохион байгуулалт бүхий хүч хэрэглэсэн хууль бус үйл ажиллагааны улмаас үүссэн нийтийн эмх замбараагүй байдлыг төрийн байгууллага эрх хэмжээнийхээ дотор ердийн арга хэрэгслээр тохинуулах боломжгүй болсон.
гэж заасан байдаг. Эндээс үзвэл онцгой байдлыг хэн зарлах вэ гэсэн асуулт ургана.
Монгол Улсын Үндсэн хуульд Онц байдал, дайны байдлыг гагцхүү Монгол Улсын Ерөнхийлөгч зарлана хэмээн 33.12 дээр цагаан дээр хараад бичсэн буй. Харин онц байдал, дайны байдал зарласан Ерөнхийлөгчийн зарлигийг Улсын Их Хурал уул зарлиг гарснаас хойш долоо хоногийн дотор хэлэлцэж батлах буюу хүчингүй болгоно гэж заасан байгаа юм. Мөн УИХ шийдвэр гаргаагүй бол зарлиг хүчингүй болно ч гэж заажээ.
Үндсэн Хуулийн Цэцийн дарга Гунгаагийн Баясгалан:
Үндсэн Хуулийн Цэцийн дарга Гунгаагийн Баясгалан “Онц Хүндрэлтэй Байдал” гэж хэлснийг хуулиас шүүн тунгаавал "Онц хүндрэлтэй байдал" гэдэг нь хууль зүйн үндсийн хувьд “Гамшгаас хамгаалах тухай хууль”-д ашиглагддаг бөгөөд Онц хүндрэлтэй байдлыг Засгийн Газар, Улсын онцгой комисс зарладаг байна. Нөхцөл байдлын хувьд байгалийн, нийгмийн, эдийн засгийн хүнд нөхцөл байдалд ашиглагддаг үг. Тэгвэл Үндсэн Хуулийн Цэцийн Маргаан Хянан Шийдвэрлэх Ажиллагааны Тухай хуулийн 23.2 дугаар зүйл заалт бол зөвхөн Ерөнхийлөгчийн зарлигын дагуу хэлэлцэх тухай заалт юм. Гэхдээ Үндсэн Хуулийн Цэцийн дарга Гунгаагийн Баясгалан үүнийг мэдэхгүйдээ, эс бөгөөс хэл нь хальтраад хэлчихсэн зүйл огт биш. Асуудал эргэж өөрийг нь буруутгавал гарах гарцаа хайж “Онц Хүндрэлтэй Байдал” хэмээн Засгийн газрын болон Улсын онцгой нөхцөл байдлаар гарц гаргалгаагаа гаргах гэж оролдсон байж магадгүй. МАН-ын их хурлаар Д.Амарбаясгалан гэх залуу намын тамгаа атгавал яах билээ гэсэн бодлоор л ийм гарц өөртөө бэлдсэн буй.
Харин “Үндсэн Хуулийн Цэц”-ийн гишүүн Одонхүүгийн Мөнхсайхан:
Мөн тэрээр:
Харамсалтай нь ҮХЦ-ийн гишүүн Одонхүүгийн Мөнхсайхан хувьд залуу хүн, туршлага, алсын хараа ч дутаа биз. "Онц Хүндрэлтэй Байдал" гэдгээ тодруулж тайлбарласан нь өөрийг нь эргээд “хүзүү ороож” буй. Түүний Ерөнхий сайдыг томилогдох байдлаар улс төрийн хямралд орж болзошгүй учраас маргааныг шуурхай үүсгэсэн гэдэг нь Монгол Улсын үндсэн хуулинд ч тэр, Үндсэн хуулийн цэц маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулинд ч байхгүй байгаа юм.
ҮХЦ-ийн гишүүн Одонхүүгийн Мөнхсайханыг Их суудлын хуралдааныг яаралтай зарлаж хуралдуулсныг зөв үйлдэл хийсэн хэмээн мэтгэж байгаа хүмүүс ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД МАРГААН ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ
Хуулийн 23 дугаар зүйл бүр тодруулбал Цэцийн хуралдаанд бэлтгэх буюу 23.2 -ыг эш үндэс болгодог.
"Тус хуулийн 23.2-т Онц болон дайны байдал зарласан, түүнчлэн цэрэг хөдөлгөх шийдвэртэй холбогдсон маргааныг хянан шийдвэрлэх бэлтгэл ажиллагааг 3 хоногийн дотор гүйцэтгэнэ" гэж заасан байгаа.
Гэтэл Монгол Улсад 2008 оны долдугаар сарын 01 болон Ковид-19 цар тахалын үеэс хойш онцгой байдал үүсээгүй. Бүүр Үндсэн Хуулийн 25.2.1, 25.2.2 дээр заасан шиг онцгой байдал үүсээгүй. Хэрвээ ҮХЦ-ийн дарга Гунгаагийн Баясгалан Үндсэн Хуулийн Цэцэд Маргаан Хянан Шийдвэрлэх Ажиллагааны тухай хуулийн 23.2-т заасны дагуу Онц болон дайны байдал зарласан, түүнчлэн цэрэг хөдөлгөх шийдвэртэй холбогдсон маргааныг хянан шийдвэрлэх бэлтгэл ажиллагааг 3 хоногийн дотор гүйцэтгэнэ гэж заасны дагуу хурлын бэлтгэл ажлыг хангуулсан бол Үндсэн Хуулийн 25.2.1, 25.2.2, 33.12 дахь заалтыг дур мэдэн зөрчсөн болж таарч байна.
Үүнийг УИХ-ын дэд дарга Хүрэлбаатарын Булгантуяа нарын УИХ гишүүд асуудлыг хардах байдлаар ҮХЦ яаралтай горимоор "Онц байдал" зарласан үетэй илжилсүүлж ҮХЦ-ийн Их суудлын хуралдаанаар хэлэлцүүлж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэж мэтгэж байгаа.
Тэгвэл өнөөдөр Монгол Улсад Үндсэн хуулийн 25.2.1, 25.2.2 болон 33.12 заалтын дагуу үйл явдал болоогүй байхад Үндсэн Хуулийг сахиж суух үүрэгтэй Үндсэн Хуулийн Цэц буюу үндсэн хуулийн шүүх Монгол Улсад онц байдал, дайны байдал болсны дайтай Их суудлын хуралдаанаараа УИХ-ын 95 тогтоолыг авч хэлэлцлээ.
Монголчууд эртнээс ярьдаг “Бушуу туулай боривондоо баастай” гэж, яаран сандран гаргасан дүгнэлт ямар хор, үр дагавар дагуулахыг таашгүй. Түүнчлэн Үндсэн Хуулийн Цэц хэрвээ "Онц Хүндрэлтай Байдал" хэмээн Засгийн газрын зарласны дагуу ҮХЦ Их суудлын хуралднаараа тогтоолыг авч хэлэлцсэн бол Үндсэн хуулийн 25.2.1, 25.2.2, 33.12, Үндсэн Хуулийн Цэцэд Маргаан Хянан Шийдвэрлэх Ажиллагааны тухай хуулийн 23.2 -оос гадна Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрх мэдэл рүү халдсан үйлдэл боллоо. Энэ талаар Үндэсний Аюулгүй Байдлын хэмжээнд авч үзэх нь зүйтэй. Үндсэн Хуулийн Цэцийн хууль зөрчсөн үйлдлийг Үндэсний Аюулгүй байдлын хэмжээнд авч үзэхгүй бол Үндсэн Хуулийн 35 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг иш болгон Ерөнхийлөгчийг огцруулах ч аюул нүүрлэж болно.
УИХ-ын чуулганаар огцруулсан Ерөнхий сайд нь ҮХЦ-ээр өөрт ашигтай дүгнэлт гаргуулаад суудалдаа үлдэж болж байгаа бол ҮХЦ-тэй хуйвалдаад Ерөнхийлөгчийг огцруулах боломж нь нээлттэй байж магадгүй гэж хардах үндэслэлтэй.
Түүнчлэн Үндсэн Хуулийн Цэцийг шүүх гэж үзвэл Үндсэн Хуулийн 49.1-г буюу Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана гэсэн зүйл заалтыг Үндсэн Хуулийн Цэцийн их хуралдаанд оролцсон 9 гишүүн есүүлээ зөрчсөн болж таарлаа.
Үндсэн хууль зөрчиж Дайны болон Онцгой байдал зарлах нь ямар аймшигтай үр дагаварт хүргэх шахдаг жишээг их холоос хайх хэрэггүй. БНСУ буюу Өмнөд Солонгос Улсын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёл Цэргийн Онц байдал зарлаж улсаа дайны байдалд оруулсныг Үндэсний Ассемблей (Манайхаар УИХ) яаралтай горимоор хуралдаж зогсоож байсан түүхтэй. Яг үүний эсрэг түүхийг Монголд давтахгүй гэх баталгаа байхгүй байна.
Улсын Их Хурал болон Үндсэн Хуулийн Цэцийг хэн хууль зөрчихөд хүргэв?
Монгол Улсын Үндсэн хуулийн 44.1:
Гэтэл УИХ-ын Дэд дарга Хүрэлбаатарын Булгантуяа өнөөдөр Үндсэн Хуулийн 44 дүгээр зүйлийн 1-д заасан заалтыг зөрчөөгүйнхээ төлөө Үндсэн Хуулийн Цэцийн дүгнэлтээр (Тогтоол биш дүгнэлт гэдгийг анхаарна уу!!!) буруутан болчихоод байна.
Хэрвээ аравдугаар сарын 17 өдрийн 13 цагаас өмнө Ерөнхий сайд Гомбожавын Занданшатарыг огцруулах тухай чуулганаар хэлэлцүүлээгүй бол УИХ-ын Дэд дарга Хүрэлбаатарын Булгантуяа “Үндсэн Хууль” зөрчсөн гэмтэн болж таарна.
Түүнийг Үндсэн Хууль зөрчүүлэхийг зорьсон ажиллагааг хэн зохион байгуулав?
УИХ-ын Дэд дарга Хүрэлбаатарын Булгантуяа Үндсэн Хуулийн 44.1 заалтыг манан шөнөжин харуулдах хэцүү бөгөөд амаргүй ажлыг яагаад хийх болов? УИХ-ын ирцийг унагаж, Төрийн эрхийг хууль бусаар авах оролдлого хийсэн хүмүүс хэн хэн байв гэсэн олон асуулт урган гарна. Нэг л асуултынх нь нэг л хариулт буюу шууд дүгнэж хэлэхэд Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар, Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга Сандагийн Бямбацогт тэргүүтэй УИХ дах МАН-ын 40 гишүүн+Ч.Анар (түүнийг өмнөх УИХ-ын гишүүн Цэдэндамбын Цэрэнпунцаг дарамталсан гэсэн мэдээллийг хэвлэлийнхэн өгөөд буй), АН-ын О.Амгаланбаатар, Ж.Батсуурь, Х.Болормаа, А.Ганбаатар, П.Мөнхтулга, Б.Пунсалмаа, Р.Эрдэнэбүрэн нарын гишүүд, мөн ХҮН намынТ.Доржханд, П.Наранбаяр нар болно.
Энэ талаар УИХ-ын гишүүн Хишигдэмбэрэлийн Тэмүүжин:
“Тэр өдрүүдэд болсон үйл явц том зургаараа юу болсон юм? Үндсэн хуульд маш тодорхой заасан Засгийн газрыг УИХ-ын гишүүд албан ёсоор тоондоо хүрээд Ерөнхий сайдыг огцруулах хүсэлт гаргасан бол УИХ 3 хоног дотор хэлэлцээд 10 хоногийн дотор шийдвэрлэнэ гэж заасан. 10 хоногийн дотор шийдвэрлэх хугацаа нь 17 өдрийн 13 цагт дуусна. 16-даа хурал нь нээгдэж чаддаггүй. Ирц нь бүрддэггүй. 17-ндоо хурал нь нээгдэхгүй ирц нь бүрдэхгүй бол яах вэ? 13 цаг дуусчихвал УИХ Үндсэн хуулинд заасан хугацаандаа хуралдаж чадаагүй Үндсэн хууль зөрчлөө гэдэг маргаан руу орно. Энэ маргаан руу очвол үүний ар дах үр дагавар юу вэ? Магадгүй УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх чадамжгүй гэдэг зүйл ярих уу? Үүний дараагийн үр дагавар, асуудал нь шийдэгдээгүй Засгийн Газар яах вэ дахиад ийм үл ойлгох маргаан руу очно. Үүнийг мэдэж байж, маш тодорхой ухамсартайгаар ойлгож байгаа учраас Засгийн Газрын зүгээс УИХ-ын ирцийг бүрдүүлэхгүй байх алхмыг хийж байсан. Бараг 40 гишүүнийг УИХ-ын чуулганд оруулахгүйгээр барьж байсан. УИХ-ын чуулганд нэг ч Засгийн газрын гишүүн байгаагүй. Мөн Засгийн Газрын талд орж байсан гишүүд байгаагүй. Гэтэл ирц бүрдлээ гэнгүүт МИНУТ хүрэхгүй хугацаанд орж ирээд суусан. Энэ бол зохион байгуулалттайгаар УИХ-ын чуулганыг хуралдуулахгүйн төлөө хаалт хийж зогсож байсан гэсэн үг. Энэ бол Үндсэн Хуулийн дэг журмыг эвдэх буюу төрийн эрхийг хууль бусаар авах гэдэг үйлдэл. Энэ чинь шүү дээ. Яг жинхэнээрээ бол. Энэ тухай хэн ч ярихгүй. Үндсэн Хуулийн Цэц дээр ч энэ тухай ярих боломжийг хаасан. Том дүр зургаараа асуудлыг харах тэр боломж нь энэ тохиолдолд байсангүй” гэсэн юм.
Үнэндээ Үндсэн Хуулийн Цэц УИХ-ын гишүүн Хишигдэмбэрэлийн Тэмүүжингийн хэлээд байгаа асуудлыг нарийвчлан Үндсэн Хуулийн Цэцэд Маргаан Хянан Шийдвэрлэх Ажиллагааны тухай хуулийн 23.3-ийг биш 23.2 -т заасны дагуу хянан шийдвэрлэсэн бол өөрсдөө ч хууль зөрчихгүй дүгнэлт биш тогтоол гаргах байлаа.
23.2. Маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг үүсгэснээс хойш хуралдаанд бэлтгэх ажиллагааг 30 хоногийн дотор гүйцэтгэх бөгөөд маргаан ээдрээ, төвөгтэй шалтгаанаар дээрхи хугацаанд дуусахгүй бол Цэцийн дарга 30 хүртэл хоногоор сунгаж болно.










