
НИТХ-ын ээлжит VII хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлыг НИТХ-ын дарга Д.Ихбаяр танилцууллаа. Өнөөдрийн хуралдаанаар Улаанбаатар хотод хэрэгжүүлж байгаа мега төслүүдийн хэрэгжилтийн явцын талаарх танилцуулга, Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлэх төслийн жагсаалтад нэмэлт оруулах тухай, Ажлын хэсэг байгуулах тухай зэрэг нийт 28 асуудлыг хэлэлцэнэ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Хотын дарга Х.Нямбаатар Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй мега төслүүдийн хэрэгжилт болоод явцын талаар мэдээлэл өглөө...
#Үргэлжлэлийг👇
https://khural.ulaanbaatar.mn/news/HOT/2129
Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна:
1. Улаанбаатар хотод хэрэгжүүлж байгаа мега төслүүдийн хэрэгжилтийн явцын талаарх танилцуулга мэдээлэл
2. Ажлын хэсэг байгуулах тухай (Мега төслүүдийн хэрэгжилтэд хяналт тавих)
3. Ажлын хэсэг байгуулах тухай (Хуралдааны дэгд нэмэлт, өөрчлөлт оруулах)
4. Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлэх төслийн жагсаалтад нэмэлт оруулах тухай
5. Газар эзэмших эрх дуусгавар болгох, газрын байршил өөрчлөх зөвшөөрөл олгох тухай
6. Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн англи хэлний багшийг чадавхжуулах, дутагдлыг нөхөх арга хэмжээний тухай
7. Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад спорт заал, урлаг заалаа өөрийн сургуулийн сурагчдад үнэ төлбөргүй ашиглуулах талаар уриалга гаргах тухай тухай
8. Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгон өөрчлөх
9. Ажлын хэсгийн санал дүгнэлтийн тухай
10. Нийслэл Улаанбаатар хот нь 2027 онд Нийслэлийн дотоод үнэт цаас гаргаж шаардлагатай төслүүдийг санхүүжүүлэхийг дэмжих тухай

Харвардын их сургуулийн эрдэмтэд 100% шүүсэн ургамлын тос нь эрүүл мэндийн тэнцвэрт байдлыг дэмждэг болохыг тогтоожээ.

Хэлэлцүүлгээр хөдөө аж ахуй, уул уурхай, зам тээврийн салбарын тоног төхөөрөмжийн хэрэгцээ шаардлагыг хэрхэн хангах болон тулгамдаж буй асуудлын талаар оролцогчид саналаа илэрхийлж, боломж, гарцыг ярилцлаа.
11. Нийслэлийн гадаад үнэт цаасны эргэн төлөлтөөс 400,0 сая ам.долларыг 3 жилээр хойшлуулах тухай
12.2026 онд нийслэлийн ойгоос бэлтгэх модны хэмжээг батлах тухай 1726020340
13. "Улаанбаатар байгалийн хий” ХХК-ийн барилга байгууламж, тоног төхөөрөмжийг худалдан авах тухай
14. Нийслэлийн өмчөөс төрийн болон орон нутгийн өмчид тээврийн хэрэгсэл шилжүүлэх тухай тухай
15. "Зорчигч тээвэр тав” ОНӨААТҮГ-ын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах
16. "Тархмал эрчим хүчний дэд бүтэц” ХХК-ийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
17. "Улаанбаатар хотын хийн хангамж, удирдлагын газар” ОНӨТҮГ-ын хэлбэрийг өөрчилж, дүрэм шинэчлэн батлах тухай
18. "Улаанбаатар кабель кар” ОНӨТҮГ-ын хэлбэрийг өөрчилж, дүрэм шинэчлэн батлах тухай
19. "Нийслэлийн ахмадын амралт, сувиллын төв” ОНӨААТҮГ-ыг байгуулж, дүрэм батлах тухай
20. Барилга байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэн авах тухай (3 тогтоолын төсөл)
21. Барилга байгууламж акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай
22. Тогтоолд өөрчлөлт оруулах тухай (НИТХ-ын 2025 оны 25/149 дүгээр тогтоол)
23. Төрийн дээд шагналд тодорхойлж, уламжлах тухай
24. Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнгийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай 25. Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тоог батлах тухай
26. Сүм, хийдийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацаа сунгах тухай
27. Тээврийн хэрэгслийн зогсоолын байршлын жагсаалт батлах тухай
28. Хурлын үйл ажиллагаатай холбоотой бусад асуудал
28.1.Хурлын Зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай
28.2. Хурлын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай
28.3. Хурлын Ажлын албаны бүтцийг шинэчлэн батлах тухай










